Skip to main content
Бууз чимхэе

Бууз чимхэе

By buuzchimheye

Хэрхэн амжилтанд хүрэх үү? Яаж хурдан мѳнгѳ олох уу? гэсэн контентоор Интернет, Сошиал ертѳнц дүүрсэн энэ үед Осака, Берлин-д амьдарч байгаа 2 найз хоорондоо холбогдож амьдралынхаа хэцүү, бүтэлгүй, шившигтэй бас мэр сэр амжилттай явдалуудаа нэг нэгэндээ ярьж байгаа филтергүй амьдралтай ПОДКАСТ.
Available on
Apple Podcasts Logo
Castbox Logo
Google Podcasts Logo
Pocket Casts Logo
Spotify Logo
Currently playing episode

Аливаа зүйлийг тавьж явуулах тухай…

Бууз чимхэеApr 04, 2021

00:00
45:28
Аливаа зүйлийг тавьж явуулах тухай…

Аливаа зүйлийг тавьж явуулах тухай…

Бууз чимхэе подкаст маань ийнхүү сүүлийн буузаа чимхэж та нартаа хүргэж байна. Энэ тѳсгѳлийн буузаар Мишка Нямка хоёр яагаад подкастаа тѳгсгѳхѳѳр болсон, бас ер нь аливаа нэгэн зүйлийг тавьж явуулах ямар их хэцүү байдаг бас тэрнийхээ хэрээр их чухал байдаг тухай ярьлаа. Дахин шинэ бууз чимхэгдэхгүй ч БУУЗ ЧИМХЭЕ та нартайгаа хамт байсаар байх болно шүү! 

Apr 04, 202145:28
Сэтгэл хангалуун амьдрахын нууцыг мэдэх хүн байна уу?

Сэтгэл хангалуун амьдрахын нууцыг мэдэх хүн байна уу?

Бүх зүйл нэг л биш санагдаж, ѳѳрт байгаа зүйл хангалтгүй, ѳѳрийн хийж байгаа зүйл хангалтгүй, ямар ч амжилтгүй яваа мэт санагддаг уу? Бусад хүмүүсийг хархаар нэг л сайхан амьдраад байгаа юм шиг. Ажил ч бай, гэр бүл, хосын харилцаа ч бай бас ѳнгѳ үзэмж, царай зүсээрээ хүртэл нэг л сайхан байгаад байдаг. Ѳѳрѳѳс чинь нэг л амархан амьдраад байгаа юм шиг. Ийм мэдрэмжтэй яваа бол сэтгэл хангалуун бус амьдрагсадын клубад тавтай морил. Энэ буузаараа яаж энэ хѳгийн байдлаас гардаг юм бэ гэсэн асуулт дэвшүүлж ярилцлаа. Буузын тѳгсгѳл хэсгээр маш чухал мэдээ дуулгана шүү. Дуустал нь сонсоорой! 

Mar 22, 202146:33
Харилцааны соёлтой байх тухай …

Харилцааны соёлтой байх тухай …

Буузааа харилцааны соёлын тухай чимхэлээ. Япончууд, германчуудын харилцааны онцлогоос авахуулаад монголчууд бас хоорондоо бууруу ярьж зѳв ойлголцдог гээд л сайхан сайхан юм базаж сайхан бурж ѳглѳѳ. Та нар ер нь хэр их соёлтой вэ, харилцаа тал дээрээ?

Mar 06, 202101:00:39
Ѳѳртѳѳ итгэлгүй, эргэлздэг, ѳѳрийгѳѳ голдог СИНДРОМ

Ѳѳртѳѳ итгэлгүй, эргэлздэг, ѳѳрийгѳѳ голдог СИНДРОМ

Шинэ бууз гарлаа! Энэ удаад ѳѳртѳѳ итгэдэггүй, эргэлздэг бас ѳѳрийгѳѳ голдог талаар ярилцаж imposter syndrom зэрэг олон янзын юмны тухай ярьлаа. Та нар ѳѳртѳѳ итгэх итгэлээ яаж олж авдаг вэ?


Feb 21, 202157:24
!!NEW!! Pop Up БУУЗ

!!NEW!! Pop Up БУУЗ

!!Шинэ булан!!

NO DESCRIPTION, JUST LISTEN and CHILLL 

Feb 15, 202122:32
Бууз 3.1.: Амиа/Хувиа хичээх гэж...?

Бууз 3.1.: Амиа/Хувиа хичээх гэж...?

Бууз чимхэе маань 3 дахь Season-дээ орж байнаа. Шинэ Season-ын шинэхэн дугаар маань амиа/хувиа хичээх гэсэн ширүүн сэдвээр жигнэгдэж эхэлж байна шүү! Анхаарлаа хандуулахтун!

Амиа хичээх, хувиа хичээх хоёр юугаараа ялгаатай байдаг бас хүн ямар үед ѳѳрийгѳѳ бодох нь зѳв, эсвэл буруу байдаг талаар буу халж суусан. Тэрний хажуугаар Мишка, Нямка хоёр мэдээж ѳѳрсдийн амиа, хувиа хичээж байсан түүхүүдээсээ ярьж, буруу эсвэл зѳв байсан талаар шүүж тунгаан бодов.

Буузны маань сүүлийн 20 минутанд Season 3-ын маань шинэлэг зууш та бүхнийг хүлээж байгаа шүү. Дуустал нь сонсоорой! Тэвчээргүй нэг нь шууд минут 40-ѳѳс гүйлгээд сонсож ч болно. Яадаг юм, яавал гэж, тэ?!

Feb 06, 202153:15
БУУЗ 2.19: Зогсонги байдал (НААШААЧГҮЙ, ЦААШААЧГҮЙ)

БУУЗ 2.19: Зогсонги байдал (НААШААЧГҮЙ, ЦААШААЧГҮЙ)

Шинэ оны мэнд!
Энэ удаагийн буузаар урагшаа ч биш, хойшоо ч биш зогсонги байдалд байгаа тухайгаа чимхлээ. Яагаад зогсчихвоо? , зогсонги байдал гэж юу вэ? гэдгийг интровертуудын хоорондоо ярилцлаа.
Дараагийн season хүртэл түр баяртай!
Jan 24, 202142:51
БУУЗ 2.18 - Lost in Translation - Харилцааны үл ойлголцол

БУУЗ 2.18 - Lost in Translation - Харилцааны үл ойлголцол

Заримдаа үг үгүүлбэрээрээ ойлголцдог ч яг юу гээд байгаа юм бол гэж бодогдох үе байдаг уу?

Үнэндээ л бид хоёр удаан гадаадад амьдарч байгаа ч энэ удаагийн буузаараа өөрсдөд тохиолддог өдөр тутмын болоод ажил, амьдрал дээр ч үнэхээр ойлголцдоггүй явдлуудаасаа хуваалцлаа. Та нарт ч гэсэн ийм явдлууд тохиолддог уу?

Dec 27, 202001:02:34
Залхуу Бууз булан (NEW!!) Гэр бүлийн харилцаа

Залхуу Бууз булан (NEW!!) Гэр бүлийн харилцаа

Бууз чимхэе подкастд маань сүүлийн үед олон захидал, асуулт, хүсэлтүүд ирж байгаатай холбогдуулаад шинэ ЗАЛХУУ БУУЗ булангаа нээлээ. Мөн энэ буландаа бид хоёртой ярилцах хүсэлтэй байгаа буузчидтайгаа ярилцаж, мөн ирсэн асуултууд болоод захидлуудынхаа тухай ярилцаж байхаар боллоо.

Манай хамгийн анхны Залхуу бууз булангийн буузчингаар Б.Итгэл маань оролцож өөрийн амьдралтай холбоотой хэд хэдэн асуултууд болоод гэр бүлийн харилцааны тухай бид хоёртой хуваалцаж ярилцлаа. Нилээн сонирхолтой асуултуудын тухай ярилцсан шүүүү

Nov 22, 202001:19:39
БУУЗ 2.17: Цалин хэдийг авдаг вэ?

БУУЗ 2.17: Цалин хэдийг авдаг вэ?

Энэ буузаар ажлын байранд шинээр ороод, цалингийн талаар өөртөө сэтгэл хангалуунаар тохиролцож чаддаг уу?, Яагаад цалингийн талаар бид нээлттэй ярилцаж чаддаггүй юм бол? гэх асуултуудын тухай ярилцлаа. Хэрвээ бид цалингийн талаар нээлттэй ярилцаж чаддаг байсан бол шинээр ажилд орж байгаа залуучууд бидэнд ямар давуу тал болж чадах байсан бэ?

Oct 25, 202043:52
БУУЗ 2.16: Өрсөлдөөн

БУУЗ 2.16: Өрсөлдөөн

Өрсөлдөөн гэж юу вэ гэх асуултаар энэ бууз маань эхэлж байна. Нямка, Мишка хоёр бид өрсөлдөөнтэй амьдрах нь зөв үү гэсэн асуултаар нилээд толгойгоо гашилгав. Өдөр тутмын өрсөлдөөнийг өөрсдийнхөө 5 хуруунд багтахгүй шахуу туршлагуудаараа тайлбарлаж, ярилцхыг хичээлээ.

Мөн удаан хүлээлгэсэн шагналынхаа эздийг шалгаруулсан байгаа шүү.

Oct 11, 202001:02:43
БУУЗ 2.15: Юу ч бүтэхгүй байгаа ч юм шиг, бөөн стресстэй үед

БУУЗ 2.15: Юу ч бүтэхгүй байгаа ч юм шиг, бөөн стресстэй үед

Энэ удаагийн буузаар хүн болгонд хааяа тохиолддог юу ч бүтэхгүй байгаа ч юм шиг, өөрийн үнэ цэнээ өөртөө алдаад ч байгаа юм шиг тийм мэдрэмжүүдийнхээ тухай ярилцлаа.

Sep 27, 202052:46
Зочин Бууз: "Сэтгэлгээ нь ядуу хүн ядуу л байдаг юм байна лээ..." Stand Up Comedian Бээгий

Зочин Бууз: "Сэтгэлгээ нь ядуу хүн ядуу л байдаг юм байна лээ..." Stand Up Comedian Бээгий

Энэ удаагийн элдүүрчинг Монголд хүчээ авч байгаа Stand Up Comedy-н уран бүтээлч Бээгий хийж, өөрийн хөгжилтөй болоод сургамжтай түүхүүдээсээ илэн далангүй хуваалцаж, сайхан өөх тостой буузны гурил элдэж өглөө. За ингээд өөх, тосондоо гэдсээ өвтгөхгүйхэн шиг тааруулж идээрэй.

Sep 13, 202001:10:41
Зочин Бууз: Өсвөр насныхны төлөөлөл Б.Халиун бид хоёртой

Зочин Бууз: Өсвөр насныхны төлөөлөл Б.Халиун бид хоёртой

Өсвөр насны төлөөлөл болсон авьяаслаг Б.Халиун бид хоёртой одоогийн үеийн өсвөр насныхны тухай, тэд нарын бодол болоод өөрийнхөө дотоод ертөнцөөр аялуулууллаа.

Aug 30, 202054:31
БУУЗ 2.15: Яагаад бусдыг өөрөөсөө илүүд үздэг вэ?

БУУЗ 2.15: Яагаад бусдыг өөрөөсөө илүүд үздэг вэ?

Бид яагаад заримдаа өөрсдийгөө бусдаас болоод зарим нэг эд зүйлийн дараа тавьдаг вэ?, яагаад өөрсдийгөө хүчилж, эцэст нь тултал зольдог вэ? гэх асуултаар энэ буузаа эхлүүлж, өөрсдийн алдаа болоод бага сага мэдэж авсан туршлага, судалсан ном сэтгүүлүүдээсээ нэгтгэж тайлбарлахыг хичээлээ. Мөн энэ сэдэвтэй холбоотой маш сонирхолтой буузчингийн захидалыг задаллаа.

Aug 16, 202059:34
БУУЗ 2.14: Дутуугийн мэдрэмж

БУУЗ 2.14: Дутуугийн мэдрэмж

Энэ удаа өдийг хүртэл жигнэгдсэн буузнуудад нилээдгүй дурьдагсан дутуугийн мэдрэмжийн тухай ярилцлаа. Дутуугийн мэдрэмж гэж юу вэ, Мишка яагаад дутуугийн мэдрэмжийг зөв гэж боддог вэ, дутуугийн мэдрэмжийг хүмүүс ямар аргуудаар нөхөж, даван туулдаг вэ гэх зэргийг энэ буузандаа чимхлээ.

Aug 02, 202055:19
БУУЗ 2.13: Харамсал

БУУЗ 2.13: Харамсал

Энэ буузаар бид хоёрт тохиолдсон инээдтэй ч юм шиг ичмээр ч юм шиг бас гунигтай харамслын түүхүүдээ хуваалцаж, заримдаа харамслаасаа хэрхэн өөрсдийгөө чөлөөлдөг талаар чимхлээ. Ер нь тэгээд инээдтэй ч юм шиг ичмээр ч юм шиг харамсдаг түүхүүд ихэвчлэн жоохон согтуу байх үед болдог шдтээ тээ буузчидаа?! Заа тэгээд есөн бусын паянгуудыг бас энэ буузнаас сонсоорой. 

Jul 19, 202053:11
"БУУЗ ЧИМХЬЕ" 1 нас хүрлээ

"БУУЗ ЧИМХЬЕ" 1 нас хүрлээ

БУУЗ маань 1 нас хүрч овоо нэг ААВАА, ЭЭЖЭЭ гэж хэлж сурах гэж байна. Нэг жилийн хугацаанд БУУЗаа амталсаар ирсэн буузчиддаа баярлалаа гээд бид 2 энэ хугацаанд тохиолдсон инээдтэй, нулимстай, шантарсан, сургажтай түүхүүдээ хуваалцлаа. Мөн хэд хэдэн хүмүүсийн дуут мэндчилгээг оруулсан байгаа шүү. Бас төгсгөл хүртэл нь сайн сонсоорой :

Jul 12, 202041:08
БУУЗ 2.12 - Айн? Юу? Нийгэмд хүлээн зѳвшѳѳрѳгдѳх ѳѳ?

БУУЗ 2.12 - Айн? Юу? Нийгэмд хүлээн зѳвшѳѳрѳгдѳх ѳѳ?

Шинэ буузаа бид хоёр, бусдад буюу нийгэмд хүлээн зѳвшѳѳрѳгдѳхийн тулд бид нар яагаад ѳѳрсдийгѳѳ ѳѳрчилж, эргэн тойрондоо уусч ордог юм бэ? Бид хоёр орчиндоо зохицож бусдад хүлээн зѳвшѳѳрѳгдѳх гэж яаж ѳѳрчилѳгдѳж байсан түүхээсээ ярьж, нийгэм дэх ялгаварлан гадуурхал энээ тэрээ гээд сүүлдээ монголынхоо түүхрүү шагайн харж худалаа үнэн юм ярьсаар бүр эцэстээ "Монголдоо очоод юу  ч үгүй хоосон шүү!" гэсэн хатуу үг бие бие рүүгээ чулуудав. Энэ хачин сонирхолтой буузаа хахаж цацалгүй сайхан тайван идэцгээгээрэй! 

Jun 30, 202001:20:47
ЗОЧИН БУУЗ: Danna`s Doodles хуудасны хөтлөгч А.Даваажаргал

ЗОЧИН БУУЗ: Danna`s Doodles хуудасны хөтлөгч А.Даваажаргал

Энэ удаагийн буузаар хөгжилтэй зургуудтай Danna`s Doodles хуудсыг хөтлөн явуулдаг Данна буюу А.Даваажаргал илдүүрчин хийж өөрийнхөө жаргалтай, гунигтай, сургамжтай гээд олон олон сонирхолтой түүхүүдийг элэн далангүй хуваалцлаа.

Danna-н хөтлөн явуулдаг хуудсууд:

Facebook @DannasDoodle

Instagram @DannasDoodlee

Youtube        Danna`s Doodles

Jun 14, 202001:04:35
БУУЗ 2.11: Атаархал

БУУЗ 2.11: Атаархал

Энэ буузаар бид хоёр атаархал, өөрсдийн атаархлын зарим түүхээс хуваалцаж ярьлаа. Заримдаа бид яагаад өөрсдөд байхгүй байгаа зүйлсээ бусдаас хайж байдаг юм болоо, атаархал гэж юу вэ, атаархал заримдаа бидний сэтгэлийг өвтгөх үед ямар арга хэмжээ авбал зүгээр бол гэх асуултуудад өөрсдийнхөөрөө хариулж жинхэнэ хаалтгүй том бууз чимхлээ. 

May 31, 202042:27
БУУЗ 2.10: Үзэн ядах яагаад хайрлахаас илүү амархан байдаг вэ?

БУУЗ 2.10: Үзэн ядах яагаад хайрлахаас илүү амархан байдаг вэ?

Ялалтын баярыг тохиолдуулаад бид хоёр дэлхийн 2дугаар дайн, түүнтэй холбогдуулан үзэн ядалт, хайр хоёрын тухай бууз чимхэв. Хайр, үзэн ядалт хоёр зэрэг оршдог юм болвуу?Яагаад хайрлахад хэцүү, харин үзэн ядах амархан байдаг юм бэ?

May 18, 202054:52
БУУЗ 2.9: Коронагийн үеэр яаж амьдарцгааж байна?

БУУЗ 2.9: Коронагийн үеэр яаж амьдарцгааж байна?

Энэ удаагийн бууз маань төлөвлөгөөнөөс шал өөрөөр эргэж, бид хоёрын амьдарч байгаа газар бас бидний амьдралд Коронагуай хэрхэн нөлөөлж байгаа тухайгаар бууз чимхлээ. Гэнэтийн ч гэсэн амттай байж, таалагдна гэж найдаж байна.

May 03, 202044:58
БУУЗ 2.8: Өөрийгөө хүлээн зөвшөөрөх гэж юу вэ?

БУУЗ 2.8: Өөрийгөө хүлээн зөвшөөрөх гэж юу вэ?

Энэ буузаар Мишка, Нямка хоёр өөрийгөө болоод өөрт байгаа зүйлсээ хайрлах, хүлээн зөвшөөрөх тухай өөрсдийн бодол, түүхээ багтааж чимхлээ.

Apr 19, 202053:49
ЗОЧИН БУУЗ: Эрчүүдийн нөхөрлөл, эмэгтэйчүүдийнхээс өөр үү?

ЗОЧИН БУУЗ: Эрчүүдийн нөхөрлөл, эмэгтэйчүүдийнхээс өөр үү?

Энэ удаагийн буузаар манай хамгийн анхны илдүүрчин Ө.Отгонбат оролцож хүйсээс хамаарч нөхөрлөл өөр, өөр байдаг уу? гэсэн асуултын тухай хамтдаа бууз чимхлээ. 

👇Podcast-д ашигласан видеог үзэх бол 👇

https://youtu.be/SKw-Pgu0SRM

Энэ удаагийн илдүүрчингийн social хаягууд:  

facebook http://facebook.com/otgoo0923 

https://www.instagram.com/otgonbatt_


Apr 06, 202001:19:00
БУУЗ 2.7: Comfort Zone/Open Your Mind

БУУЗ 2.7: Comfort Zone/Open Your Mind

Энэ буузаар Comfort zone гэж юу вэ?, comfort zone-с гарах нь зөв үү?, хэрхэн comfort zone-с гарах вэ? гэх асуултуудын тухай ярилцлаа. Бас Мишка Нямкаг яаж шокнд оруулсан тухай энэ буузаас амтлаарай. 

Mar 22, 202058:18
БУУЗ 2.6: Чи САЙН хүн үү? эсвэл МУУ хүн үү?

БУУЗ 2.6: Чи САЙН хүн үү? эсвэл МУУ хүн үү?

Маш олон хүмүүс би сайн хүн үү гэж өөрөөсөө асуудаг байх. Бид хоёр ч бас энэ асуултыг өөрсдөөсөө асуунгаа сайн, муу буузуудыг чимхлээ.
АААА тийм Март 8 ын мэнд хүргэе!

Mar 08, 202052:38
БУУЗ 2.5: ХОРТОЙ харилцаа

БУУЗ 2.5: ХОРТОЙ харилцаа

Сар шинийн мэнд!! Буузчидаа 

Энэ буузаар хортой болоод аюултай харилцааг яаж таних, мөн түүний аюулын талаар ярилцаж бас өөрсдийн жижиг, сажиг түүхүүдээсээ хуваалцлаа. 

Feb 24, 202001:07:11
БУУЗ 2.4 : Яаж бусдын бодлоос айхгүй амьдрах вэ?

БУУЗ 2.4 : Яаж бусдын бодлоос айхгүй амьдрах вэ?

Энэ удаагийн буузаа маш олон жижиг сажиг бусдаас эмээх бодол, маск зүүж дүрд хувирах гээд олон л юм багтааж чимхлээ. Гадаадад оюутан байх үед бид хоёр хамгийн их ичдэг байсан зүйлсээ хүртэл хуваалцлаа. Та нарт ч гэсэн бусдаас ичдэг , эмээдэг зүйлс байдаг уу? 

Feb 09, 202052:14
ЗОЧИН БУУЗ: "Цоолох Урлаг" Монголын шилдэг мэргэжлийн Piercer Anji

ЗОЧИН БУУЗ: "Цоолох Урлаг" Монголын шилдэг мэргэжлийн Piercer Anji

Буузчидын хүсэлтээр Монголын шилдэг мэргэжлийн piercer Анужинтай цоолох урлаг, түүний үүсэл, мөн хэрхэн мэргэжлийн болох гэдгээс эхлээд олон зөвлөмжүүдийг хамт ярилцлаа. 

Feb 02, 202047:54
БУУЗ 2.3: Хайрд хүргэх 36 асуулт

БУУЗ 2.3: Хайрд хүргэх 36 асуулт

New York Times-с гаргасан Хайрд хүргэх 36 асуултуудад Мишка & Нямка хоёр хариулж нэг нэгнийхээ тухай маш олон зүйлийг мэдэж авлаа. За тэгээд энэ болзооныхоо турш нэг нэгэндээ хайртай болсон юм болвуу? 

Jan 26, 202001:31:45
БУУЗ 2.2: Зочин Бууз "Ирээдүй өнгөрснөөс эхэлнээ, найзуудаа" Punk And Rap-н Artist Д.Чойжилсүрэн

БУУЗ 2.2: Зочин Бууз "Ирээдүй өнгөрснөөс эхэлнээ, найзуудаа" Punk And Rap-н Artist Д.Чойжилсүрэн

Энэ удаагийн элдүүрчин Д.Чойжилсүрэнтэй Бид ирээдүйг зөгнөж чадах уу? Хэрвээ чадвал юу мэдмээр байна? Эсвэл дэлхийгээс өөр гарагруу нүүх үү? гэх сонин асуулт дүүрэн өөрсдийн мэдээлэл болоод үнэн, худал төсөөллүүдээсээ хуваалцлаа. Та нар ч гэсэн бодол санаагаа хуваалцаарай. 

Jan 19, 202001:08:58
БУУЗ 2.1: Эргэлзээ

БУУЗ 2.1: Эргэлзээ

Замын голоосоо буцмаар, ажлаасаа шантармаар эсвэл юм бүхэн утгагүй ч юм шиг... Та нарт ийм үе байдаг уу? Нямка & Мишка хоёрт ийм байдлаа яаж даван туулсан тухайгаа ярилцаж шинэ жил, шинэ бүлгийн анхны буузаа чимхлээ. 

Jan 12, 202051:24
БУУЗ 23: Баяртай 2019

БУУЗ 23: Баяртай 2019

Энэ удаагийн бууз бусад дугааруудаасаа их онцлогтой болж, бид хоёрын аудио тэмдэглэл байдлаар буузаа чимхэхийг хичээлээ. Ингээд Нямкагийн Дубайгаас ирсэн тэмдэглэл болоод Мишкагийн энэ жилийн сүүлийн үеийн ажлын тэмдэглэлийг хүлээн авч сонсоорой. Шинэ оноо сайхан угтаарай Буузчидаа. Баяртай 2019!

Dec 29, 201911:16
БУУЗ 22: Амжилттай байхын тулд заавал их сургууль төгсөх хэрэгэй юу?

БУУЗ 22: Амжилттай байхын тулд заавал их сургууль төгсөх хэрэгэй юу?

Буузаа чимхэнгээ бид хоёр боловсрол, мэргэжил, мэргэжлийн үнэ цэнэ бас амжилтын тухай ярилцлаа. Нилээн удаан буу халсны эцэст Ер нь "Амжилтаар гялалзахын тулд ер нь яах ёстой вэ?" гэсэн асуулт гарч ирлээ. Үзэл бодлоо хуваалцаарай. 

Dec 15, 201952:04
БУУЗ 21: Зочин бууз "Road To Olympic" FIBA 3X3 тамирчин Б.Болор-Эрдэнэ

БУУЗ 21: Зочин бууз "Road To Olympic" FIBA 3X3 тамирчин Б.Болор-Эрдэнэ

Энэ удаа Монголын анхны эмэгтэй мэргэжлийн сагсчидын нэг, анхны багийн спортоор Токио 2020 олимпд оролцох эрх авсан гээд есөн шид нь бүрэлдсэн мундаг бүсгүйгээр баахан бууз илдүүлж авлаа. 

Dec 07, 201958:54
БУУЗ 20: Зочин бууз "Урлаг Монголд Хөгжихийн Төлөө" performer artist 168

БУУЗ 20: Зочин бууз "Урлаг Монголд Хөгжихийн Төлөө" performer artist 168

Энэ удаагийн илдүүрчнээр performer artist 168 оролцож маш сонирхолтой яриа өрнүүллээ. Бид гурав хамтдаа Улсын их дэлгүүр хэсэнгээ түүний дотоод дахь ертөнц, Монголын Party соёл мөн “Урлаг Монголд Хөгжихийн Tөлөө” movement-ийн талаар ярилцлаа.

Dec 01, 201957:41
БУУЗ 19: "44 хоногийн там" murder case Nyamka's reaction

БУУЗ 19: "44 хоногийн там" murder case Nyamka's reaction

Энэхүү буузаар хамгийн хэрцгий гэмт хэргүүдийн нэг болох Жунко Фурутагийн тухай ярилцлаа. Зарим нэг явдал дээр Нямка ямар reaction үзүүлснийг энэ буузнаас сонсоорой. 

Nov 24, 201947:00
БУУЗ 18: Зочин бууз "Сансар"-н Саруул

БУУЗ 18: Зочин бууз "Сансар"-н Саруул

Энэ удаагийн зочин буузаар "What Do I Wear" fashion instagram-г  хөтлөн явуулдаг Т.Саруул илдүүрчин хийлээ. Түүний сонирхол болох хувцаслалт болоод загварын сүүлийн үеийн загварын чиг хандлагын тухай ярилцаж нилээдгүй эмэгтэйлэг бууз чимхлээ. Мөн яаж яваад Сансарын Саруул болсон талаар энэ дугаараас хүлээн авч сонсоорой. 

Nov 17, 201955:29
БУУЗ 17: Италийн "Лемон" түүх

БУУЗ 17: Италийн "Лемон" түүх

Сайн хүн үзсэнээ, Муу хүн идсэнээ гэгчээр Мишка Нямка 2 муу хүн болж голоо харлатлаа хоолны тухай ярив. Францын Наполеон, италийн мафиа энээ тэрээ хоолтой ер нь ямар холбоотой юм бол? Бас италийн лемон гэнэ үү? Шинэ дугаараасаа сонсож мэдээрэй!

Nov 10, 201957:03
БУУЗ 16: Mishka's Halloween special

БУУЗ 16: Mishka's Halloween special

Энэ буузаар Мишка өөрт тохиосон сүүлийн үеийн сонин сайхан болоод  саяхан Осакад болсон нэгэн дуулиантай гэмт хэргийн тухай ярьлаа. 

Тэгээд өнгөрсөн ч гэсэн Happy Halloweeeeeeeeen буузчидаа! 

Nov 02, 201918:26
БУУЗ 15 - From Berlin with Love

БУУЗ 15 - From Berlin with Love

Та бүхэндээ хүргэж буй тусгай дугаар. Нямкатай Берлины метро, клубуудаар хальтхан орж гарч, Нямка хэрхэн ѳѳрийгѳѳ киноны гол дүрд тоглож байна гэж дүрдээ итгэн гадуур явж байгаа болоод сүүлийн үед нас нэмээд байгаагаа мэдэрч байгаа тухай энэхүү онцгой буузнаас сонсоорой! From Berlin with Love!

Oct 27, 201922:08
Buuz 14: Aii Oyutanii Amidralaa

Buuz 14: Aii Oyutanii Amidralaa

Mishka Nyamka hoyoriin shinehen BUUZ unereee hanhluulsaar ta buhend hurch baina. Ene dugaart manai 2 oyutan nasaa dursaj jaal huhruldew. 

Oyutan nasnii ulsuj, daarch, zutarsan uyuudes awahulad amjilt duuren dursamjuuda ta buhentei huwaltsaj baina. Buuzee amtarhan sonsooroi, Buuzchdaa! 


Oct 13, 201901:02:39
БУУЗ 13: Даргаа муулчих уу?

БУУЗ 13: Даргаа муулчих уу?

Энэ удаагийн бууз маань шорвог, том хар перцтэй боллоо. Нямка & Мишка хоёрын дарга нар гэж ер нь ямар гээчийн нөхөд байдгийг энэхүү буузнаас сонсоорой. 

Oct 06, 201954:25
БУУЗ 12: Ааваа та намайг ашиглаач?!

БУУЗ 12: Ааваа та намайг ашиглаач?!

Энэ удаа Нямка & Мишка хоёр олон янзын шашинтай халз тулсан туршлага, сэтгэгдлүүдээсээ ярилцаж нилээн олон төрлийн чимхэлттэй буузыг жигнэлээ. 

Sep 29, 201901:01:27
БУУЗ 11: DEGISKY challenge

БУУЗ 11: DEGISKY challenge

Энэ удаагийн буузаар бид хоёрын instagram story-г нь үзэх дуртай motivational speaker Degisky эгчийн хийдэг зүйлсээс санаа аван долоо хоногын турш challenge бууз хийлээ.  Мөн энэхүү буузаараа дамжуулан Мишка нэгэн том амлалтыг өглөө.  

Sep 22, 201958:37
БУУЗ 10: Зочин бууз "Бүгдээрээ үсрээд байна. Дагаад үсрэх үү?"

БУУЗ 10: Зочин бууз "Бүгдээрээ үсрээд байна. Дагаад үсрэх үү?"

Энэ удаагийн илдүүрчингээр О.Одмаа оролцож, бид гурав Монгол, Герман, Япон хүмүүсийн хандлагуудын тухай маш хөөрхөн гурван ширхэг бууз чимхлээ. 

Энэ дугаараа Халх голын 80 жилийн ойд зориулав (за бараг л...) 

Sep 15, 201901:11:41
БУУЗ 9: Соёлын шок

БУУЗ 9: Соёлын шок

Гадаад явж байгаад ойлгож мэдэхгүй зүйл гарч, үхтлээ бантаж, нүүр улайх хэрэг гардаг л биз дээ? 

Энэ дугаараар Мишка&Нямка хоёр Япон болоод Германд анх очоод орж байсан соёлын шокнуудаасаа ярилцлаа 

Sep 08, 201946:41
БУУЗ 8: Бид хоёрын айдас

БУУЗ 8: Бид хоёрын айдас

Энэ удаад Мишка & Нямка хоёр сэтгэлийн углуургад нуугдах айдсуудаасаа хуваалцаж буузаа чимхлээ. Мишка, Нямка хоёрын дотоод дахь жинхэнэ төрхийг энэ буузаас сонсоорой. 

Sep 01, 201901:05:05
БУУЗ 7: Зочин бууз "Эмэгтэй хүний араатан чанар гэнэ үү?!"

БУУЗ 7: Зочин бууз "Эмэгтэй хүний араатан чанар гэнэ үү?!"

Анхны зочин бууз дугаартаа "Жендэрийн тухай" бууз чимхэж, илдүүрчнээр Fortnite streamer Ө.Отгонбат оролцлоо. Энэ дугаар маань үнэхээр эрэгтэй, эмэгтэй хүний онцлогийг шингээсэн сонин хэлбэртэй, өвөрмөц амттай урт бууз боллоо. 

Aug 25, 201901:41:55