Skip to main content
Eagle Radio 91.1

Eagle Radio 91.1

By Eagle Radio 91.1

"Байлдан дагуулагчид"-ын нууц
Available on
Google Podcasts Logo
Pocket Casts Logo
RadioPublic Logo
Spotify Logo
Currently playing episode

30 жилийн дараа: Бүтээсэн бүхнээ бүрэлгэх үү?

Eagle Radio 91.1Jul 21, 2021

00:00
12:00
Тойм юу өгүүлэв подкаст

Тойм юу өгүүлэв подкаст

Тойм юу өгүүлэв подкаст

Oct 23, 202335:29
Хэд вэ? НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдлийг та дэмжих үү

Хэд вэ? НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдлийг та дэмжих үү

НӨАТ-ыг 5 хүртэлх хувиар нэмэгдүүлэх хуулийн төслийг D-өргөдөл системд байрлуулаад ердөө гурав хоногийн дотор 70-80 мянган хүн дэмжиж байна гэсэн санал өгч уг хуулийг УИХ -аар хэлэлцэх нь тодорхой болж байна.Нэмэгдсэн өртгийн албан татвар гэдэг нь эцсийн хэрэглэгч төлж буй татвар.Иргэд өгсөн мөнгөө эргүүлэн авч буй учир төсвөөс нэмэлт мөнгө гарахгүй гэсэн байр суурийг зарим эдийн засагчид иргэд илэрхийлж байна. Энэ талаар тоймч Г.Байгалийн бэлтгэсэн мэдээлэлд анхаарлаа хандуулна уу.
Oct 20, 202309:53
Радио жиргээ 2023.10.20

Радио жиргээ 2023.10.20

-Тос нь оргилсон ч дотооддоо ганц үйлдвэргүй, дээлээ мялаасан хурууны дардаснаас өөр зүйлгүй 26 жил...

- Гурил талхны үнийг зохиомлоор өсгөж байна уу? Долдугаар сараас хойш талхны үнэ 43 хувиар өслөө.

-Иэлийн их сургуулиас Израйлийг дэмжиж буй компаниудын нэрийг зарласан бол, Арабын 21 улс Палестинийг дэмжиж буйгаа илэрхийлсэн ч Палестинаас дүрвэгчдийг авах тал дээр аль нь ч дуугарсангүй...

Өнөөдрийн онцлох жиргээг сэтгүүлч С.Ганбаяр,тоймч Г.Ганбаяр нар тайлбарлан хүргэнэ.

Oct 20, 202324:44
Радио жиргээ 2023.10.19

Радио жиргээ 2023.10.19

- Гээгдсэн ёс зүй. Нийгмийн бүх салбарт орхигдсон ёс зүй. Жолоо барьж байгаа,хоорондоо харилцаж байгаа гээд ёс зүйгүй үйлдлүүдийг бидний хүүхдүүдийг "хүмүүжүүлж" байгаа нийгмийн сүлжээгээр хүүхдүүд харж өсч байна.

- Согтуу жолооч ба хариуцлага

Өнөөдрийн онцлох жиргээг сэтгүүлч С.Ганбаяр,тоймч Г.Ганбаяр нар тайлбарлан хүргэнэ.

Oct 19, 202326:05
Радио жиргээ 2023.10.18

Радио жиргээ 2023.10.18

-Аймгуудыг өрсөлдөх чадварын үнэлгээгээр нь жагсаахад Дундговь, Завхан, Булган, Говь-Алтай, Баянхонгор аймаг хамгийн бага үнэлгээ авчээ. Монгол улс хөгжихгүй байгааг илтгэх дүр зураг. 330 сумын 230 нь аймгийн төв рүүгээ орох гэж шороон замаар улаан тоос бужигнуулан давхилдаж, аймаг сумдын төрх хувьсгалын дараах үеэс огт өөрчлөгдсөнгүй ..

-Германы эрчим хүчний өнөөгийн бодлого эргэж буцсан "галзуурлын" шинжтэй байна.

-Грета Тунбергийг саяхан Британийн цагдаагийн байгууллагаас баривчилж, Шведийн шүүхээс торгууль ногдуулж, Норвегийн 3 дах том нам Гретаг эх нутагтаа оруулахгүй хэмээн зарлажээ..

Өнөөдрийн онцлох жиргээг сэтгүүлч С.Ганбаяр,тоймч Г.Ганбаяр нар тайлбарлан хүргэнэ.

Oct 18, 202326:05
Радио жиргээ 2023.10.17

Радио жиргээ 2023.10.17

- Таримал мод гүний ус үүсгэдэггүй гэж Германы эрдэмтэн Торстен Хадер хэлжээ. Иймд ойн болон ургамалын сангаа хайрлаж арчлах нь устай,ойтой,ургамалтай байхын үндэс...

- Үнэрийн буруутныг хайсаар. Нийтийг хамарсан аюул, хордлого болоход бид ер нь бэлэн байгаа эсэх..Нэг сургуулийн зөвхөн нэг ангийн сурагчид 2 дах удаагаа хордлогод орсны учир юунд байна вэ...

Өнөөдрийн онцлох жиргээг сэтгүүлч С.Ганбаяр,тоймч Г.Ганбаяр нар тайлбарлан хүргэнэ.

Oct 17, 202328:10
Тойм юу өгүүлэв подкаст 2023.10.17

Тойм юу өгүүлэв подкаст 2023.10.17

Тойм юу өгүүлэв подкаст

Oct 17, 202339:09
Радио жиргээ 2023.10.16

Радио жиргээ 2023.10.16

- Хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хаанаас хянадаг вэ? Гурил, будаа,сүү,талх,масло зэрэг өдөр тутмын хүнсэнд хэрэглэгддэг 20 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн шок үргэлжилсээр байна.Цалин төдийлөн нэмэгдээгүй яг байрандаа гацчихсан байдалтай, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт жигдэрсэн ч нэг өрхийн хагас сарын хүнсийг сагслаад тооцоход 400 мянган төгрөгөөр авдаг байсан хүнсээ одоо 900 мянган төгрөгөөр авч байна.

-Ураны төсөл, нефтийн үйлдвэр зэргийг гацааж буй "дээлтэй тэмцэгчид",троллын фармуудад улсаараа хорлогдсоор арав гаруй жилийг үдлээ...

Өнөөдрийн онцлох жиргээг сэтгүүлч С.Ганбаяр,тоймч Г.Ганбаяр нар тайлбарлан хүргэнэ.



Oct 16, 202326:02
Радио жиргээ 2023.10.13

Радио жиргээ 2023.10.13

- Нийслэлийн харьяанд нийт 78 байгууллага,агентлаг, ОНӨҮГ, компани, төслийн нэгжийн нүсэр бүтэц ажилладаг. "Төрийн өмч бол улс төрчийн өмч" гэж ойлгогдохоор болсныг батлах мэт эдгээр газруудад түүнийг дагасан татаас, хөнгөлөлт, асар их хулгай, авлигын асуудал байдаг нь илэрсээр байна..

- СЭМҮТ-ийн судалгаагаар манай улсын 16 хүн тутмын нэг нь сэтгэл гутрал, 5 хүн тутмын нэг нь сэтгэл түгших эмгэгтэй. Хүүхдийн сэтгэл зүй тэр чигтээ эцэг эхийн сэтгэл зүйгээс хамааралтай. Хүүхдээс гарамгүй зэрлэгээр нэгийгээ зодох, хазаж гэмтээсэн үйлдлүүд бид өдөр бүр харах болсон.Томчууд стресс,уур бухимдлаа хүүхдэд халдааж байна. Хүүхдээ зодох нь шийтгэл бус сэтгэлийн шарх болдог.

- Хамасынхны ярьж буйгаар Израйл 10 сая хүн амтай тэд бүгд цэргүүд, харин Газын зурвас 2 сая хүн амтай тэд бүгд хүүхдүүд...

Дотоод,гадаадад өрнөсөн эдгээр болон бусад асуудлуудыг хэн хэрхэн жиргэснийг сэтгүүлч С.Ганбаяр,тоймч Г.Ганбаяр нар тайлбарлан хүргэнэ.


Oct 13, 202326:54
Радио жиргээ 2023.10.12

Радио жиргээ 2023.10.12

- Хөх хот 130 сая мод тарьж Далан хар уул нь Далан ногоон уул болжээ. Бид харин жалгандаа үлдэв...

- Оросын цахилгааны шинэ үнийг Бээжин үл зөвшөөрч,Улаанбаатар үг сүггүй толгой дохив...

- Мэргэлнэ гэдэг 77 дугаар асуудал.Ариун сэтгэл, ёс суртахуун,энэрэл нигүүлсэл бол бурханы шашинтнуудын эрэмбэ дараалал...

Эдгээр болон бусад сэдвээр хэн хэрхэн жиргэснийг сэтгүүлч С.Ганбаяр тайлбарлан хүргэнэ.

Oct 12, 202318:32
Радио жиргээ 2023.10.11

Радио жиргээ 2023.10.11

- Нийслэлийн 12-р сургууль, мөн 5, 31 ,44, 84, 62 дугаар сургуулиудын барилгын ажил дуусаагүй, анги танхимын хүрэлцээгүй, хүүхдүүд нь түрээсийн байр цахимаар хичээллэсээр өвөлтэй золгож байна. Харин төрийн ордны зоогийн газрын нэг салбарыг нэг тэрбум төгрөгөөр засч, УИХ-ын микрофон,тоног төхөөрөмжийг шинэчлэхэд 12 тэрбум 669 сая төгрөг,УИХ-ын шинэ 126 гишүүний "ямба суудлын" бэлтгэлд ихээхэн хэмжээний төсвийг зарцуулахаар бэлтгэж байна.Төсөв хэмнэгдсэн үү,төрийн хэмнэлтийн хууль хаана зөрчигдөв?

- "Та өөрийгөө танилцуулна уу" гэсэн ажлын ярилцлагын эхний асуултад маш олон хүн бүдэрдэг...

Эдгээр болон сэдвээр хэн хэрхэн жиргэснийг сэтгүүлч С.Ганбаяр тайлбарлан хүргэнэ.

Oct 11, 202314:00
Радио жиргээ 2023.10.10

Радио жиргээ 2023.10.10

Өчигдөр буюу 10-р сарын 9 ны шөнө нийслэлд 78 согтуу жолооч баригджээ. Цаашид согтуугаар машин жолоодвол гэмт хэрэгт тооцож 15 сая хүртэлх төгрөгөөр торгох, зорчих эрхийг хязгаарлах, нийтэд тустай ажил хийлгэх, хорих гэсэн дөрвөн төрлийн ялыг оногдуулна. Архи амссан, уусан л бол жолооны ард суухгүй болгох ухамсар, хэвшлийг олгох зөв арга хэмжээ болж чадах уу? эсвэл цагдааг тултал нь авлигажуулсан үйлдэл болох уу гэсэн олон талт сэтгэгдлүүд...

Өнөөдрийн онцлох жиргээг сэтгүүлч С.Ганбаяр тайлбарлан хүргэнэ.

Oct 10, 202315:02
Тойм юу өгүүлэв подкаст 2023.10.09

Тойм юу өгүүлэв подкаст 2023.10.09

Тойм юу өгүүлэв подкастын шинэ дугаар

Oct 09, 202345:27
Радио жиргээ 2023.10.09

Радио жиргээ 2023.10.09

- "Цавчаа ногоон" автобусны мөнгө хаачив?

- Нарантуул, 100 айл барилгын материалын зах зэрэг томоохон захуудын наймаачид хэзээнээс И баримт өгдөг болох вэ?

- Бүх ажил дунд шатанд очоод унадаг.Уснаас хуурай хоцордог дунд шатныхан...

- Газар нутгийн нэр өөрчилсөн Баян Өлгийн 15 хүнд хилийн хориг тавьж шүүн таслахад бэлэн болжээ...

Өнөөдрийн онцлох жиргээг сэтгүүлч С.Ганбаяр,тоймч Г.Ганбаяр нар тайлбарлан хүргэнэ.

Oct 09, 202328:43
Хэд вэ? Шатахууны үйлдвэртэй болох нэхэл

Хэд вэ? Шатахууны үйлдвэртэй болох нэхэл

Эх орондоо үйлдвэрлэсэн АИ 95 бензинээ хэзээнээс хэрэглэж эхлэх вэ? 824 мянган тонн дизель түлш, онгоцны түлш, шингэрүүлсэн шатдаг хий, зуухны түлш гээд Евро 5 стандартын газрын тос боловсруулах үйлдвэртэй болох зорилт шав тавьж орхиод үлдсэнгүй,бага зэрэг удаашралтай ч ажил урагшилж байна. Эрчим хүчний хараат, бензин шатахууны хомсдолд ихэнх салбар нь савлаж дээр дооргүй сандралддаг манай улсын хувьд дотоодын шатаахуун түлшээр хэзээнээс хангагдаж эхлэх вэ гэдэг хүлээлт үүсгээд байгаа. Эрчим хүчний эрх чөлөөг эх орондоо эдлэх боломж ойртож байгаа эсэх ...Энэ талаарх мэдээллийг томч Г.Байгаль тайлбарлан хүргэнэ.

Oct 09, 202313:11
Радио жиргээ 2023.10.06

Радио жиргээ 2023.10.06

- "Монгол руу аялахаа больсон нь дээр" хэмээн Япон жуулчин жиргэжээ. Жуулчдаа үргээсэн үйлчилгээ. Эрх чөлөө,уужим амьсгал, тэнгэрийн оддыг харж, монголын их амар амгаланг мэдрэхээр нааш ирэх жуулчдыг ариун цэврийн байгууламжаас илүүтэй тэднийг доллар болгон харж үнээ хэд нугалан өсгөдөг,түүндээ тохирсон үйлчилгээг үзүүлж чаддаггүй газрууд монголд дахин ирэмгүй юм гэх бодолтой нь буцааж байна.

- Цахим орчны хандалтын төлөөх өрсөлдөөн.Нягтлаагүй,эх сурвалж тодорхой бус мэдээлэл тарааж утас,камер микрофон барьж лайвдсан болгоныг сурвалжлагч сэтгүүлч гэж хардаг болжээ.

Эдгээр сэдвээр хэн хэрхэн жиргэснийг сэтгүүлч С.Ганбаяр тайлбарлан хүргэнэ.

Oct 06, 202315:39
Радио жиргээ 2023.10.05

Радио жиргээ 2023.10.05

- Хяналтын камерууд бүрэн ажиллагаатай юу?Торгууль нэхэн оногдуулахад онцсайн ажилладаг ч хэрэг илрүүлэлтэд нөлөөгүй "унтаа" камерууд монгол улсын хэмжээнд хэд байгааг тодруулж нэн яаралтай ажиллагаанд оруулах хэрэгтэй байна.

Аймаг сум бүр үдэлт угталтын хаалгатай ч хяналтын камерууд байдаггүй. Нутгийн бөхчүүддээ байр,машин авч өгч хөшөө босгох мөнгөөрөө нутаг орондоо камерууд байрлуулсан бол...

- Их Британийн ерөнхий сайд Риши Сунак "энэ дэлхий дээр зөвхөн эр ба эм гэсэн хоёр л хүйс бий"хэмээн мэдэгдлээ. Канад зэрэг улсуудад өөрийгөө саармаг хүйстэн хэмээн хөхний мэс засалд орж буй залуусын тоо нэмэгдэж байна. Эдгээрийн дотроос хамгийн бага нь 14 настай хүүхэд байсан байна.

Өнөөдрийн онцлох жиргээг сэтгүүлч С.Ганбаяр,тоймч Г.Ганбаяр тайлбарлан хүргэнэ.

Oct 05, 202327:19
Хэд вэ? Төсвийн мөнгө уйлдаггүй буюу хэтэрхий "өгөөмөр" төсвийн төсөл өргөн баригдлаа.

Хэд вэ? Төсвийн мөнгө уйлдаггүй буюу хэтэрхий "өгөөмөр" төсвийн төсөл өргөн баригдлаа.

Энэ сонгуулийн жилд иргэдийн татвараар боссон хөрөнгийг хэтэрхий үрэлгэн байдлаар тараах төсвийн төслийг хэлэлцүүлэн батлахад бэлэн болгожээ. Төр засаг нь ажил биш мөнгө олгодог байдал үргэлжилж, халамжийг хавтгайруулж инфляцийг дэвэргэсэн төсөл болсныг зарим эдийн засагчид дүгнэж байна. Ирэх оны төсөв хэр бодитой,иргэдийн амьдралд ямар нөлөөтэй байх вэ? Энэ талаар тоймч Г.Байгаль дараах мэдээллийг бэлтгэн хүргэж байна.

Oct 05, 202312:26
Радио жиргээ 2023.10.04

Радио жиргээ 2023.10.04

- Улаанбаатарчууд ямар хотын даргатай байхыг хүсдэг вэ? Нийслэл хотын даргыг Ерөнхий сайд томилдог байх нь зөв үү, иргэд өөрсдөө сонгодог байх нь зөв үү?...

-Алга болсон хүүхдүүд хаачдаг бол...Хятадад жилд 60 мянган хүүхэд, ОХУ-д 40 орчим мянга, Австралид 25 мянган хүүхэд алга болдог. "Намайг битгий мартаарай" буюу "forget me not"гэсэн хонин зангуу цэцгийн бэлгэ тэмдэгтэй сураггүй алга болсон хүүхдүүдийн олон улсын өдөр жил бүрийн 5-р сарын 25 нд тохиодог. Манай улсад одоогоор ор сураггүй алга болсон 4 хүүхдийг эрэн хайж байна...

Өнөөдрийн онцлох жиргээг сэтгүүлч С.Ганбаяр,тоймч Г.Ганбаяр нар тайлбарлан хүргэнэ.

Oct 04, 202328:10
Радио жиргээ 2023.10.03

Радио жиргээ 2023.10.03

- Дараагийн хотын дарга хэн байх бол.

- Бүтэж үхсэн ч бүхээгтээ л баймаар юм даа.

- Хулгайлагдсан хүүхэд нас

-Элон Маск улс төрд орох уу

Эдгээрийг хэн хэрхэн жиргэснийг сэтгүүлч С.Ганбаяр,тоймч Г.Ганбаяр нар тайлбарлан хүргэнэ.



Oct 03, 202328:47
Тойм юу өгүүлэв подкаст 2023.10.02

Тойм юу өгүүлэв подкаст 2023.10.02

Тойм юу өгүүлэв подкаст 2023.10.02

Oct 02, 202334:20
Радио жиргээ 2023.10.02

Радио жиргээ 2023.10.02

- Эмх замбараагүй газар олгож нийслэлийн өнөөдрийн түгжрэлийн түгжээсийг үүсгэсэн "газрын мафийнхнийг" шалгаж байна.

- Согтуу жолоочоос айх уу, машин унасан жолооны эрхгүй хүмүүсээс айх уу? Аль аль нь хөдөлгөөнд олноороо оролцож буйг цагдаагийн байгууллагын нэг өдрийн шалгалтаар илрүүллээ.

-Америкийн Канзас мужид 4 тэрбум ам долларын өртгөөр цахилгаан автомашины батерейн үйлдвэр барьжээ. Харин бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд маш их хэмжээний цахилгаан хэрэгтэй учраас дэргэдээ нүүрсний цахилгаан станц барьсан байгаа нь дэлхийн эрчим хүчний бодлого цэвэр эрчим хүч рүү шилжихэд бэлэн бус байгааг харуулсан үйл явдал боллоо. Нүүрс "алт" хэвээрээ байсаар...

Эдгээрийг хэн хэрхэн жиргэснийг сэтгүүлч С.Ганбаяр,тоймч Г.Ганбаяр нар тайлбарлан хүргэнэ.

Oct 02, 202327:13
Радио жиргээ 2023.09.28

Радио жиргээ 2023.09.28

- Нэг хайрцаг тамхи өнөөдөр монголд 6000 төгрөг. Германд 7 евро, Их Британид 13.31 евро, Ирландад 13.78 еврогийн үнэтэй. Бас яг ижил тамхи монголд яагаад ийм өмхий үнэртэй вэ, картон хольж хямдруулсан гэх тамхийг бид татаж байгаа нь үнэн үү?...

- Хүүхэд заавал гоё бичих албагүй. Бага ангийн хүүхдийн гарын жижиг булчин сул хөгжсөн байдгийг үл анзаарч "гоё бич цэвэр бич" гэж шаардах нь хүүхдийг хичээлдээ дургүй болоход нөлөөлдөг.

- Америкийн сенатор 81 настай Mitch McConnell одоо улс төрөөс явах цаг нь болсныг Элон Mаск жиргээгээрээ сануулав...

Өнөөдрийн онцлох жиргээг сэтгүүлч С.Ганбаяр,тоймч Г.Ганбаяр нар тайлбарлан хүргэнэ.

Sep 28, 202339:57
Радио жиргээ 2023.09.27

Радио жиргээ 2023.09.27

- Канадын Торонто хотод байрлах "Bata"гутлын музейд Дондогдулам хатны гутал ямар замаар тэнд хүрэв? 8600 орчим үзмэртэй Богд хааны ордонд заларч байсан уг гутлын түүх...Түүх,соёл,шашны хосгүй үнэт дурсгалууд яагаад байх ёстой газраа байхгүй байна вэ?...

- Орос Украйны дайн 2025 оны хавар хүртэл үргэлжлэх нь зарим эх сурвалжуудын мэдээллээс тодорхой болж байна. 581 дэх хоногтоо үргэлжилж буй уг дайны санхүүжилтийг зогсоох,өдрөөс өдөрт өсөн нэмэгдсээр буй олон нийтийн эсэргүүцлийн үр дүн дайныг дуусгавар болгоход нөлөөлөх эсэх...

Өнөөдрийн онцлох жиргээг сэтгүүлч С.Ганбаяр,тоймч Г.Ганбаяр нар тайлбарлан хүргэнэ.


Sep 27, 202333:33
Хэд вэ? Фэйсбүүк пэйж худалдан авах нь зөв үү

Хэд вэ? Фэйсбүүк пэйж худалдан авах нь зөв үү

Дагагч олонтой,тэдэн лайктай фейсбүүк пэйж зарна гэсэн зарыг гаргаж,энэ чиглэлээр дагнан үйл ажиллагаа явуулдаг газрууд ч бий болжээ.Үл хөдлөх хөрөнгө шиг үнэ цэнэтэй капитал болоод буй пэйжийн зах зээлийн талаар энэ удаад тоймч Г.Байгаль мэдээлэл хүргэж байна.

Sep 26, 202315:58
Радио жиргээ 2023.09.26

Радио жиргээ 2023.09.26

-"Шувуу" ажиллагааны эргэн тойронд буюу "нүүрсний хулгайн"хэргийн нилээн том шувуу гэгдэж буй пластик мэс заслаар зүсээ хувиргасан гэх Д.Наранхүүг авчирсан уу?

- Жастин Трүдогийн ээлжит бүтэлгүйтэл

- Швед улсын эрүүгийн нөхцөл байдал 1945 оноос хойш анх удаа аюултай байдалд оржээ. Дэлхийн 2-р дайнд нэг ч бөмбөг, нэг ч буун дуугүйгээр гарч чадсан хамгийн тайван,хамгийн амьдрахад таатай орнуудын нэг Шведэд нэг жилийн дотор 110 удаа бөмбөг дэлбэрч, 6 жилийн дотор 2049 удаагийн зэвсэгт халдлага, 52571 хүчингийн хэрэг бүртгэгдсэн байна. Өрнөдийн ертөнц өөрсдийгөө аюулгүй байлгахын тулд цагаачдын урсгалаа хязгаарлаж байна.

Өнөөдрийн онцлох жиргээг сэтгүүлч С.Ганбаяр,тоймч Г.Ганбаяр нар тайлбарлан хүргэнэ.

Sep 26, 202334:24
Радио жиргээ 2023.09.25

Радио жиргээ 2023.09.25

- Дэлхийн зах зээл дэх улаан буудайн үнэ буурч 199 ам доллар болсон ч монголын төрийн сангийн худалдаж авах үнэ 300 ам доллар. Гурилын үнэ өмнөх жилээс 86 хувь өсч жилийн өмнө 1600 төгрөг байсан савласан гурил хамгийн доод үнэ нь өнөөдөр 2600 төгрөгт хүрчээ. Инфляцийг төр л үүсгэж болдгийн тод жишээ энэ...

- Их хийрхэлийн үед ад шоо үзэгдэн буулгаж хаясан хөшөөнүүд хаана байдаг бол? Дүрслэх урлаг,уран баримал хөшөө дурсгалын улсын санд ордог уу эсвэл...

- Вашингтон пост, ABC телевизийн хамтарсан санал асуулгаар Д.Трампын рейтинг Жо.Байденаас 10 хувиар илүү байна.

Дотоод гадаадад өрнөж буй асуудлаар хэн хэрхэн жиргэснийг сэтгүүлч С.Ганбаяр, тоймч Г.Ганбаяр нар тайлбарлан хүргэнэ.


Sep 25, 202330:54
Радио жиргээ 2023.09.22

Радио жиргээ 2023.09.22

- Архины үнэтэй монгол хүүхдийн амь нас...Согтуу эгчийн балгаар ногоон гэрэл цагаан шугамаар дэрвэж явсан хоёр бяцхан охины нэг нь амь үрэгдэж нөгөө нь мөнхийн тахир дутуу нэгэн боллоо.

- Автобус буяны унаа хэвээр байвал нийтийн тээвэр хөгжихгүй

- Хотод үнэ өндөр,хөдөө бага болж хот руу гэх их нүүдэл зогсоно

- Их Британи махны татвар ногдуулахаа зогсоож уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг зарим зорилгоо хойшлуулж байна.. Эдгээр болон бусад сэдвээр хэн хэрхэн жиргэснийг сэтгүүлч С.Ганбаяр,Олон улсын тоймч Г.Ганбаяр нар тайлбарлан хүргэж байна.

Sep 22, 202328:37
Радио жиргээ 2023.09.21

Радио жиргээ 2023.09.21

-Robert Friedland: "Газрын тосны зах зээл хэр том юм бэ?"

-Elon Mask: "Америкийг чиглэсэн дүрвэгсдийн урсгал буюу жилд Америкийн өмнөд хил дээр 2 сая гаруй дүрвэгч саатуулагдаж байна "

-James Melville: "2050 он гэхэд 40 сая тонн салхин сэнсний ир хаягдал болно хаана хаях вэ?"

- Nigel Farage: Ж.Байден цаашид ажил үүргээ гүйцэтгэх хангалттай эрч хүч байгаа юу гэсэн асуултад иргэд нь хэрхэн хариулсан бэ?

Олон улсад нөлөө бүхий эдийн засагчид ,хамгийн олон дагагчтай жиргээчдийн жиргээг өнөөдрийн дугаартаа онцолсныг сэтгүүлч С.Ганбаяр,олон улсын тоймч Г.Ганбаяр нар тайлбарлан хүргэнэ.

Sep 21, 202339:47
Хэд вэ?Шашны аялал жуулчлалыг монголд хөгжүүлэх боломж бий юу?

Хэд вэ?Шашны аялал жуулчлалыг монголд хөгжүүлэх боломж бий юу?

Жилд 400 мянган монголчууд Итгэлт хамбыг зорьж 200 гаруй сая ам долларыг зарцуулдаг. Утай Гүмбэн,Энэтхэг,Дарамсала,Түвд болон бусад чиглэлд эргэл мөргөл хийхээр ч олноороо зорчдог .Далай ламын хурал айлдварт Дарамсалад жил бүр 100 мянган жуулчин зорин очиж 7-14 хоног үргэлжлэх уг айлдварыг сонсдог. Аялал жуулчлалыг хөгжүүлэх нэг гарц байгаа нь шашин. Даншиг наадам цам харайх ёслол төдийхнөөр шашин соёлыг сурталчлахаас илүүтэй сүүлийн үед тодрон гарч ирж буй хутагт хувилгаад,гэгээнтнүүдийн айлдварыг ч шашны аялагчдыг татах томоохон суваг болгох ёстой гэж аялал жуулчлалын салбарын зарим төлөөлөл үзэж байна. Гадагш урсгалтай болоод хөгжчихсөн шашны аялал жуулчлалыг монголдоо хөгжүүлэхийн тулд бид юунд анхаарах ёстой вэ? Тоймч Г.Байгаль энэ сэдвээр дараах мэдээллийг бэлтгэн хүргэж байна.

Sep 15, 202314:01
Зочны цаг: Осака их сургуулийн хүмүүнлэгийн ухааны судлалын сургуулийн профессор Ш.Шиотани

Зочны цаг: Осака их сургуулийн хүмүүнлэгийн ухааны судлалын сургуулийн профессор Ш.Шиотани

-"Монголчууд та бүхэн бичгийн хэлээ хайрлаж,хэрхэвч алдаж болохгүй шүү" хэмээн сануулж буй Осака их сургуульд 28 жил монгол хэлийг зааж буй Япон улсын иргэн Шиотани Шигэки өнөөдрийн зочноор уригдлаа. Монгол судлалыг,монгол хэл бичгийг залгамжлан хөгжүүлж,мэдлэг чадвар,нэгэн насны амьдралаа зориулж буй монголч эрдэмтдийн төлөөлөл болсон энэ эрхэм "Монгол хэлний үг зүй ба үгсийн сангийн судалгаа", "Монгол хэл эхлэн сурах бичиг монгол хэлний унших ярих дадлагын хичээл" зэрэг гарын авлага ном товхимолыг гаргасны зэрэгцээ Монгол зүйр цэцэн үг,монгол ардын үлгэрүүдийг орчуулж Япон улсад хэвлүүлсэн юм.

Sep 15, 202349:15
Хэд вэ? Номын санд оруулсан нэг ам доллар 500 дахин их өгөөж авчирдаг

Хэд вэ? Номын санд оруулсан нэг ам доллар 500 дахин их өгөөж авчирдаг

Номын санд зарцуулсан хөрөнгө 500 дахин өсч үрждэг болохыг анх 5000 ам доллар төсөвлөж номын фонд бүрдүүлж байсан АНУ -ын конгрессын төв номын сангийн жишээнээс харж болох юм. Тус номын сан өнөөдөр дэлхийн 470 хэлээр хэвлэгдсэн 142 сая ширхэг ном хэвлэл, баримт бичиг,судалгааны материалуудыг хадгалж буй харьцуулшгүй их цуглуулгатай номын сан болжээ.Үүний зэрэгцээ концерт тоглолт лекц, хараагүйчүүдэд үйлчлэх нэгдсэн төв болж, олон сая жуулчдын зорьж очдог газруудын нэг болсон юм. Соён гэгээрэх,хүн хөгжих,бичгийн боловсрол,цаашлаад нийгмийн эрүүл мэнд сэтгэл зүйд ч эерэгээр нөлөөлөх номын сангийн тоо ихсэхийн хэрээр тухайн орны иргэдийн аз жаргалын индекс өсдгийг судалгаанд дурдсан байдаг. Манай улс нийтийн 8, их дээд сургууийн 102, ЕБСын 96, тусгай харьяалалтай 33 номын сантай. Энэ талаар тоймч Г.Байгаль дараах мэдээллийг та бүхэнд хүргэж байна.

Sep 12, 202312:27
Хэд вэ:

Хэд вэ:

-Монголд Үнэт цаасны зах зээл хэт жижиг хэвээрээ байна уу

-IPO гаргасан Топ 5 банк ашиг хүртээх үү

Тогтмол орлого олж байх сонирхолтой бол бонд худалдан авах, тогтмол ногдол ашиг хүртэх бол хувьцаа худалдан авах хэрэгтэй гэдэг ерөнхий ойлголтыг иргэд 30 аад жилийн өмнөөс авч эхэлсэн. Манай улсын хамгийн үнэ цэнэтэй компаниуд өнөөдрийг хүртэл хөрөнгийн биржэд бүртгүүлээгүй,гадаадын хөрөнгө оруулалтыг татаж чадаагүй, дотоодын зах зээлийн багтаамж дутмаг байгаа нь манайд үнэт цаасны зах зээлийн хүрээ тэлэхэд сөргөөр нөлөөлж байна. Энэ онд үндэсний топ 5 банк IPO гаргаж 15-272 тэрбум төгрөгийн ашиг олсон ч хувьцааны ашиг буурчээ.Үнэт цаасны зах зээл, ББСБ-д хяналт шалгалт хийдэг Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж энэ салбарыг хөгжүүлэхэд мэргэжлийн хүрээнд ажиллаж чадаж байна уу,компаниуд хөрөнгө оруулагчидтайгаа эргэх холбоотой ажилладаг уу? Энэ талаарх мэдээллийг тоймч Г.Байгаль хүргэж байна.

Sep 08, 202317:14
Радио жиргээ 2023.09.07

Радио жиргээ 2023.09.07

- Холын гэрэл асаах нь өөдөөс яваа жолоочид харанхуй ангалтай адил. Нийслэлийн замуудын гэрэлтүүлэг харьцангуй сайжирсан. Гэсэн ч хангалттай гэрэлтэй гудамж замд холын болон нэмэлт гэрлээр тоноглосон нүд сохлом автомашинууд олон байна.

- Тэгш сондгойгоор яваад ч 0 зогсолт болж байна.

- Хотынхоо зам дээр багталцахгүй, барилга дээр ажилчид олдохгүй, хөдөө мал маллах хүн олдохгүй. Хөдөөг зорих хөшүүрэг хэрэгтэй байна.

Эдгээр болон бусад асуудлаар хэн хэрхэн жиргэснийг сэтгүүлч С.Ганбаяр,О.Эрдэнэчимэг нар тайлбарлан хүргэнэ.

Sep 07, 202330:01
Радио жиргээ 2023.09.06

Радио жиргээ 2023.09.06

- Цахимжсан ч үйлчилгээ нь удааширсан гадаад паспортын захиалга..."E Mongolia"-гаар паспорт захиалахад ажлын 15-20 хоног. Нэг цэгийн үйлчилгээгээр захиалахад нэг өдрийн ажлаа алдах ч ажлын 5-7 хоног .

- Цахилгаан автомашинууд дугаарын хязгаарлалтад хамрагдахгүй чөлөөтэй зорчино.

- Утаатай автомашинаас салж чадвал агаар ч цэвэршинэ машин ч цөөрнө...Эдгээр сэдвээр хэн хэрхэн жиргэснийг сэтгүүлч С.Ганбаяр,О.Эрдэнэчимэг нар тайлбарлан хүргэнэ.

Sep 06, 202325:60
Радио жиргээ 2023.09.05

Радио жиргээ 2023.09.05

- 130-р сургуулийн нэг ангид 70 хүүхэд сурч байна.

- Хүүхдэд "халтай" улсын хүүхдүүд сургууль цэцэрлэгтээ явж эхэллээ. Өдрийн ихэнх цагийг тэд тэнд өнгөрөөнө. Сургууль цэцэрлэгийн байшингаас зүйлгүй орчинд тэд маань хоригдоно. Ил задгай цахилгааны утас, ухсан нүх, овоолсон шороо, таггүй траншейны нүх, эвдэрхий цахилгаан шат, эзэнтэй эзэнгүй нохой, бэхэлгээгүй тоглоомын талбай...Хүүхдийн орчин дэндүү аюултай байна.

Өнөөдрийн онцлох жиргээг сэтгүүлч С.Ганбаяр,О.Эрдэнэчимэг нар тайлбарлан хүргэнэ.

Sep 05, 202334:17
Радио жиргээ 2023.09.04

Радио жиргээ 2023.09.04

-Төр өөртөө буй эрх мэдлээ ашиглаж чадаж байна уу?

-Цалин нэмэх сургаар юмны үнэ өссөөр байх уу?

Өнөөдрийн онцлох жиргээг сэтгүүлч С.Ганбаяр,О.Эрдэнэчимэг нар тайлбарлан хүргэнэ.

Sep 04, 202329:37
Радио жиргээ 2023.09.01

Радио жиргээ 2023.09.01

-Айсуй цагийн X Богд эрдэнийн эрхи ёсчлон хүртлээ.

-Монгол улсад айлчилсан анхны пап буюу Ватиканы тэргүүн Ромын пап Францисын айлчлал Монголд юу авчрах вэ?

-Улсын татварын мөнгийг улс төрчдийн хариуцлагагүй үйлдэл авлигын хор хохиролд дураараа зарцуулдаг жишиг тогтох нь...

-Тэргэнцэртэй болон хүүхдийн тэрэгтэй зорчигчдод мөн л "ээлгүй" шинэ автобуснууд..

Эдгээр болон бусад сэдвээр хэн хэрхэн жиргэснийг сэтгүүлч С.Ганбаяр,О.Эрдэнэчимэг нар тайлбарлан хүргэнэ.

Sep 01, 202330:08
Алтан Дарь Овоо өршөө

Алтан Дарь Овоо өршөө

Алтан Овооны тахилгын 110 жилд зориулсан радио нийтлэлийг та бүхэнд хүргэж байна.

Aug 04, 202311:46
Аниргүйн аюул

Аниргүйн аюул

Аниргүйн аюул

Jul 19, 202308:41
Хог ''хаягдал"биш

Хог ''хаягдал"биш

Хог "хаягдал" биш

Jul 17, 202308:35
Ямар онцгой зүйл Монгол наадмыг дэлхийд ганцхан болгодог юм бэ

Ямар онцгой зүйл Монгол наадмыг дэлхийд ганцхан болгодог юм бэ

Улс орон болгонд тусгаар тогтнолын болон үндэсний их баяр бий. Гэхдээ эдгээр баярыг хамсруулан тэмдэглэдэг цор ганц улс бол Монгол юм.Үүгээр зогсохгүй төрт ёсны баяр наадам гэдгээрээ үндэснийхээ ялгарлыг харуулж байгаа юм. Үндэсний их баяр наадмаар зургаан насны 2000 гаруй морьд 30 орчим км газарт уралддаг нь манай гариг дээрх хамгийн том морины уралдаан болдог гэдгээрээ ч гадаадын жуулчдын сонирхлыг татдаг.

Jul 11, 202311:39
Зочны цаг: ҮУИТ-ын ерөнхий удирдаач Н.Буянбаатар

Зочны цаг: ҮУИТ-ын ерөнхий удирдаач Н.Буянбаатар

Монголын эзэнт гүрний их хаан зарлиг буулгаж 400 гаруй хөгжимчинтэй их найралыг байгуулж,олон төрөлт хөгжмийн зэмсгээр хөгжимдөж байсныг түүнчлэн дэлхийн найрал хөгжмийн өвөг болох чавхдаст болон нумт хөгжмийн зэмсэг манай улсын соёлоор дамжин Европ тивд очиж дэлгэрснийг ч түүх шастирт тэмдэглэн бичсэн байдаг. Үндэсний их баяр наадам,нийтээр тэмдэглэх баярын төрийн ёслол,хүндэтгэлийн арга хэмжээ, дипломат ёслолын үеэр эгшиглүүлж хэвшсэн монгол төрийн үндэсний их найралын талаар энэ удаад бид ярилцлаа.

Jul 10, 202340:41
Улаанбаатар хот үерт бэлэн үү

Улаанбаатар хот үерт бэлэн үү

Дөрвөн өдөр дараалан орсон багахан борооноор улсын маань нийслэлийн зарим хэсэг усанд автаж зутруухан, гамшигтай тэмцэх ажил бойтогдуухан өрнөсөн өдрүүд үргэлжилж байна. Гэнэтийн хүчтэй аадар бороо 15- хан минут ороход Улаанбаатар хот усан далай болно гэсэн мэргэжилтнүүдийн сануулгыг чихний хажуугаар өнгөрөөж байснаа аюул нүүрлэсэн энэ өдрүүдэд хатуухан амсаж эхэллээ.

1966 оныхтой адил үер дахин давтагдахгүй гэх баталгаа байхгүй,үерт өртөх эрсдэл байсаар байгаа. Сонсоход таатай биш ч гэсэн хот үерлэвэл Улаанбаатар хотод их үерийн пян даах барилга байгаа билүү ...


Jul 06, 202311:40
126 хүнийг барианд оруулах замын "хагас" зураг

126 хүнийг барианд оруулах замын "хагас" зураг

126 хүнийг барианд оруулах замын "хагас" зураг

Jul 03, 202313:36
Радио жиргээ 2023.06.30

Радио жиргээ 2023.06.30

- Аливаад нэг өнцгөөс ханддаг босоо сэтгэлгээний балаг буюу шинэ санаачлага чөлөөтэй сэтгэх үзэл бодлоо илэрхийлэх байдал хумигдаж байна уу.

- Төрийн хавдар...

Эдгээр болон бусад сэдвээр хэн хэрхэн жиргэснийг сэтгүүлч С.Ганбаяр,О.Эрдэнэчимэг нар тайлбарлан хүргэнэ.

Jun 30, 202321:42
Радио жиргээ 2023.06.28

Радио жиргээ 2023.06.28

- Экспортыг хэд дахин өсгөх гол хаалгуудын нэг Замын-Үүд, Эрээний боомт 24 цагаар ажиллахаар боллоо.

- Гудамжинд согтуу унтаж байдаг хүмүүс хуучны "бөбөөчид" гэмээр хүмүүс сүүлийн үед олширлоо. Өөрийгөө архины хамааралтай болсонд үл итгэгчид баасан гараг бүр шалтаглан уусаар эцэст нь байр бүрийн үүдэнд олноор сууцгааж буй эдгээр хүмүүс ид хөдөлмөрлөх насны залуучууд байна.

Өнөөдрийн онцлох жиргээг сэтгүүлч С.Ганбаяр, О.Эрдэнэчимэг нар тайлбарлан хүргэнэ.

Jun 28, 202336:10
Радио жиргээ 2023.06.27

Радио жиргээ 2023.06.27

- Англи хэлийг үндсэн гадаад хэл гэж хуульчилж чадсангүй. Зүрхэлсэнгүй...

- Сонирхогчдын бокс олимпийн төрлөөс хасагдлаа.

- Бид зөв зохистой амарч чадаж байна уу? Амрах зорилготой эрүүл мэндэд ашиггүй баахан хүнс ачиж аваад хөдөө ямар нэг амралтын газрыг зорьдог. Харин архины нэвшсэн үнэртэй өндөр үнэтэй эдгээр газрууд архидуулж хоноглуулах л үүрэг хүлээсэн мэт өөр ямар ч үйлчилгээ хөтөлбөр байдаггүй нь харамсалтай.

Өнөөдрийн онцлох жиргээг сэтгүүлч С.Ганбаяр,О.Эрдэнэчимэг нар тайлбарлан хүргэнэ.

Jun 27, 202323:10
Тойм юу өгүүлэв подкаст 2023.06.27

Тойм юу өгүүлэв подкаст 2023.06.27

Тойм юу өгүүлэв подкаст

Jun 27, 202336:46
Радио жиргээ 2023.06.26

Радио жиргээ 2023.06.26

- Сахил алдвал тамын ёроолд.Сал алдвал далайн ёроолд...

- Манайд хамтлаг дуучдын тоглолтын тасалбарын үнэ хэт өндөр байна уу?

Эдгээр болон бусад сэдвээр хэн хэрхэн жиргэснийг сэтгүүлч С.Ганбаяр тайлбарлан хүргэнэ.

Jun 26, 202321:10