Skip to main content
Бялхсан амьдрал

Бялхсан амьдрал

By Abundant Life

Амьдрал баялаг, олон талбараас бүрддэг. Тус бүр зорилго дэвшүүлээд зүтгэхэд амжилтад хүрэх нь дамжиггүй. Харин тууштай л байх хэрэгтэй. Энэ подкаст, бас бялхсан амьдрал цахим сайт минь тэрхүү аялалд хамтдаа гарахыг урьсан уриалга юм.
Available on
Apple Podcasts Logo
Google Podcasts Logo
Overcast Logo
Pocket Casts Logo
RadioPublic Logo
Spotify Logo
Currently playing episode

Үхэгсдээс амилуулсан түүх

Бялхсан амьдралJan 26, 2021

00:00
08:27
Үхэгсдээс амилуулсан түүх

Үхэгсдээс амилуулсан түүх

Эзэн Есүс хүүхэд нь нас барсан эцэг, эхэд хүүхдийг нь амилуулж буцааж өгсөн хэд хэдэн тохиолдол Библид бичигдсэн байдаг. Тэр үед "Бүү ай, гагцхүү итгэ", "Бүү уйл" гэж хэлсэн байна. Бурханы хэлсэн үгэнд итгэх нь Түүний амлалтыг авахад их чухал. 

Jan 26, 202108:27
Аавын залбирал

Аавын залбирал

Аавын залбирал, хүсэлтээр хүүхдүүд нь эдгэрсэн түүх Библид олон гардаг. Аав нарын залбирал хүчтэй. Гэхдээ итгэлээр цөхрөлтгүй залбирч сурах хэрэгтэй. Итгэл бага байгаа тохиолдолд итгэлийг минь өсгөөч гэж гуйж болно. 

Jan 26, 202113:05
Ээжийн залбирал

Ээжийн залбирал

Канаан нутгийн эмэгтэйд Эзэн Есүст хандан залбирахад олон саад бэрхшээл учирсан. Түүнийг сонсохгүй, ойшоохгүй байгаа юм шиг, өөрөө хэтэрхий нүгэлтэй бузар юм шиг санагдсан байж болзошгүй. Гэвч тэр эмэгтэй Бурханы сайн мөн чанарыг мэдэж байсан бололтой, уйгагүй залбирч Эзэнээс магтаалыг сонссон. 

Jan 26, 202111:45
Тэнгэр дэх Эцэг ба газар дээрх эцэг

Тэнгэр дэх Эцэг ба газар дээрх эцэг

Яагаад Бурханыг Аав гэж дууддаг вэ? Энэ нь Бурхан ба хүний хоорондох харилцааг илэрхийлэх нэг хэлбэр гэж ойлгож болно. Тэрээр биднийг бүтээсэн учир Эцэг Бурхан, Тэр биднийг Сүнсээрээ төрүүлсэн учраас бидний Эцэг. Бас биднийг өргөж авч өв залгамжлагч болгосон мэт зүйрлэл хүртэл Библид бий. 

Jan 26, 202111:58
Эзэний аврал үеэс үед байдаг

Эзэний аврал үеэс үед байдаг

Эцэг эхэд сайн сайхныг хүүхэддээ өвлүүлэх боломжтойг Бурханы үгэнд олон удаа амалжээ. 

Jan 26, 202112:54
Хүүхдэд сайныг сургах нь

Хүүхдэд сайныг сургах нь

Эзэний үгэнд хүүхдэд юу заахыг тодорхойлсон байдаг. Дуулал 34:11-д "Би та нарт ЭЗЭНээс эмээхийг зааж өгье" гэж хэлснээр хүүхдэд заах сайн зүйлийг тодорхойлжээ. Энэ нь айдас биш, харин гүн хүндэтгэлийг хэлж байгаа. 

Jan 26, 202110:45
Эцэг эхийн зуучлах үүрэг

Эцэг эхийн зуучлах үүрэг

Иовыг Бурхан өөлөх өөгүй гэж хэлсэн. Иов хүүхдүүдээ гэм нүгэл хийсэн байх вий хэмээн өмнөөс нь зуучлан залбирдаг байв. Түүнээс сурах зүйл их байна. 

Jan 26, 202110:31
Эцэг эхийн сул тал

Эцэг эхийн сул тал

Эцэг эх үр хүүхдээ Бурханаас дээгүүр тавих юм бол эргээд тэднийгээ эвдэх аюултай. 

Jan 26, 202112:22
Хүүхдээ Бурханд зориулах нь

Хүүхдээ Бурханд зориулах нь

Амьдралаа Бурханд зориулах нь хүний гаргаж болох хамгийн ашигтай шийдвэр. Үүнчлэн хүүхдээ Бурханд зориулах нь хүүхдийнхээ төлөө хийж чадах маш ухаалаг шийдвэр. Биднийг бүтээсэн учраас биднийг их хайрладаг Бурханаас илүү найдвартай түшиг бидэнд байхгүй. Хүүгээ өргөөд үндэстнээ аварсан ухаалаг ээжээс суралцацгаая. 

Jan 16, 202110:18
Эцэг эхийн зориулалт

Эцэг эхийн зориулалт

Маноагийн амьдралаас эцэг эхчүүд хүүхэддээ ямар анхаарал халамж хандуулах ёстойг харж болно. 

Jan 16, 202112:27
Ариун гэр

Ариун гэр

Гэр орноо хэрхэн ариусгах вэ? Бурхан хүнд эрх чөлөө өгсөн. Гэхдээ тэрхүү эрх чөлөөг сайн сайхан, ариун зүйлд зориулах нь Бурханыг алдаршуулдаг. 

Jan 16, 202116:28
Хүүхдээ сурган хүмүүжүүлэх тухай Бурханы заавар

Хүүхдээ сурган хүмүүжүүлэх тухай Бурханы заавар

Дэд хууль номын 6-р бүлэгт хүүхдээ хэрхэн сурган хүмүүжүүлэх тухай заасан байдаг. 

Jan 16, 202115:31
Амлалт бүхий анхны тушаал

Амлалт бүхий анхны тушаал

Эцэг эхээ хүндлэх юм бол урт насалж, Бурханаар ерөөгдөнө гэсэн байдаг тул хүүхдүүддээ эцэг эхээ хүндлэхийг зааж сургах нь маш чухал. 

Jan 16, 202115:09
Амралтын өдөр

Амралтын өдөр

Заримдаа амь амьдралтай холбоотой маш чухал сургаал биш боловч олны анхаарал татаж, маргаан үүсгэдэг зүйлс Библид байдаг. Амралтын өдрийг сахих, сахихгүй байх, хэзээ сахих нь амь настай шууд холбоотой биш учраас ач холбогдлыг нь тэр хэмжээнд дөвийлгөн өргөх шаардлагагүй ч ариун амьдралын хүрээнд энэ асуудлаар байр сууриа тодорхой болгох нь зүйтэй гэж бодсоны үндсэн дээр уг яриаг өрнүүлж байна. 

Jan 16, 202114:54
Ууган үрийг ариусгах нь

Ууган үрийг ариусгах нь

Эзэн Буран ууган үрээ ариусга гэж Израилийн ард түмэнд хэлсэн. Ууган үр бүрийн өмнөөс Өөртөө үйлчлүүлэхээр Леви овгийг авсан нь одоогийн Христитгэлт гэр бүлд ч санаа авахаар олон зүйлийг зааж болно. 

Jan 11, 202114:19
Эцэг хүн тахилч ба эш үзүүлэгч

Эцэг хүн тахилч ба эш үзүүлэгч

Тахилч хүн гэм нүглийн асуудлыг шийдвэрлүүлэхээр Бурхан хүн хоёрын дунд зуучилдаг, эш үзүүлэгч Бурханы үг айлдварыг хүнд дамжуулдаг. Эцэг хүн хүүхдүүдийнхээ өмнөөс зуучлах, Бурханы үгийг тэдэнд дамжуулах үүргийг хүлээдэг. 

Jan 10, 202112:15
Өрх бүрт нэг хурга

Өрх бүрт нэг хурга

Эзэн Есүсийг Бурханы Хурга гэдэг нь бидний гэмийг цэвэрлэхийн тулд амь насаа өргөсөн тахилыг урьдаас зөгнөж, Израилийн түүхэнд хүүрнэн оруулсан Бурханы мэргэн ухаан билээ. Египетэд Өөрийгөө илчлэхдээ бардам хатуу сэтгэлийг нь буулгаж авахаар арван гамшгийг буулгадаг. Хамгийн сүүлд устгагч тэнгэрэлчээ илгээн айл бүрийн ууган үрийг авсан. Тэгэхэд бүл бүлээрээ хурга нядлан хаалганы тотго, хатавчинд цусыг нь нялснаар устгагч тэр айлыг алгасаж өнгөрсөн. Бурханы Хурга одоо ч бидний төлөө авралын үйлчлэлийг тасралтгүй хийж байгаа. Тиймээс гэр бүлд өгсөн хурганы ач холбогдлыг ойлгосноор тэрхүү үйлчлэлийг хайртай гэрийнхэндээ хүргэхдээ урамших болов уу гэж энэхүү яриаг өрнүүллээ. 

Jan 09, 202111:12
Итгэл хүүхдийг нуудаг

Итгэл хүүхдийг нуудаг

Мосегийн ээж аав хүүхдийнхээ сайхныг хараад хааны зарлигаас айлгүй хүүгийнхээ амийг аврахын тулд нуусан. Түүн шиг бид ч гэсэн хүүхдийнхээ сэтгэлийг хөнөөх, хорон муу зүйлээс хамгаалан нуух хэрэгтэй. Хүүхдээ нуух хамгийн аюулгүй газар бол Эзэн Бурхан Өөрөө. Түүн дотор хоргодоход бидэнд айх зүйл байхгүй. 

Jan 09, 202114:54
Хүүхдээ хариуцаж батлан даах нь

Хүүхдээ хариуцаж батлан даах нь

Бидэнд хариуцуулсан хүүхдүүдийг бид үнэхээр хариуцаж, батлан дааж байгаа юу? Иуда аавдаа Бенамины өмнөөс батлан даалт гаргсан, би заавал дүүгээ буцааж танд авчирна гэж амлаад түүнийхээ төлөө үхэн хатан зүтгэсэн. Тэгвэл бид ч гэсэн тэнгэрлэг Эцэгтээ хүүхдүүдээ аваачихын төлөө зүтгэлгүй байх нь хэр зохистой вэ? Энэ тухай ярилцая.

Jan 06, 202116:45
Тангарагаа сахих нь

Тангарагаа сахих нь

Ариун амьдрал бол Бурханы тогтоосон зарчмын дагуу тангарагт харилцаанд амьдрахыг хэлнэ. Бид эхнэр, нөхөр, үр хүүхэд, найз нөхөдтэйгээ харилцаагаа цэвэр ариун байдалд дотор хадгалснаар өөртөө ба бусдад ерөөл авчирна. 

Jan 06, 202111:36
Тангарагт гэрээ, түүний лац

Тангарагт гэрээ, түүний лац

Бурхан хүн төрөлхтөнтэй гэрээ байгуулах байдлаар харьцаж ирсэн байдаг. Түүнчлэн бид ч гэсэн гэрлэхдээ эсвэл амьдралын бүх л харилцаандаа тангарагт гэрээнд орох мэт харилцаж байдаг. Итгэгч хүмүүс зөв зохистой амьдрах гол шалтгаан бол Бурханы шударга ба үнэнч мөн чанар. Бурхан хэзээ ч хувирдаггүй, үргэлж шударга байдаг шиг бид ч гэсэн аливаа харилцаанд тууштай ба худал хуурмаггүй байх учиртай. Бурхан Абрахамтай байгуулсан гэрээнийхээ лац болгож хозлолыг өгөхдөө хожим бидний зүрх сэтгэлд хийх ажлаа бэлгэдсэн. 

Jan 05, 202112:12
Бурханы амлалт

Бурханы амлалт

Ариун үр удмыг амалсан Бурханы ивээл ерөөлийг хэрхэн өвлөж авах вэ? Абрахамын амьдралаас харахад итгэл ба тэвчээрээр өвлөхөөр байна. Үндэстнээ хүртэл аврах зөв сайн хүүхдийг өсгөх бодит амьдралаас сэдэвлэсэн гарын авлагыг Бурханы үгээс харж болно. Танд ивээл дүүрэн байх болтугай. 

Jan 04, 202113:34
Бурханы нигүүлсэл

Бурханы нигүүлсэл

Гэм нүглийг ялах арга зам болох Бурханы нигүүлсэл гэж юу вэ? Яаж бид гэм нүглийн үр дагавраас өөрсдийгөө болон хүүхдүүдээ хамгаалах вэ? Эдгээр асуултуудыг хариултыг сонсоцгооё.

Jan 03, 202111:57
Ариун амьдралыг эвддэг зүйл

Ариун амьдралыг эвддэг зүйл

Өмнө нь анхны гэр бүл яаж бий болсон, ямар зорилго төлөвлөгөөтэй байсан тухай ярьсан. Бурханы төлөвлөгөөнд юу саад болсон, түүнийг яаж даван туулах тухай энэ удаа ярилцах болно. Гэм нүгэл яаж гэр бүл дотор орж ирсэн, түүнийг яаж ялан дийлэх вэ, чөлөөт сонголт гэж юу вэ гэдэг талаар ярина. Бурхан чөлөөт сонголттой боловч хэзээ ч бурууг сонгодоггүй, Өөрийнхөө мөн чанарт үнэнч байдаг. Эдүгээ биднийг бас тийм амьдралд уриалан дуудаж байна. 

Jan 02, 202111:42
Ариун амьдралын загвар

Ариун амьдралын загвар

Зөв сайхан зүйлээр бялхсан амьдрал бол өндөр ёс суртахуунтай цэвэр амьдралыг хэлнэ. Үүнийг Христитгэгчид ариун амьдрал гэж нэрлэдэг. Цэвэр ариун амьдралын хамгийн чухал орчин, талбар бол гэр бүл юм. Тэгэхээр гэртээ яаж цэвэр сэтгэлээр зөв амьдрах тухай цуврал яриаг хүргэж байна. 

Jan 01, 202111:46
Амьдрал бол аялал

Амьдрал бол аялал

Ховд гэр бүлийн радиод өгсөн ярилцлагаа хүргэж байна. Та амьдралдаа сайхан аялж байна уу? Ярилцлагыг минь сонсох зуураа надтай түр саатахыг урьж байна. Аз жаргал бол бидний сонголт гэж би боддог. Тиймээс амьдралынхаа аяллыг жаргалтайгаар туулахыг шийдсэн юм. Танд ч гэсэн аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн аяллыг хүсье.  

Dec 28, 202039:40
Монголын Эвангелийн Эвслийн Хүүхдийн зөвлөлийн подкастад оролцсон ярилцлага

Монголын Эвангелийн Эвслийн Хүүхдийн зөвлөлийн подкастад оролцсон ярилцлага

Гэр сургуулиар хүүхдэд боловсрол олгож байгаа айлд хүүхдийн хүмүүжил, нийгэмшлийн асуудал хэрхэн явагддаг тухай асуултуудад гэр бүлээрээ хариуллаа.  

Dec 08, 202032:30
Библийн дагуух шударга ёс

Библийн дагуух шударга ёс

Шударга ёс гэсэн ойлголтыг хуульчлан заах боломжгүй, хүн бүр өөр өөрсдөөрөө ойлгож амьдралдаа хэрэгжүүлж байдаг. Хүн төрөлхтөн алдаж онож байж ухаарсан шударга ёсны ойлголтуудыг Библид аль эртнээс айлдсан байдаг. Шударга ёсыг үлгэрлэн зааж өгдөг гол хүмүүс бол эцэг эх. Бид юу гэж ойлгож яаж хэрэгжүүлнэ тэр нь нийгэмд нөлөөлнө. Иймээс өнөөдөр шударга ёс алдагдлаа гэж үзэж байгаа бол та өөрийнхөө үүргийг хэрэгжүүлсэн үү? Шударга ёс гэж юу вэ гэдгийг ойлгосон уу? Үр хүүхэддээ заан өвлүүлж байгаа юу гэж асууя. Хамтдаа энэ тухай эргэцүүлье. Шүүн тунгаая. 

Jun 11, 202028:20
Итгэгч гэр бүлүүд хүүхдийн боловсролын хувьд ямар хариуцлага үүрдэг вэ?

Итгэгч гэр бүлүүд хүүхдийн боловсролын хувьд ямар хариуцлага үүрдэг вэ?

Бурхан бол хайр. Тэрээр хүн төрөлхтнийг бүтээхдээ Өөрийнх нь хайрын мөн чанарыг ойлгож, үлгэр дуурайллаас нь суралцаж бие биенээ хайрлаасай гэж хүсдэг. Тэгэхээр боловсролын үйл ажиллагааны гол зорилго бол энэ хайрыг хүүхдүүддээ мэдүүлэх, үлгэрлэн харуулах гэж боддог юм. Хэрэв хүүхэд тань хүнийг хүндэтгэдэг, хайрладаг бол боловсролын хувьд хоцрогдоогүй юм байна гэж би дүгнэнэ. Ур чадвар эзэмшүүлж болно, харин зүрх сэтгэлийг хөтлөн дагуулах ажлыг та заавал анхаарч хийгээрэй. 

Сургууль, багш нар мэдээж маш их үүрэгтэй. Тэдний дэмжлэгийг авна. Гэхдээ эцэг эх хүүхэддээ заан сургах тэргүүн ээлжийн сурган хүмүүжүүлэгчид мөн. Бид хариуцлагаа огоорч болохгүй. Үр хүүхэддээ чанартай боловсрол олгохын төлөө хичээн шамдацгаая. Боловсролын үйл ажиллагааг нь төлөвлөх, хэрэгжүүлэх, хүүхдийнхээ сонирхлыг дэмжих хариуцлага биднийх. Тэвчээртэй, дөлгөөн байдлаар, даруухнаар өөрийнхөө мөхөс байдлыг хүлээн зөвшөөрч хүүхдүүдээ сургая. 

May 20, 202010:13
Өсвөр нас хэмээх эмзэг нандин үед хүүхэдтэйгээ үр дүнтэй харилцах 5 зөвлөмж

Өсвөр нас хэмээх эмзэг нандин үед хүүхэдтэйгээ үр дүнтэй харилцах 5 зөвлөмж

1. Асуудал танд оршиж байх вий. Та өөрийгөө шалгаж үзээрэй. 

2. Хүүхдээ залруулахдаа сөрөг аргаас татгалзаж эерэг арга ашиглая. Ихэнх тохиолдолд тайван тайлбарлаад өгөхөд хүүхэд маш сайн ойлгож хүлээн авдаг. 

3. Хүүхдэд буруу сэтгэгдэл төрүүлэх, үл ойлголцохоос сэргийлэх. Ялангуяа бодлогогүй хэлсэн үг хуурамч амлалт мэт сонсогдож хүүхдийн эмзэг сэтгэлийг шархлуулах вий. Болгоомжтой хандаарай. 

4. Хүүхдийн биеийн өсөлт, тархины дасан зохицол явагдаж байхад шоолж огт болохгүй. Ялангуяа эрэгтэй хүүхдүүд гэнэт огцом өсдөг тул урт мөчиндөө дасаагүй орон зайн баримжаа муутай байх үед гаргаж байгаа аливаа эв хавгүй байдлыг нь шоолж болохгүй. Харин ажиглаж туслах хэрэгтэй. 

5. Нууцлалыг нь хүндэлж хамгийн сайн найз, түшиг тулгуур нь болох. 

Эцэст нь хэлэхэд хүүхдийнхээ эрх ашгийг өөрийнхөөсөө эрхэмлэн хайрлах юм бол түүнээс бас адилхан хайрыг хүлээн авна. Амжилт!

Apr 05, 202020:13
Гэртээ ажиллаж буй ээж, аавуудад хандсан үг

Гэртээ ажиллаж буй ээж, аавуудад хандсан үг

Гэртээ ажил хийх нөхцөлөө бүрдүүлэхийн тулд хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх вэ? Хүүхдийнхээ хүмүүжил төлөвшлийг ухамсартайгаар залж чиглүүлээрэй. Ундраад байгаа эрч хүчээ гаргах боломжийг нь олгоорой. Би гэрээсээ ажилладаг хүний хувьд хүүхдүүдээ хэрхэн хүмүүжүүлж надад огт саад болохгүй, тэр байтугай гэрийн ажилд минь туслаад цаг зав олгодог болгосноо энд өгүүлнэ. 

Mar 18, 202016:51
Итгэгч эмэгтэйн тухай цуврал яриа - 2-р хэсэг

Итгэгч эмэгтэйн тухай цуврал яриа - 2-р хэсэг

1 Петр 3:1-6-д итгэгч эмэгтэйчүүд нөхрүүдтэйгээ хэрхэн харилцах тухай өгүүлсэн байна.

Feb 23, 202009:53
Итгэгч эмэгтэйн тухай цуврал яриа - 1-р хэсэг

Итгэгч эмэгтэйн тухай цуврал яриа - 1-р хэсэг

Тит 2:3-5-д итгэгч эмэгтэй ямар байх ёстой талаар тодорхой заавар байдаг. Тэдгээрийг хэрэгжүүлбэл миний зориод байгаа бялхсан амьдрал ундрах нь ээ. 

Jan 20, 202011:25
Эрүүл мэнд

Эрүүл мэнд

Сүнс, сэтгэл, оюун, биеийн эрүүл мэндээ дэмжицгээе!

Jan 06, 202012:51
Бялхсан амьдрал 2020

Бялхсан амьдрал 2020

Амьдрал баялаг, олон талбараас бүрддэг. Тэр бүрт зорилго дэвшүүлээд тэмүүлэхэд бид зорилго дэвшүүлэхгүй байснаас илүү өндөр амжилтад хүрнэ. Гол нь тууштай бөгөөд зоригтой байх хэрэгтэй. Тэгэхээр 2020 онд дэвшүүлсэн зорилгодоо хүрэхийн тулд тууштай байхад туслах зорилготой энэхүү подкаст, Бялхсан амьдрал цахим сайтыг нээж байна. Хамтдаа амьдралаа шинэ түвшинд гаргая.

Jan 02, 202018:40