Skip to main content
MEDLEG to go Podcast

MEDLEG to go Podcast

By Medleg.to.go-Podcast

Энэхүү Подкастаар бид шинжлэх ухаанд суурилсан, бодит мэдээллийг өөрийн судалгаа, мэдээллийн төвшинд сонирхсон хүмүүст хүргэх, их мэдээллийн урсгалаас өөрт хэрэгтэй мэдээллийг олж авахад туслах зорилготой болно.
Available on
Google Podcasts Logo
Pocket Casts Logo
RadioPublic Logo
Spotify Logo
Currently playing episode

МЭРГЭЖИЛ БҮХЭН САЙХАН #7 - хэсэг 1/2

MEDLEG to go PodcastAug 01, 2020

00:00
36:40
УБ-МЕТРО ТӨСӨЛ бодит уу? #31

УБ-МЕТРО ТӨСӨЛ бодит уу? #31

2024 он бидэнд ихээхэн боломж бас эрсдэлийг дагуулж ирж байна. Тэдний нэг бол яах аргагүй UB-Metro төсөл юм. Цаг хугацааны төлөвлөгөө нь маш давчуу, ТЭЗҮ нь тодорхой биш болохоор бид 2-ийн зүгээс бид бүхний мэдэх хэрэгтэй болон анхаарах ёстой хүчин зүйлүүдийг дурьдаж Сонсогчиддоо мэдээлэл түгээхийг хүссэн болно.

#medleg.to.go.Podcast

Jan 15, 202459:40
Байгалийн хий дамжуулах хоолой #30

Байгалийн хий дамжуулах хоолой #30

Сайн уу Мэдлэг2Go подкастын сонсогчдоо,

Бид хоёр сүүлийн үед их яригдаж байгааа ч тодорхой биш байгаа Орос болон Хятад улсыг холбох Монгол улсаар дайран өнгөрөх байгалийн хий дамжуулах хоолойн талаар өөрсдийн байр суурийг ДЭМЖИГЧ ба ЭСЭРГҮҮЦЭГЧ бэлбэрээр илэрхийллээ. Давуу болон Сул талыг илүү ил болгох гэж оролдлоо. Та бүхэн өөрсдийн байр суурийг бас бидэнд ирүүлээрэй.

#Medleg2Go

#podcast

Jun 11, 202348:36
Хар Тугалга ба Бензин #29

Хар Тугалга ба Бензин #29

Бид нарын өдөр тутам амьсгалж буй агаарт, амьдарч буй орчинд, хэрэглэж байгаа эд зүйлсэд Бидний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй бодис ямар хэмжээтэй байдаг бол, зөвшөөрөгдөх хэмжээ нь ямар байдаг бол гэж Та нэг удаа ч гэсэн бодож, нягталж үзсэн үү?

Тэр ч утгаараа бид 2 нь энэ удаад Болзошгүй аюулыг урьдчилан сэргийлэх үүднээс энэхүү Подкастыг бэлтгэлээ.



Feb 06, 202345:05
8 хоногт 9000 км туулсан нь 28#

8 хоногт 9000 км туулсан нь 28#

Энэхүү дугаараа та бүхний зуны амралтанд зориулан бэлдлээ.

Бидний “Summer Challenge“ эхэлж байна буюу энэ удаагийн дугаар маань Аялалын тухай Подкаст байгаа. 

Магадгүй Орос-Украйны мөргөлдөөний хажуугаар Оросын нутгаар, Украйны хажуугаар аялах нь тийм ч гоё санаа биш байсан бх. Гэхдээ ард нь гараад, одоо Мэдлэг түгээгч нартаа мэдээлэл хүргүүлэхээр энэхүү Medleg_to_Light 28-р дугаараа хүргэж байна.

#Medleg_to_go #Podcast #Light

Jul 26, 202201:04:10
Орос-Украины хямралын ялагч нь НОГООН эрчим хүч мөн үү? #27

Орос-Украины хямралын ялагч нь НОГООН эрчим хүч мөн үү? #27

Орос болон Украин улсын хямрал үргэлжилж, дэлхий даяар эрчим хүчний үнэ нэмэгдээд байгаа энэ үед европын холбооны улсууд Орос улсаас эрчим хүчний хамааралтай байдлаасаа салах гэж хичээж байна. Энэ хүрээнд олон төрлийн шийдвэр гарч байгаа ба онцгойлон Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэлийг хүчтэйгээр дэмжиж байна. Мөн нүүрс хүчлийн хийн ялгаралтыг багасгах зорилтын талаар бид юуг хийж эхлэх шаардлагатай талаар… гэх мэт олон сонирхолтой зүйлсийг бид хоёр энэ удаагийн дугаараар ярилцлаа.

May 04, 202248:23
Сайжруулсан түлш Сайн уу? #26

Сайжруулсан түлш Сайн уу? #26

Утаа, тоос, өвлийн хүйтэн хавсраад бидний ярианы сэдэв нэг хэсэгтээ САЙЖРУУЛСАН ТҮЛШ САЙН УУ? дээр хүртэл очив. 

Сайжруулсан түлш үйлдвэрийн бүтээгдэхүүн тул агуулга, шинж чанарын талаар ул суурьтай ярилцах нь зүйтэй байх. 

Тийм учраас бид хоёр та бүхэндээ анхан шатыг нь бэлтгэж өглөө. Агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагааны хяналтыг бид бүгд өөрсдөө тавих ёстой байгаа шүү. Тиймээс улс төрчдийн уран үгэнд хууртахгүй хяналт тавьж сурцгаая.

Jan 29, 202258:43
"16 ЖИЛ" АНГЕЛА МЕРКЕЛ #25

"16 ЖИЛ" АНГЕЛА МЕРКЕЛ #25

Герман улсыг 16 жил удирдсан анхны эмэгтэй Канцлер саяхан үүрэгт ажлаа хүлээлгэж өглөө. Өөрөө сонгуульд дахиж өрсөлдөхөөс татгалзаж,  намынхаа шинэ удирдлагад эрх мэдлийг мөн шилжүүлсэн билээ.  Энэхүү хүчирхэг эмэгтэй улс төрчийн явуулсан үйл ажиллагаа энгийн монгол хүнд ямар сэтгэгдэл төрүүлсэн талаар бид хоёр та бүхэнтэй хуваалцахаар энэхүү дугаарыг бэлтгэв. 


Dec 22, 202145:60
Цахилгаан машины давлагаа #24

Цахилгаан машины давлагаа #24

Та бүхний одоогийн унаж байгаа машин Приус бол, дараагийн машин тань дан цахилгаан хөдөлгүүртэй машин байх магадлал өндөр боллоо. 

Дотоод шаталтын хөдөлгүүр, машин үйлдвэрлэлийн салбарын тэргүүнд байхаа больж ЦАХИЛГААН хөдөлгүүрт зайгаа тавьж өгч байгаа.

Энэ өөрчлөлтийн талаар бидний дунд бага яригдаж байна. Тийм учраас энэ удаагийн дугаараараа цахилгаан машины шинэ давлагааны талаар ярилцлаа.

Oct 30, 202155:52
Ковид-той хамт хичээлдээ явцгаая #23

Ковид-той хамт хичээлдээ явцгаая #23

9 сар гарч Хичээл эхэлсэнтэй холбогдуулан, бидний зүгээс та бүхэндээ

Гадаадад, ялангуяа Герман, Бельги зэрэг орнуудад ямар арга хэмжээ авч, 

хүүхэд залуустаа Боловсрол олгож байгаа талаар 

олж мэдсэн зүйлсээ хуваалцахаар энэхүү 23 дахь дугаараа та бүхэндээ хүргэж байна.


Sep 22, 202134:16
Монгол хүнд Монгол мах #22

Монгол хүнд Монгол мах #22

Таны дэлгүүрт мах худалдаж аваад төлж байгаа мөнгөний хэд нь малчин хүний гар дээр очдогийг, бас таны худалдаж авсан мах хаанаас хэзээ яаж ирсэн талаар та сонирхон бодож байв уу? 

Бид хоёр ч гэсэн тэр талаар бодсон бөгөөд бүр малчин хүнтэй ярилцаж, та бүхэнд энэ удаа тэр тухай мэдээлэл, эргэцүүлэл хүргэхээр энэ удаагийн дугаараа бэлтгэлээ.

Aug 21, 202148:13
MEDLEG to go Podcast ANNIVERSARY 🎉 #21

MEDLEG to go Podcast ANNIVERSARY 🎉 #21

Сайн уу сонсогчдоо

Та бүхний сонсох  дуртай Medleg_to_go Подкаст НЭГ нас хүрсэн болохыг дуулгахад таатай  байна. Хамтдаа тэнцвэртэй мэдлэг түгээж, аливаа асуудлыг олон талаас нь  харж, ул суурьтай ханддаг хамт олон болж өөрчлөгдөж байгаад бид хоёр маш  баяртай байгаа. Баярын энэ дугаарын хүрээнд өмнө хийсэн 10 дугаараа  тоймлон та бүхэнд хүргэж байна хүлээн авна уу.

НИЙТЭЭРЭЭ БОДИТ ОЙЛГОЛТТОЙ, НЯГТ НЯМБАЙ БОЛЦГООЁ !

#medleg_to_go_podcast

Jun 17, 202101:10:01
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛ ⚒ #20

ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛ ⚒ #20

Ямар ч хамаагүй ажил хийж мөнгө олохдоо биш, Бид “Хүн” гэдэг үнэ цэнээ мэдэрч чадахуйц ажил хийхийг эрмэлзэх нь орчин цагийн онцлог буюу Шаардлага болоод байна.

Харин бидний төлөө хэн дуугарах бол? Улс нэг юм хийгээсээ гэж хүлээж байгаа бол буруу юм.

Ардчилсан нийгэм гэдэг нь оролцооны нийгэм.

Тийм учир та өөрөө өөрийнхөө төлөө бусадтайгаа хамтдаа дуугарч идэвхтэй оролцоог би болгох нь хамгийн зөв зам болно. Үргэлжлэлийг Подкастаасаа сонсоорой...

May 06, 202101:07:12
ТАНЫ ПРИУС ба ХӨРСНИЙ БОХИРДОЛ #19

ТАНЫ ПРИУС ба ХӨРСНИЙ БОХИРДОЛ #19

Хүн болгон агаарын бохирдол гэж ярьсаар 10 гаруй жил болжээ. Гэхдээ шийдэж чадаагүй байсаар өдийг хүртэл үргэлжилсээр, магадгүй агаарын бохирдол нь Гол асуудал биш харин ХӨРСНИЙ БОХИРДОЛ хамгийн чухал асуудлуудын нэг болсон гэвэл та итгэх үү? Бид 2 энэ удаагийнхаа дугаараар ХӨРСНИЙ БОХИРДОЛ гэж юу вэ? Ямар ямар хүчин зүйлээс хамааран хөрсний бохирдол үүсдэг болон хэрхэн сэргийлэх талаар Мэргэжлийн хүнтэй нь хамтран ярилцсан болно.

Зочин Хөрс судлаач, Докторант, П.Оюунбат

Apr 05, 202101:27:27
БИД ХЭДЭН ЦАГ АЖИЛЛАДАГ ВЭ? #18

БИД ХЭДЭН ЦАГ АЖИЛЛАДАГ ВЭ? #18

Сайн уу Манайхаан.  Бид дэлхийн стандартын тоног төхөөрөмж болон Know How оруулж ирсээр  байгаа ч хөдөлмөрийн нөхцөл, хууль дүрэм маань бас дэлхийн жишигт нийцэж  байгаа болов уу? Хөдөлмөрийн хууль  шинэчлэгдэх гэж байгаатай холбогдуулан бид хоёр БИД ХЭДЭН ЦАГ  АЖИЛЛАДАГ, бас ХЭД ХОНОГ АМАРДАГ талаар энэ удаагийн подкастаараа та  бүхэнд мэдсэн, сурсан, сонссон зүйлээ хуваалцахыг хүслээ.

Mar 13, 202158:08
ТАНЫ 0,07 ГА ГАЗАР ЯМАР ҮНЭТЭЙ ВЭ?

ТАНЫ 0,07 ГА ГАЗАР ЯМАР ҮНЭТЭЙ ВЭ?

Орон сууцанд 60 м2 амьдрах сайхан уу эсвэл 700 м2 газар дээрээ өөрийн хувийн байшингаа бариад амьдрах сайхан уу?

Та энэ асуултыг өөртөө тавьж байсан гэж бодож байна. Энэ асуултад шууд хариулт өгч чадахгүй ч танд хариулт олоход нь туслахыг хүссэн юм. Улсаас хийж өгнө гэж хүлээсээр байх уу, эсвэл өөрсдийн амьдарлаа гартаа авах уу? 

Байшин барих яагаад тоглоом биш вээ гэдгийг подкастаас олж сонсоорой.

Feb 04, 202156:21
КОВИД-19 - ВАКЦИН #16 - Medleg to go Podcast light (хэсэг 2/2)

КОВИД-19 - ВАКЦИН #16 - Medleg to go Podcast light (хэсэг 2/2)

Сүүлийн   үед өдөр бүр мэдээллийн хэрэгслээр ковид-19 вакцины тухай яриа өрнөж   байгаа нь сайн хэрэг ч харамсалтай нь маш их хураангуйлсан, улс   төржүүлсэн, бүрэн бүтэн биш цаашлаад нэг талыг барьсан байгаа нь бид   хоёрыг подкаст хийхэд хүргэсэн болно.

Бидний зун хийсэн 6-р дугаарын үргэлжлэл болгон энэхүү Полкастыг  хийлээ.  Манай нэвтрүүлгийн анхны зочин Ч.Оюун-эрдэнэ, хүний биеийн  дархлааны  систем, вакцины үйлчлэх байдлыг дэлгэрэнгүй, энгийн үгээр  тайлбарлан  хүргэж байна.

Мөн энэ дугаар  дээр ярьсан бүхэн хэн нэгнийг буруутгах,  шүүмжлэхэд  зориулсан биш зөвхөн  сонсогч таныг бидний бэлтгэсэн мэдээлэл  дээр  үндэслэн өөрийн БОДОЛ-ыг бий болгоход туслах зорилготойг хэлэхийг  хүсэж  байна. Ингээд подкастдаа тавтай морилно уу.

Бидэнд өөрийн санал хүсэлтээ илгээгээрэй.

Jan 07, 202152:03
КОВИД-19 - ВАКЦИН #16 - Medleg to go Podcast light (хэсэг 1/2)

КОВИД-19 - ВАКЦИН #16 - Medleg to go Podcast light (хэсэг 1/2)

Сүүлийн  үед өдөр бүр мэдээллийн хэрэгслээр ковид-19 вакцины тухай яриа өрнөж  байгаа нь сайн хэрэг ч харамсалтай нь маш их хураангуйлсан, улс  төржүүлсэн, бүрэн бүтэн биш цаашлаад нэг талыг барьсан байгаа нь бид  хоёрыг подкаст хийхэд хүргэсэн болно.  

Бидний зун хийсэн 6-р дугаарын үргэлжлэл болгон энэхүү Полкастыг хийлээ.  Манай нэвтрүүлгийн анхны зочин Ч.Оюун-эрдэнэ, хүний биеийн дархлааны  систем, вакцины үйлчлэх байдлыг дэлгэрэнгүй, энгийн үгээр тайлбарлан  хүргэж байна. 

Мөн энэ дугаар  дээр ярьсан бүхэн хэн нэгнийг буруутгах,  шүүмжлэхэд зориулсан биш зөвхөн  сонсогч таныг бидний бэлтгэсэн мэдээлэл  дээр үндэслэн өөрийн БОДОЛ-ыг бий болгоход туслах зорилготойг хэлэхийг  хүсэж байна. Ингээд подкастдаа тавтай морилно уу.  

Бидэнд өөрийн санал хүсэлтээ илгээгээрэй.

Jan 07, 202144:02
ТҮГЖРЭЛБААТАР ХОТ #15

ТҮГЖРЭЛБААТАР ХОТ #15

Замын түгжрэлийн асуудал сүүлийн үед нийслэл хотын томоохон асуудлуудын нэг болоод байна. Хүн бүр түгжрэхгүй байх шийдэл толгойдоо тээж явдаг ч хотын зүгээс авч буй арга хэмжээ, үйлдэл бүр нэг л газарт буугаагүй юм шиг санагдаад байдаг. Үүний тод жишээ бол Тэнгэрийн тойрог, дүүжин тээвэр билээ. Энэ дугаараар ТҮГЖРЭЛБААТАР хотын түгжрэлийн тухай бид хоёр ярилцлаа.

#замын_Түгжрэл #Улаанбаатар #УБ #Бөглөрөө #Түгжрэл #машин #Та_бидний_шийдэл

Jan 02, 202101:09:11
Татвар - Тэтгэвэр - Тэтгэмж #14 - Мэдлэг to go подкаст

Татвар - Тэтгэвэр - Тэтгэмж #14 - Мэдлэг to go подкаст

Сар бүр таны цалингаас 10 20 хувиар асуух ч үгүй авчхаад "баярлалаа" ч  гэж хэлдэггүй нэг л газар байдаг. Хорвоо дээр хамгийн өндөр татвар  төлдөг юм шиг санагдаж байсан үе байдаг байх. 40 50 жилийн дараа хэзээ ч  тэтгэвэр аваа билээ гэж бодож байсан ч үе байдаг байх. Тэгвэл энэ  дугаараар бид хоёр та бүхэнд "Татвар-Тэтгэмж-Тэтгэвэр" сэдвээр өөрсдийн  өнцгөөс Монгол улсад болон Герман улсад ямар байдаг талаар ярилцлаа. Энэ  сэдвээр та бүхэн ч гэсэн эргэцүүлж байхыг уриалж байна.

#Татвар #Тэтгэвэр #Тэтгэмж #Монгол #Герман #Төлөлт #ДаатгалСан #НийгмийнДаатгал

#мэдлэг_to_go #подкаст #medleg_to_go

Dec 16, 202038:49
ЦӨМИЙН ХОГ ХАЯГДАЛ БУЛШЛАХ - 13 - Medleg to go Podcast

ЦӨМИЙН ХОГ ХАЯГДАЛ БУЛШЛАХ - 13 - Medleg to go Podcast

Хүн амын өсөлт, техник технологийн хөгжил хүн бүрийн хэрэгцээ болон хэрэглээнээс болоод цахилгаан энергийн хэрэглээ өдрөөс өдөрт өсөн нэмэгдсээр байна. Үүний нэг хэсгийг цөмийн эрчим хүч хангаж байгаа бөгөөд, зарим оронд (жишээ нь Герман улс) үүнээс татгалзаж байгаа боловч манай хөрш орнууд цөмийн цахилгаан станцаа нэмсээр байна.

Бид нарийн өдөр тутмын хэрэглээнд хамгийн хямд энергийн эх үүсвэр боловч түүний хог хаягдлыг хаана булшлахаа өндөр хөгжилтэй орнууд одоог хүртэл хайсаар. Энэ бүхний талаар бид 2, өнөөдрийн дугаараараа өөрсдийн олж авсан мэдлэг, мэдээллээ хүргэх гэж байгаадаа баяртай байна.

 #цацраг_идэвхт_бодис #цөмийн_энерги #цөмийн_хаягдал #мэдлэг_to_go #подкаст

Dec 06, 202001:01:22
ЗАЙНААС ТАНДАН СУДЛАХ - #12 - хэсэг 1/2
Oct 31, 202028:48
ЗАЙНААС ТАНДАН СУДЛАХ - #12 - хэсэг 2/2
Oct 31, 202039:34
Intro - ЗАЙНААС ТАНДАН СУДЛАХ - #12 - МЭДЛЭГ to go Podcast

Intro - ЗАЙНААС ТАНДАН СУДЛАХ - #12 - МЭДЛЭГ to go Podcast

Хэмжилтийн болон ажиглалтын багаж хэрэгслүүдийн нарийвчлал сайжирч, хэрэглээний тоолшгүй  олон боломжууд гарч ирж байна. Монгол улс өргөн уудам нутагтай, дэд  бүтэц тааруу хөгжсөн сул талаа давуу тал болгон АЛСААС ТАНДАН СУДЛАХ  аргыг өндөр төвшинд хөгжүүлж, ашиглах боломжтой гэж харж байгаа учир бид хоёр энэ дугаараар энэ сэдвийн талаар ярилцлаа. ойлгомжтой байлгахыг хичээсэн ч зарим зүйлүүд дээр хэт нарийн зүйл рүү оржээ ;)



Oct 30, 202002:52
10 ПОДКАСТ 10 МЭДЛЭГ - #11 - MEDLEG TO GO PODCAST

10 ПОДКАСТ 10 МЭДЛЭГ - #11 - MEDLEG TO GO PODCAST

Энэ удаагийн 11 дэхь дугаараас  өнгөрсөн хугацаанд хийгдсэн 10 подкаст цувралыг энэ дугаарт нэгтгэн, нэмж хэлэх зүйлсээ оруулаад тусгай дугаар болгон хүргэж байна. Дараагийн дугаар 4 долоо хоногийн дараа орох болно. Нэвтэрүүлгийн үеэр хэлж амжаагүй болон та бүхний асуулттай холбоотой зүйлүүдийг нэмээд оруулсан байгаа.

Та бүхэн асуулт санал хүсэлтээ бидэнд илгээгээрэй.

Хүндэтгэсэн Мэдлэг To Go

Sep 27, 202057:39
300 км/цагийн хурдтай Төмөр зам бидэнд... #10

300 км/цагийн хурдтай Төмөр зам бидэнд... #10

Мэдлэг to go подкастын 10 дахь дугаараар та бүхэнтэй уулзаж байгаад  маш их баяртай байна. Энэ подкастаар төмөр замын өнөөгийн байдал,  ирээдүйн хөгжил, боломжийн талаар ярилцлаа.

  • Дизель ба цахилгаан хөдөлгүүр
  • Төмөр зам тавих өртөг
  • хурдны төмөр зам
  • Төмөр зам ба байгаль орчин
  • Герман улсын төмөр замын технологи


Sep 13, 202031:00
КОКС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР #9

КОКС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР #9

Коксжих нүүрс гэж ямар нүүрс вэ? Коксжих нүүрсээр юу хийдэг вэ? Яагаад бид монголдоо кокс боловсруулах үйлдвэртэй болов ёстой вэ?

Эдгээр асуултуудад хариулахаар энэ дугаарыг бэлтгэлээ. Коксын талаар сонирхолтой баримтууд болон хэрэглээний онцлогыг мэдэж авах боломжтой. Энэ сэдэв хэдийгээр техникийн талаар сэдэв боловч илүү ойлгомжтой байлгахын тулд ойрын хэрэглээний жишээ авч энгийн байлгахыг хичээлээ. Та бүхэнд асуулт байвал дуртайяа постын комент хэсэг дээр бичиж хуваалцаарай. 

Мөн энэ дугаарыг сонссны дараа яагаад Төмөр хайлуулах үйлдвэр-Цуйван хийх хоёр хоорондоо холбоотойг мэдэж авна болно. 

Aug 29, 202032:09
МЭРГЭЖИЛ БҮХЭН САЙХАН #8 - хэсэг 2/2

МЭРГЭЖИЛ БҮХЭН САЙХАН #8 - хэсэг 2/2

Мэргэжил сонголт хийх гэдэг дунд сургуулийн сурагч бүрийн өмнө тулгардаг том асуулт байдаг билээ. Өөрийн хүссэн мэргэжлийг сонгож, ирээдүйд түүгээрээ сэтгэл хангалуун ажиллах гэдэг хүн бүхний мөрөөдөл байдаг гэдэгт итгэлтэй байна. Сурагч дүү нартаа мэргэжил сонгоход нь өөрсдийн туулсан туршлага, ойлгосон зүйлийг хүргэхээр бид хоёр энэ талаар хоёр нэвтрүүлэг болгон ярилцаад хүргэж байна. 

Энэ сэдвийн хоёр дахь дугаараар Мэргэжил сонгох эцсийн шийдвэрийг хэн гаргах, гадаадад суралцах шийдвэр гаргахаас өмнөх ямар зүйлийг бодолцсон байх мөн ажилд ороход ямар ямар шаардлагагуудыг хангасан байх ёстой талаар ярилцлаа.  

Та бүхэн дүү нартаа магадгүй багш нарт, танилууддаа илгээж хэрэгцээт, зорилтод бүлгийнхэнд нь хүргэнэ гэж найдаж байна.

#Боловсрол #мэргэжил сонголт #мэргэжил #сонголт #төгсөлт #их сургууль 

#Medleg to go Podcast #Medleg to go Podcast light

Aug 14, 202041:55
МЭРГЭЖИЛ БҮХЭН САЙХАН #7 - хэсэг 1/2

МЭРГЭЖИЛ БҮХЭН САЙХАН #7 - хэсэг 1/2

Мэргэжил сонголт хийх гэдэг дунд сургуулийн сурагч бүрийн өмнө тулгардаг том асуулт байдаг билээ. Өөрийн хүссэн мэргэжлийг сонгож, ирээдүйд түүгээрээ сэтгэл хангалуун ажиллах гэдэг хүн бүхний мөрөөдөл байдаг гэдэгт итгэлтэй байна. Сурагч дүү нартаа мэргэжил сонгоход нь өөрсдийн туулсан туршлага, ойлгосон зүйлийг хүргэхээр бид хоёр энэ талаар хоёр нэвтрүүлэг болгон ярилцаад хүргэж байна. 

#Боловсрол  #мэргэжил сонголт  #мэргэжил #сонголт #төгсөлт #их сургууль #Medleg to go Podcast

Aug 01, 202036:40
COVID-19 -ТЭЙ БИДНИЙ ИРЭЭДҮЙ #6

COVID-19 -ТЭЙ БИДНИЙ ИРЭЭДҮЙ #6

Дэлхий даяар тархаад байгаа цар тахал болох COVID-19  нь бидний амьдралын хэвийн төрхийг үндсээр нь өөрчлөөд зогсохгүй эдийн засаг, үйлдвэрлэлд хүртэл нөлөөллөө үзүүлж байна.  Энэ удаагийн дугаараар та бүхэнтэй цар тахлын тархсан зам, түүнтэй холбоотой авсан арга хэмжээ юу байсан талаар ярилцлаа. 

#Корона вирус, #цар тахал, #тархалт, #эдийн засаг, #арга хэмжээ

Jul 19, 202042:31
ДРОНЫ ТЕХНОЛОГИ МОНГОЛЫН БОЛОМЖ МӨН ҮҮ? #5

ДРОНЫ ТЕХНОЛОГИ МОНГОЛЫН БОЛОМЖ МӨН ҮҮ? #5

Сүүлийн үед Дроны технологи дэлхий даяар маш идэвхитэй хөгжиж байгаа бөгөөд үүний гол хүчин зүйлүүд болон бидэнд боломж байгаа эсэх талаар энэ удаагийн дугаараас тухлан сонсоорой.

Та подкаст сонссоны дараа дрон - газар тариалан, дрон - байгаль орчны хамгаалалт яагаад хоорондоо хамааралтай болохыг мэднэ.

Магадгүй таны дараагийн төсөл "дрон зохион бүтээх, дрон програмчлах, data scientist эсвэл дроны мэргэжилийн нисгэгч байх ч юм билүү. 

Jul 05, 202042:13
НҮҮРС ОЛБОРЛОЛТ БА ТҮҮНИЙ ҮР ДАГАВАР

НҮҮРС ОЛБОРЛОЛТ БА ТҮҮНИЙ ҮР ДАГАВАР

Дэлхийн нийт эрчим хүч үйлдвэрлэлийн ихээхэн хувийг эзэлдэг нүүрс нь хамгийн чухал ашигт малтмалуудын нэг билээ. Өмнөх 2 дугаар дээр чулуун нүүрсний Герман дахь хэрэглээ, олборлолт, хаалтын талаар ярьсан бөгөөд энэ дугаартаа Герман болон Монголын эрчим хүчний нүүрс буюу хүрэн нүүрсний олборлолт, түүний сөрөг болон давуу талуудын тухай ярилцлаа. Энэ дугаагт:

  • Xүрэн нүүрсний Герман дах хэрэглээ
  • Уурхайгаас үүдэлтэй сөрөг төлөөг хянах арга хэмжээ
  • Яагаад жижиг уурхайнууд нэгдэж ажиллах ёстой вэ?

Та бүхэн хүлээн авна уу. Подкасттай холбоотой асуулт, сэтгэгдлээ бидэн хуваалцвал баяртай байх болно.

MEDLEG TO GO PODCAST

#Хүрэн нүүрсний уурхай #уурхай #ус шүүрүүлэх #сөрөг нөлөө #нөхөн сэргээлт

Jun 22, 202048:52
ГЕРМАНЫ ЧУЛУУН НҮҮРСНИЙ УУРХАЙ ЯАГААД ХААГДАВ #2

ГЕРМАНЫ ЧУЛУУН НҮҮРСНИЙ УУРХАЙ ЯАГААД ХААГДАВ #2

Олон зуун жил үргэлжилсэн Герман улсын чулуун нүүрсний уурхайн олборлолтоо зогсоосонтой холбогдуулан нийгэмд ялангуяа уурхай явагдаж байсан бүс нутагт томоохон хэмжээний үйл явдал болсон билээ. Тухайн үед улсын нүүрсний хэрэгцээг хангах, уурхайн хаалттай холбоотой уурхайн ажилчдын цаашдын ирээдүй, тухайн хотын эдийн засгийн цаашдын төлөв, үйлдвэрийн газрын ирээдүйн ашиглалт гээд маш олон талт хэлэлцүүлэг болсон билээ.

Энэ удаагийн нэвтрүүлгийн нүүр зураг дээрх уурхайчин хамгийн сүүлчийн олборлосон нүүрсийг Германы ерөнхийлөгч Штайнмаяерт гардуулж, тэрээр нүүрсийг гунигтайгаар ширтэн байгааг харуулж байна. Энэ бол хөгжил дэвшил, өгсөлт уруудалт, уурхайчин эрсийн ундарсан их хөдөлмөр магтуулсан, хүндлүүлсэн, орхигдуулсан 250 гаруй жилийн түүхийн сүүлч болж буй онцгой үйл явдал байлаа.

Уурхай бүр эхэлсэн шигээ төгсгөлтэй, түүнд бэлтгэлтэй байх нь уурхай явуулахтай адил чухал зүйл юм.

May 22, 202028:59
ГЕРМАНЫ ЧУЛУУН НҮҮРСНИЙ УУРХАЙН ТҮҮХ #1

ГЕРМАНЫ ЧУЛУУН НҮҮРСНИЙ УУРХАЙН ТҮҮХ #1

Герман улс бол уул уурхайн арвин урт түүхтэй улс бөгөөд түүний дотроос чулуун нүүрсний далд уурхай бол үйлдвэрлэлийн хувьсгалд үлэмж хэмжээний үүрэг гүйцэтгэсэн билээ. Тэр талаар та бүхэнд хуваалцах гэж байгаадаа баяртай байна.

May 11, 202037:28