Skip to main content
OZIA!

OZIA!

By Ozia

Od, Zaya, Iveel, Ariunaa
Available on
Apple Podcasts Logo
Google Podcasts Logo
Pocket Casts Logo
RadioPublic Logo
Spotify Logo
Currently playing episode

OZIA! Podcast S5 E11 | Хүсэлтийн хариу

OZIA!May 01, 2024

00:00
01:13:21
OZIA! Podcast S5 E11 | Хүсэлтийн хариу

OZIA! Podcast S5 E11 | Хүсэлтийн хариу

Hi guys! Энэ дугаартаа бид 4 сонсогч та бүхнээс минь асуулт болон сэтгэгдэлүүдэд хариулахаар шийдлээ. Мөн бас бус гунигтай түүхүүд байгаа учир нусны алчуураа ойрхон байлгаарай 😁😂😅🤣 This episode brought to you by Tetgeleg app @ozia.podcast @the_od @uyan_azz @ariuniq @iveel_m

May 01, 202401:13:21
OZIA! Podcast S5 E10 | Жинхэнэ монгол нөхөр

OZIA! Podcast S5 E10 | Жинхэнэ монгол нөхөр

Жинхэнэ монголын нөхрийн 20 шинж чанарыг та мэдэх үү? Let's find out! This episode brought to you by Tetgeleg app @ozia.podcast @the_od @uyan_azz @ariuniq @iveel_m

Apr 24, 202401:48:52
OZIA! Podcast S5 E9 | Мартамхай Ивээл

OZIA! Podcast S5 E9 | Мартамхай Ивээл

Сайн уу найзуудаа? Удаан хүлээсэн үү? Сайн байна. Яг удаан хүлээлгэмээр байсан юм. Энэ яг хаварынх байхаа 😜😂🤗😘This episode brought to you by Tetgeleg app @ozia.podcast @the_od @uyan_azz @ariuniq @iveel_m

Apr 19, 202401:12:54
OZIA! Podcast S5 E8 | 3 насны дугаар

OZIA! Podcast S5 E8 | 3 насны дугаар

Бүх сайнавтар найзууддаа орчин цагийн Оzia үүсэж хөгжсөний 3 жилийн ойн баярын мэнд хүргэе! Бүгдэнд нь хайртай шүү! @ozia.podcast @the_od @uyan_azz @ariuniq @iveel_m

Apr 10, 202401:51:19
OZIA! Podcast S5 E7 | Халамжтай дугаар

OZIA! Podcast S5 E7 | Халамжтай дугаар

Сайхан хаваршиж байна уу? Гэнэт үсээ тайрмаар эсвэл хайрын дуу сонсоод уярмаар эсвэл бүр гэр орноо өөрчилж тохижуулмаар санагдаж байна уу? Тэгвэл тэр чинь сайхан хаваршиж байнаа л гэсэн үг. Хавар цагийн эхний дугаараа хүлээн авна уу @ozia.podcast @the_od @uyan_azz @ariuniq @iveel_m

Apr 03, 202402:05:51
OZIA! Podcast S5 E6 | Балай авгай

OZIA! Podcast S5 E6 | Балай авгай

Од гомдсон. Яагаад? Хэн түүнийг гомдоов? За bye! @ozia.podcast @the_od @uyan_azz @ariuniq @iveel_m

Mar 27, 202401:24:06
OZIA! Podcast S5 E5 | Хулхи виагра

OZIA! Podcast S5 E5 | Хулхи виагра

Bonjour! Удаан хүлээлгэсэн ч шинэ дугаар маань та бүхэнд маань хүрч байгаад баяртай. Таалан болгооно уу! @ozia.podcast @the_od @uyan_azz @ariuniq @iveel_m

Mar 21, 202401:39:31
OZIA! Podcast S5 E4 | Тэнгисийн эрэг дээр 69

OZIA! Podcast S5 E4 | Тэнгисийн эрэг дээр 69

Өнгөрсөн ч гэсэн бүх эмэгтэй сонсогч нартаа олон улсын эмэгтэйчүүдийн өдрийн мэнд хүргэе! Энэ удаагийн дугаар маань бидний YouTube сувагт орж байгаа 101 дэх дугаар юм байна шүү. 100 дахь дугаараа бид анзаараагүй өнгөрсөн байна. Enjoy! @ozia.podcast @the_od @uyan_azz @ariuniq @iveel_m

Mar 13, 202401:30:02
OZIA! Podcast S5 E3 | Одтой өдөр

OZIA! Podcast S5 E3 | Одтой өдөр

Сайн уу манайхаан! Од эргэн ирлээ! За тэр ч яахав. Харин энэ удаагийн дугаартаа бид 4 сонсогч та бүхэндээ зориулж GIVE AWAY зарлаж байна. Дугаараа дуустал нь сонсоод уралдаандаа идэвхтэй оролцоорой 😅🤭😜😁 @ozia.podcast @the_od @uyan_azz @ariuniq @iveel_m

Mar 06, 202401:53:48
OZIA! Podcast S5 E2 | Одгүй өдөр

OZIA! Podcast S5 E2 | Одгүй өдөр

Сайн байцгаана уу сайнавтар найзуудаа! Энэ удаагийн дугаараа бид Одгүйгээр хийж О-зиа! маань ЗИА! Хүн төрөлхтөн бид чинь байхгүй нэгнийгээ муулдаг нэг тийм байгалиасаа заяасан чанартай. Тэгэхээр Заяа, Ивээл, Ариунаа гуравын хэн нь хамгийн Одыг муулсан гэж бодож байна? 😅🤭😜😁 @ozia.podcast @the_od @uyan_azz @ariuniq @iveel_m

Feb 28, 202402:20:56
ЗӨВХӨН МОНГОЛООР

ЗӨВХӨН МОНГОЛООР

Шинэ улирлын эхний дугаараа бид 4 олон улсын эх хэлний өдрийг тохиолдуулан зөвхөн монгол хэлээр хөтлөн явуулах болно. Гадаад үг ашиглавал торгуультай. Хэн хамгийн их өрөнд орсон бол? 😅🤭😜😁 @ozia.podcast @the_od @uyan_azz @ariuniq @iveel_m

Feb 21, 202401:23:45
ZooZoo EP 20 - Happy new year!

ZooZoo EP 20 - Happy new year!

Happy new year!!! 20 дугарын турш бидэнтэй хамт байсан бүх сонсогч нартаа маш баярлалаа! Цоо шинэ 2024 ондоо инээд хөөр, аз жаргалаар дүүрэн байхыг хүсэн ерөөе! --------------------------------------------------------- FOLLOW US ON INSTAGRAM @ozia.podcast @the_od @uyan_azz ---------------------------------------------------------

Jan 01, 202455:49
ZooZoo EP 19 - 12 сарын бэлэг

ZooZoo EP 19 - 12 сарын бэлэг

Он солигдох мөч ойртсоор байна. Манай сайнавтар найзууд байна ёолкдоод завгүй гүйцгээгээд л байна уу? Мэдээж гэр бүл, найз нөхөд, хамт олноороо сайхан баярлаж байгаа гэдэгт бид хоёр итгэлтэй байна. Гэсэн ч "архиан бага ууж, айргаа тааваараа уугаарай" гэж Заяагийн Далай ламлаг хэлсэн санамжтай хамт энэ удаагийн дугаараа хүргэе! --------------------------------------------------------- FOLLOW US ON INSTAGRAM @ozia.podcast @the_od @uyan_azz ---------------------------------------------------------

Dec 20, 202301:24:30
ZooZoo EP 18 - Сайнавтар найзууд

ZooZoo EP 18 - Сайнавтар найзууд

Бүх сайнавтар найзууд даа энэ өдрийн мэндийг хүргэе! Энэ удаагийн шинэ дугаараараа бид хоёр шинэ жилийн гоёл болон өөрийн хувийн амьдрал дахь хувцас загварын талаар ярилцлаа. Enjoy!

Dec 13, 202301:17:48
ZooZoo EP 17 - Хилэнц Заяа

ZooZoo EP 17 - Хилэнц Заяа

12 сар ер нь хамгийн завгүй бөгөөд гуниг, аз жаргал, баяр хөөр хослосон юм юмтай сар байхаа тэ. Бид хоёрын хувьд ч гэсэн Мюнхэнд цас хур их орсон, LA-д Одын завгүй өдрүүд үргэлжилсээр.. Долоо хоног бүр хэрэгтэй ч юм шиг, хэрэггүй ч юм шиг яриатай минь хамт байдаг та нартай хайртай шүү 😜😍. Одоо юухан байхав дээ 24хөн хоног 2023 он дуусахад тэр болтол хуучин ондоо үлдээх хүнээ үлдээхдээ бэлдээд шинэ ондоо шинэ хүнээ угтаж авахдаа өөрийгөө бэлдээрэй 🫣

Dec 07, 202301:23:47
ZooZoo EP 16 - Явах цаг боллоо

ZooZoo EP 16 - Явах цаг боллоо

Сар гаран үргэлжилсэн Заяагийн маань аялал дуусч байна. Гэртээ очсон эхний өдрөөс сүүлийн өдөр хэр ялгаатай байгаа талаар энэхүү шинэ дугаараасаа сонсцгооё

Nov 29, 202301:20:14
ZooZoo EP 15 - Муухай ааштай Од

ZooZoo EP 15 - Муухай ааштай Од

Hi guys! Энэ удаагийн дугаар дахиад л хоцорч орж байгаад хүлцэл өчье! Гэхдээ яахав дээ... 😜😜 Шинэ дугаараасаа Заяагийн солонгосын аяллын сонин сайхнаас сонирхонгоо, Одын муухай аашийг гайхацгаая! 😂😂

Nov 23, 202301:14:30
ZooZoo EP 14 - Монголоор юу байна?

ZooZoo EP 14 - Монголоор юу байна?

Сайн уу? Манайхаан Заяа нь эргэн ирсэээн кк. Шинэ дугаар маань хааштай нь бухимдалтай байгаа нийгмийн бухимдалтай юмыг ярьсанд сорри. ГЭХДЭЭ Л. За за тэр ч яахав Zozo подкастын маань Монгол/LA гэсэн дугаарыг маань амтархан сонсоорой

Nov 15, 202301:41:18
ZooZoo EP 13 - Одтай хамт Q&A

ZooZoo EP 13 - Одтай хамт Q&A

Зээ Заяаг эзгүйд Од ганцаараа нэг дугаар хийе гэж бодоод хийтэл үнэхээр хэцүүхэн юм боллоо. Нэг л зүйлийг ойлголоо. Ганц мод гал болохгүй, ганц од подкаст болохгүй юм байна. 😂 Гэхдээ яахав амласан болохоор ямар ч байсан хийгээд орууллаа. Таалах таалахгүйгээ өөрсдөө л мэд 😜 --------------------------------------------------------- FOLLOW US ON INSTAGRAM @ozia.podcast @the_od @uyan_azz ---------------------------------------------------------

Nov 08, 202346:15
ZooZoo EP 12 - Суурьтай порночид

ZooZoo EP 12 - Суурьтай порночид

Цоо шинэ сарыг цоо шинэ дугаараар угтаж байгаа даа таатай байна. Бидний шинэ дугаараа сонсож байх хооронд Заяа маань агаар дээр өвдөг нь чичирчихсэн нисэж явах болно. Сайн яваад, сайхан амраад ирээрэй Заяа! Ярьсандаа бэлтгэлээ сайн хангаж байгаад хангу залуу янзлаад ирээрэй 😂😂Жич: Заяа амарч байх хугацаанд подкаст маань хэсэг завсарлаж байгааг хэлэхэд таатай ч юм шиг, таагүй ч юм шиг л байна 😜😜

Nov 01, 202301:28:09
ZooZoo EP 11 - Цэнэг дуусав...

ZooZoo EP 11 - Цэнэг дуусав...

Хүндхэн амаргүй завгүй долоо хоног Зөөзөөгийн хоёрт нь болж өнгөрлөө. Хааяа бидний энерги 100 магадгүй 200 бдаг бол хааяа 0 заримдаа бүүр -0 хүртэл болдог үе ч хүртэл байх юм. Тийм болохоор яг одоо өөрсдийгөө баярлуулаад хиймээр бгаа, авмаар бгаа юмаа аваад сайн найзруугаа залгаад хов хүртэл базаад амьдралын сайхныг мэдрээрэй 🤗

Oct 25, 202353:59
ZooZoo EP 10 - Мэдрэмжгүй хүмүүс

ZooZoo EP 10 - Мэдрэмжгүй хүмүүс

Зэээ өнөөдрийн энэ сайхан өдрийг өнжин хүлээж сарын сайхныг саатан хүлээж өнөр өтгөн Зөөзөөгийнхөө сонсогч нартаа шинэ дугаарын мэнд хүргэе ээ🤗 За бурхан бумбын орон минь зүйр цэцэн үгээр уран сайхан ярина гэдэг чинь их амаргүй даваа юм бна. За тэгээд нялуунаас шулуухан дээр шинэхэн дугаараа тухлан сууж таалан болгооно уу 😝😉 --------------------------------------------------------- FOLLOW US ON INSTAGRAM @ozia.podcast @the_od @uyan_azz ---------------------------------------------------------

Oct 19, 202301:41:22
ZooZoo EP 9 - Амар зүйл гэж үгүй

ZooZoo EP 9 - Амар зүйл гэж үгүй

За үнэхэээр сорри баас шээс ярьдаг Заяа, хөгширч бгаагаа дугаар бүр дээр тоочдог Од бид хоёрыгоо энэ удаа л уучилчих 😂(ахиад ярьчихсан 😂😂) гэхдээ бас хажуугаар нь зөндөө өөр сэдэв ярьсан болохоор хамтдаа сонсоод тархиа амраагаарай. PS: Бид хоёрынхон хамгийн дуртай хийдэг ажилуудын нэг коммент унших болохоор дугаар бүрийн дор коммент бичдэг та нартаа баярлалаа --------------------------------------------------------- FOLLOW US ON INSTAGRAM @ozia.podcast @the_od @uyan_azz ---------------------------------------------------------

Oct 11, 202302:22:30
ZooZoo EP 8 - Нүцгэн үнэн

ZooZoo EP 8 - Нүцгэн үнэн

Уламжлал ёсоороо Лхавга гаригийн мэнд манайхаан. Хэрвээ яг одоо энэ өгүүлбэрийг уншсан бол юу ч хамаагүй коммэнт хэсэгт бичээрэй 😂😂😂 --------------------------------------------------------- FOLLOW US ON INSTAGRAM @ozia.podcast @the_od @uyan_azz ---------------------------------------------------------

Oct 03, 202301:02:50
ZooZoo EP 7 - Юу ч мэдкү хүмүүс

ZooZoo EP 7 - Юу ч мэдкү хүмүүс

Их олон зүйл мэддэг хүмүүс биш ч гэлээ өөрсдийнхөө үзэж харж, ойлгож мэдэрсэн мэдрэмжээ ярилцдаг бидний подкастын цоо шинэ дугаар та бүхэнд маань хүрч байгаад баяртай байна. Хов жив, хайр дурлал, итгэл сэтгэлээс авахуулаад хөнгөн хүндээр биеэ засах тухай хүртэл ярьсан холион бантан шиг энэ удаагийн дугаарыг хүлээн авна уу 😜😂

Sep 27, 202301:21:34
ZooZoo EP 6 - 3 литр пиав

ZooZoo EP 6 - 3 литр пиав

Хэрвээ хэн нэгэн дуучны тоглолтонд очиж үзэх боломж олдвол хэний тоглолтыг очиж үзэх байсан бэ? Өнгөрсөн долоо хоног ямар сонин завгүй олон юмнууд давхцсан долоо хоног болж өнгөрвөө. Од маань ганцаараа 12 цаг машинд өнгөрүүлсэн бол Заяа нэг өдөрт 400.000 хүн очиж пиав уудаг алдарт Оktoberfest дээр очиж хамаг байдаг юмаа гайхуулчаад иржээ 😜😂 За тэгээд үргэлжлэлийг подкастнаас сонсоорой… --------------------------------------------------------- FOLLOW US ON INSTAGRAM @ozia.podcast @the_od @uyan_azz ---------------------------------------------------------

Sep 20, 202359:39
ZooZoo EP 5 - $5000 Гудас

ZooZoo EP 5 - $5000 Гудас

Хорвоо дэлхий уужим юм, базах хов ч их юм. Энэ дугаараар Одыг эргүүлдэг бүсгүйчүүдийн тухай, Заяагийн бүтэлгүйтэл, сонсогчийг маань стрессдүүлж байгаа шинэ ажил гээд сонирхолтой сонирхолгүй яриа өрнүүлсэн байдаг юм. Заяа нь Одын асуултанд хариулах гэж ахин хэдэн үсээ цайруулсан байдын: Хэрвээ чамд боломж бсан бол 100 жилийн өмнөх рүү буцах уу, эсвэл 100 жилийн ирээдүй рүү явах уу? Та нар маань хариултаа бичиж үлдээгээрэй 🤗😊 --------------------------------------------------------- FOLLOW US ON INSTAGRAM @ozia.podcast @the_od @uyan_azz ---------------------------------------------------------

Sep 13, 202301:07:15
ZooZoo EP 4 - Заазуур Заяа

ZooZoo EP 4 - Заазуур Заяа

Амьдралаа шинээр эхлэдэг саруудын нэг эхэлж бна 😜 Та нартаа хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе. Энэ удаа л яг алаад өгөөрэй гээд бхгүй юу за за тоголсын. “Зөөзөө” подкастын шинэ дугаарыг тухлан сууж таалан сонсоорой. Отто Од 😳🤪 --------------------------------------------------------- FOLLOW US ON INSTAGRAM @ozia.podcast @the_od @uyan_azz ---------------------------------------------------------

Sep 13, 202359:36
ZooZoo EP 3 - Зарааны порно

ZooZoo EP 3 - Зарааны порно

Юм юмтай дугаар гэж энийг л хэлэх байх даа 🙊 Гунигтай түүхтэй, адал явдалтай амьдрал, ковидийн дараах сэтгэл зүй, зарааны сексийн амьдралаас эхлүүлээд зүгээр л хийцгүүрсэн яриа гээд бүх л зүйлийг багтаасан шинэ дугаараараа эргэн уулзаж байгаа даа баяртай бна. --------------------------------------------------------- FOLLOW US ON INSTAGRAM @ozia.podcast @the_od @uyan_azz ---------------------------------------------------------

Sep 13, 202301:00:10
ZooZoo EP 2 - Хар салхи айсуй

ZooZoo EP 2 - Хар салхи айсуй

We’re speechless! Бүх үнэнч сонсогч нартаа чангаас чанга тэврэлт. Бид хоёрыг төсөөлсөнөөс илүү хүлээн авсан та нартаа маааш их баярлалаа. Энэ дугаар орсон байгаад энийг уншиж байгаа бол Од найз маань хар салхийг амжилттай даваад гарчээ 😜🙏 (Ойрд байгалийн аюултай үзэгдэл дэлхийн өнцөг булан бүрт болж бгаа учир болгоомжтой байгаарай манайхаан) За тэгээд хар шуурга, gay party, feminism, диснейн кино, татар гээд хорвоогийн хамаг хов живийг шимж ярьсан дугаартаа тавтай морил. --------------------------------------------------------- FOLLOW US ON INSTAGRAM @ozia.podcast @the_od @uyan_azz ---------------------------------------------------------

Sep 13, 202301:12:49
ZooZoo EP 1 - Заяатай Од

ZooZoo EP 1 - Заяатай Од

Hi манайхаан! Сайн сууцгааж байсан биз дээ? Заяа, Од хоёр нь цоо шинэ подкастаар сонсогч та бүгдтэйгээ уулзаж байгаа даа таатай байна. Хамгийн сүүлд уулзсанаас хойш багагүй хугацаа өнгөрсөн учраас нэлээн төсөөрсөн байна. Хэд хэдэн дугаарын дараа жигдрэх байхаа гэж бид хоёр найдаж байна. --------------------------------------------------------- FOLLOW US ON INSTAGRAM @ozia.podcast @the_od @uyan_azz ---------------------------------------------------------

Sep 11, 202301:01:02
Хүүхэд байх илүү гоё | Ozia! Podcast

Хүүхэд байх илүү гоё | Ozia! Podcast

Өнгөрсөн удаагийн "тулаан" тэднийг энэ удаад илүү хурцалжээ. Эр эмээрээ үзэхэд эрчүүд ялсан бол эр эм, эр эмээрээ болж "хэрэлдэхэд" хэн нь дийлэх вэ гэдгийг хамт үзэцгээе 😈

Oct 18, 202201:11:36
Харилцааг эмэгтэй хүн удирдах дээр байдаг | Ozia! Podcast

Харилцааг эмэгтэй хүн удирдах дээр байдаг | Ozia! Podcast

Сайн байцгаана уу эрхэм хүндэт сонсогчид оо! Та бүхэнтэйгээ цоо шинэ улирлын, цоо шинэ дугаараа дахин уулзаж байгаа даа бид дөрөв маш их баяртай байна. Энэ удаагийн улирал маань өмнөхөөхсөө шинэлэг маягаар явагдах болно. Бид дугаар болгондоо шинэ шинэ сэдвүүдийн дагуу мэтгэлцэх бөгөөд хамгийн эхний сэдэв "Харилцааг эмэгтэй хүн удирдах дээр байдаг". Та бүхэнд таалагдана гэж найдаж байна. PEACE!

Oct 12, 202201:07:42
Үзэхийн хязгаар | Ozia! Podcast

Үзэхийн хязгаар | Ozia! Podcast

OZIA! Подкастын маань гуравдугаар улирлын сүүлийн дугаар та нарт минь хүрэхэд бэлэн боллоо! Төгсгөл, эцэс гэдэг үгтэй хоршоо шахуу оршдог нэгэн сэдвийн талаар бид өнөөдөр ярилцлаа. Үзэхийн хязгаарыг бидэнд хэзээ нэгэн цагт ирнэ гэдгийг хүлээн зөвшөөрсний дараа амьдралыг харах өнцөг өөр болдог гэдэгтэй санал нийлэх үү? Энэ удаагийн дугаарыг Ариунаа хөтлөх болно.

Таалан болгооно уу

Jul 05, 202201:14:36
Баян баймаар байна! | Ozia! Podcast

Баян баймаар байна! | Ozia! Podcast

Хэрвээ таны өмнө дургүй зүйлээ хийгээд хангалуун амьдрах эсвэл дурласан ажилаа хийгээд дундуурхан амьдрах гэсэн хоёр сонголт ирвэл та алийг нь сонгох вэ? Ер нь бидний амьдралд сонирхолоо дагаж ажиллаж амьдрах нь хэр үнэ цэнэтэй зүйл вэ? Энэ бүхнээ хангалттай цалин орлогоор сольж чадах зүрх зориг биднээс гарах уу?  Энэ удаагийн хост мэдээж Ивээл.

Jun 29, 202201:17:09
Хайрын сонжоо | OZIA! Podcast

Хайрын сонжоо | OZIA! Podcast

36 асуулт асуугаад л бие биедээ дурлачихна гээд боддоо амархан бөгөөд нэг л чихэнд наалдахгүй  сонсогдож бгаа биз? Энэ удаагийн дугаартаа бид дөрөв нь тэртээх 80д онд судлагдсан “36 Questions How to fall in love” гэсэн судалгааг өөрсөд дээрээ туршиж үзсэн юм. Үнэхээр дурлуулдаг юм бна уу гэдгийг за тэгээд бид 4тэй хамт хариулангаа дараагийн болзоо нь дээрээ эдгээр асуултуудаас асуугаад үзээрэй. Юуны магад дурлуулчих ч юм билүү 😝

Jun 22, 202201:04:38
Уламжлал VS. Орчин үе | Ozia! Podcast

Уламжлал VS. Орчин үе | Ozia! Podcast

Өдөр ирэх тусам даяарчлагдсан, олон нийтийн сүлжээ, интернетээс улбаалан дэлхий хавтгайрч байгаа өнөөгийн бидний амьдралд олон зуун жилийн өмнөөс уламжлагдаж ирсэн уламжлал, ёс заншил бас хослон амьдардаг. Бид мартаж болохгүй бас тасалж болохгүй энэ уламжлал гэдэг зүйл бидний орчин үеийн энэ амьдралтай хэрхэн зөрчилддөг талаар энэ удаад ярилцлаа. Таалан болгооно уу. Энэ удаагийн хост мэдээж ааш муутай Од.  

Жич: Одоо нээх удахгүй дээ!

Jun 15, 202201:22:43
Инстаграм дахь амьдрал яг үнэндээ| Ozia! Podcast

Инстаграм дахь амьдрал яг үнэндээ| Ozia! Podcast

Сошл сүлжээнд идэвхтэй байдаг хүмүүсийн амьдрал хэтэрхий өнгөлөг, мөнгөлөг, хөөрхөнлөг, мундаглаг, төгслөг санагддаг уу? Чамаас бусад нь л супер амьдралаар амьдраад, чи ганцаараа лүүзер юм шиг мэдрэмж аваад байвал өнөөдрийн энэ дугаарыг заавал сонсоорой. Тэр сайхан зургуудын цаана ямар амьдрал байдаг тухай бид дөрөв ярилцлаа

Jun 08, 202201:41:11
Залхуурах нүгэл үү? | Ozia! Podcast

Залхуурах нүгэл үү? | Ozia! Podcast

Юуны түрүүнд бүх сонсогч нартаа хүүхдийн баярын мэнд хүргэе ээ!!! Нэгэн цагт бүгдээрээ хүүхдүүд л байсан юм чинь тэ? 🤗🤗🤗🤗  Энэ удаагийн дугаартаа бид 4 залхуу болон хөдөлмөрч гэх ойлголтын талаар ярилцлаа. Сонсогч таны бодлоор залхуурна гэдэг нүгэл үү? Бидэнтэй коммент бичиж санал бодлоо хуваалцаарай! Enjoy!

Jun 01, 202201:27:59
FOMO | Ozia! Podcast

FOMO | Ozia! Podcast

FOMO буюу “fear of missing out” монголоор “ямар нэгэн алдах болон хоцрохоос айх айдас”  бараг л хүн бүрт амьдралынх нь аль нэгэн үед тохиолддог байх. Харин хэр хэмжээнд бгаа вэ болон хэрхэн хосуудын харилцаанд нөлөөлж болох вэ гэсэн талаар бид 4 нь энэ удаагийн дугаар дээрээ ярилцсан болно. 

 

PS: хэрвээ өөрийгөө фомотой болсон гэдгээ мэдмээр бвал доорх линкээр ороод шалгаад үзээрэй. ~> https://psychcentral.com/

May 25, 202201:28:19
ALL IN | Ozia! Podcast

ALL IN | Ozia! Podcast

Бид өдөрт тутамынхаа амьдралдаа элдэв янзын сонголтоор дүүрэн амьдардаг. Гарах үр дүн 100% тодорхой биш ч эрсдэлтэй сонголтуудыг хийсээр л амьдардаг. Тэгвэл энэ сонголтууд нөгөө талаараа муруй тавих, эсвэл муруйтай тоглоомтой ижил төстэй зүйл мөн үү? Бид 4 хэр мөрийтэй тоглоомчид вэ гэдэг талаар энэ дугаартаа бид ярилцлаа. Таалан болгооно уу

May 18, 202201:05:29
Эрхлэх Эрх | Ozia! Podcast

Эрхлэх Эрх | Ozia! Podcast

Эрхлэх л эрхтэй гэсэн үгийг бид янз бүрээр ойлгох нь бий. Гэхдээ эрхлүүлэх, эрхлэх гэдэг үгийн цаана чухам ямар үйл нуугдаж байгаа болоод бид хангалттай бус байна гэж шүүмжилдэг юм бэ? Цаашлаад тэр нь харилцаанд яаж нөлөөлдөг тухай бид энэ удаагийн дугаарт ярилцлаа. Таалан болгооно уу

May 11, 202201:35:06
Johnny Depp буруугүй?! | Ozia! Podcast

Johnny Depp буруугүй?! | Ozia! Podcast

Гэр бүлийн хүчирхийллийн буруутан хэн байдаг вэ? Johnny Depp, Amber Heard нарын кэйс дээр бид 4 санал бодлоо хуваалцлаа

May 04, 202201:09:60
Хоёр зураас | Ozia! Podcast

Хоёр зураас | Ozia! Podcast

Хүн төрөлхтөн оршин байгаа цагт эмэгтэйчүүд бид үр хөндүүлсээр л бх болно. Энд яригдах хамгийн гол асуудал нь эрүүл аюулгүй орчинд бна уу, хуулийн дагуу эсүүл хууль бус бна уу гэж ялгахаас биш хэнд ч хэнийг шүүх эрх бидэнд байхгүй. 


“Азаар” Монгол улс үр хөндөлтийг хуулиар зөвшөөрдөг орон. Яагаад азаар гэсэн бэ гэхээр үр хөндөлтийг хуулиараа хориглодог улсад эмэгтэйчүүд төрөл бүрийн аргаар үр хөндүүлэх нь элбэг бөгөөд тэр нь цаашлаад эрүүл мэнд, амь насаараа хохирох аюултай. Жишээлбэл: Nigeria улсад жил бүр 6000-с илүү эмэгтэйчүүд хууль бус аргаар үр хөндүүлэх үедээ амь насаа алддаг гэсэн 2019 онд Johns-Hopkins-University гаргасан судалгаанд дурдагдсан бна. (Үр хөндөлт хийлгэхийг хуулиараа хатуу хориглодог орон) 

Гэвч! Монгол улсад хууль нь бгаа ч өдөр бүр өчнөөн олон эмэгтэйчүүд эрхээ нь эдэлж чадахгүй (мэдэхгүй) бгаа улмаас нууцаар, эрүүл мэндийн шаардлага хангаагүй орчинд, найдваргүй эм уусаар эрүүл мэндээрээ хохирсоор…. 

Энэ удаагийн дугаарт яригдсан судалгаа болон хуулийн заалтуудын линкүүд: 


https://moh.gov.mn/uploads/files/8e1bafb55b5af867ad2af3d9214af026078b1b2d.pdf

https://pubmed.ncbi.nlm.nih.gov/26154386/

https://www.apa.org/pi/women/programs/abortion/executive-summary.pdf

https://www.sciencedirect.com/science/article/pii/S0277953619306999?via%3Dihub

https://gh.bmj.com/content/5/1/e001814

https://www.profamilia.de/fileadmin/profamilia/verband/pfm3-2015_schweiger_studie_schwa.pdf

https://www.goethe.de/prj/jad/de/the/man/22312592.html

Apr 27, 202201:19:25
Шивээс | Ozia! Podcast

Шивээс | Ozia! Podcast

Орчин үеийн залуус бид үзэл бодлоо зөвхөн өөрсдийн үйл хөдлөл, үг яриагаараа илэрхийлээд зогсохгүй мөн өөрсдийн бие дээрх шивээс илэрхийлдэг болсон нь нууц биш. Гэсэн хэдий ч одоо хүртэл шивээс гэдэг зүйлийг буруу шааж, хүлээн зөвшөөрдөггүй хэсэг хүмүүс ч байдаг. Энэ удаагийн дугаартаа бид 4 шивээс гэдэг зүйлийн талаар өөрсдийн хандлага болон үзэл бодлоо хуваалцлаа. Жич: Хэл амны бэрхшээлтэй байсан Одыг уучлаарай! 

Apr 20, 202201:25:49
OZIA! Podcast | - Хөгшрөхөөс айж байна

OZIA! Podcast | - Хөгшрөхөөс айж байна

Байгалийн жамыг зөрчиж үл болно гэдэг ч зарим нэг нь мөнхийн усыг ганцаараа олоод уучихсан мэт байгалийн хуулийг зөрчиж яваа харагддаг. Чухам хөгшрөлт гэж зүйлтэй нүүр тулахаараа хүмүүс дотроо юу боддог тухай, энэ нь энгийн зүйл эсвэл сэтгэлзүйн эмгэгийн аль нь болохыг бид өнөөдрийн дугаараар ярилцлаа. Та ч мөн өөрийгөө өмнөх байснаасаа хөгшнөөр мэдрэх болсон бол бидэнтэй хамт суугаад энэ дугаарыг сонсоод нэг үзээрэй 🤗🤗🤗🤗

Apr 13, 202201:36:09
OZIA! Podcast | - Cancel Culture Зөв? Буруу?

OZIA! Podcast | - Cancel Culture Зөв? Буруу?

Бид энэ амьдрал дээр 2 ондоо хэлбэрээр амьдардаг болоод нэлээд хэсэг хугацааг өнгөрөөжээ. Бие махбодь, дүр төрх, үйл хөдлөлөөрөө олны дунд орж амьдардаг бол цахим ертөнцөд үзэл бодлоороо бас оршдог хоёр дахь амьдрал бас бидэнд байдаг. Харин энэ амьдралд маань "Cancel Culture" хэмээх ойлголт байдаг. Энэ шинэхэн дугаараа бид 4 "Cancel Culture" бидний амьдрал дэвшил үү? Эсвэл энэ нийгмийн бас хар бараан тал уу? гэдэг асуултуудын дагуу ярилцлаа. Ингээд та бүхэн Ивээлийн бэлдсэн дугаарыг хүлээн авна уу.

Apr 06, 202201:27:34
OZIA! Podcast | Дипломын гол

OZIA! Podcast | Дипломын гол

Боловсрол гэж юу вэ гээд нэг бүрчлэн хүнээс асуувал бараг бүгд өөр өөрийнхөөрөө  тодорхойлох бх. Энэ удаагийн дугаараа Боловсрол хосуудын харилцаанд хэрхэн нөлөөлдөг талаар бэлтгэлээ.  Озиа! Чихээр дамжиж чиний зүрхэнд ❤️

Mar 30, 202201:27:30
OZIA! Podcast | Жан жан, жан жан...

OZIA! Podcast | Жан жан, жан жан...

Энэ амьдралд хүн бүр анхны хайр гэдэг зүйлтэй учирдаг гэдэгт хэн ч маргахгүй биз. Харин анхны хайрын эзэд маань бидний зүрх сэтгэл дотор хэр том байр суурь эзэлдэг вэ гэдэг талаар бид 4 энэ удаад ярилцлаа. Хайртай залуу эсвэл бүсгүйн чинь нандигнаж, дурсаж, сэтгэл дотроо хадгалж явдаг анхны хайрыг таньж мэддэг байх хэр чухал вэ? Энэ асуултыг та өөрөөсөө нэг асуугаад үзээрэй. За ингээд мэдээж энэ удаад дараалал ёсоор хонины ээлжинд Од! Таалан болгооно уу.

Mar 23, 202201:31:06
OZIA! Podcast | Хайрлагдах арга

OZIA! Podcast | Хайрлагдах арга

Анхаараарай! Анхаараарай! Бусдаар хайрлагдах аргын гол нууцыг бид 4 олж нээгээд байна 😜😜😜😜 энэ халуун сэдвийг халуун дээр нь сонсвол илүү амттай байх болно. Өнөөдрийн хөтлөгчөөр Ариунаа!
Mar 16, 202201:31:56