Skip to main content
Sustainable Mongol

Sustainable Mongol

By Sustainable Mongol

Hosted by Enkhzul an environmentalist by training and vocation, Sustainable Mongol is a blog-turned podcast that focuses on sustainability issues. Available on all major platforms, the Sustainable Mongol Podcast is the first Mongolian podcast dedicated to the topic of sustainable development. Since 2017, more than 106 episodes have been produced, covering various sustainability themes in the context of Mongolia, including climate change, green financing, waste management, air pollution, and others.
Available on
Apple Podcasts Logo
Castbox Logo
Google Podcasts Logo
Overcast Logo
PodBean Logo
RadioPublic Logo
Spotify Logo
Currently playing episode

51: Хариуцлагатай аялал жуулчлал

Sustainable MongolNov 13, 2019

00:00
18:36
108: Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагаа, зочин Ж.Чойханд

108: Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагаа, зочин Ж.Чойханд

Монгол улс нь Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын хүрээнд хүлээсэн үүргийнхээ дагуу:

  • Хүлэмжийн хийн тооллоготой холбоотой тайлан илтгэлүүдээ хэрхэн бэлддэг болох?
  • Уур амьсгалын санхүүжилт, карбоны зах зээлийн хүрээнд хэрэгжиж буй төслүүд,
  • Засгийн газрын хоорондох хамтын ажиллагааны ямар ямар ажлууд хийгддэг вэ?

зэрэг асуултуудын хариултуудыг энэ удаагийн дугаараас сонсоорой. Зочиноор Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа хамтын ажиллагааны төвийн захирал Ж.Чойхандтай (Ph.D) ярилцлаа.

Mar 18, 202439:10
107: Mazaal AI - AI in Sustainability, зочин Б.Энхболд

107: Mazaal AI - AI in Sustainability, зочин Б.Энхболд

Хиймэл оюун ухааны тусламжтайгаар тогтвортой хөгжлийг хурдасгах боломжтой юу? Технологийн шийдлээр бүхий л салбарт хиймэл оюун ухааныг хүртээмжтэй хүргэхийг зорьж буй "Mazaal AI"-н үүсгэн байгуулагч Б.Энхболдтой ярилцлаа.

Feb 29, 202439:37
106: COP 28 ба Монгол талын оролцоо, зочин Ш.Цэрэндулам

106: COP 28 ба Монгол талын оролцоо, зочин Ш.Цэрэндулам

Дэлхийн удирдагчид "Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зорилгоор дэлхийн дулаарлыг хэрхэн 1.5 хэмд барих вэ? Улс орнууд үүний тулд юу хийж, хэрхэн хамтран ажиллах вэ?" гэх асуултад хариулт олохоор "COP28" арга хэмжээг зорицгоосон билээ.
Энэ удаагийн талуудын бага хурал дэлхийн газрын тосны өлгий нутаг болон хүлэмжийн хий хамгийн ихээр ялгаруулдаг Арабын Нэгдсэн Эмиратад зохион байгуулагдсан.
Тус уулзалтад оролцоод ирсэн БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлт, бодлого төлөвлөлтийн газрын дарга, Доктор (PhD) Ш.Цэрэндуламтай бид "COP28 ба Монгол талын оролцоо" сэдвийн хүрээнд ярилцлаа.
Jan 09, 202441:44
105: Электрон хог хаягдлын менежмент, зочин Г.Ану

105: Электрон хог хаягдлын менежмент, зочин Г.Ану

Монголдоо электрон хог хаягдлыг дахин боловсруулж, барилгын туслах материал туршиж буй туршлагаас хуваалцаж байна.
Зочиноор Юнител группийн БОНЗ-ын менежер Г.Анутай ярилцлаа.
Dec 12, 202321:23
104: E-Waste буюу Электрон хог хаягдал гэж юу вэ?

104: E-Waste буюу Электрон хог хаягдал гэж юу вэ?

Хүн тус бүрд 7,3 кг электрон хог хаягдал ноогддог гээд боддоо 🤯 Бид энэ дугаартаа электрон хог хаягдлын төрөл зүйл болон тэдгээрийг дахин боловсруулж буй бизнесийн байгууллагын сайн жишээнүүдийг хүргэж байна.


Nov 20, 202313:58
103: Тал нутгийн хотоор алхах нь, зочин Б.Мэнд-Амар, Э.Эрдэнэ

103: Тал нутгийн хотоор алхах нь, зочин Б.Мэнд-Амар, Э.Эрдэнэ

Ингэхэд та амьдарч буй хотоо хэр сайн мэдэх вэ? 🤔 Улаанбаатар хотын иргэдэд алхаж явахдаа хоттойгоо ахин танилцаж, хотын амьдралыг шинээр харах боломжийг энэхүү дугаар танд олгож байна. Улаанбаатар, Сөүл, Токио, Бээжин, Шанхай, Тайпэй, Хонгконг зэрэг Зүүн Азийн 7 хотыг хамран хэрэгжиж буй “Урбан Волкс-Улаанбаатар" төслийг хэрэгжүүлэгч Б.Мэнд-Амар, Э.Эрдэнэ нартай ярилцлаа.

Nov 13, 202349:30
102: Үер ба Өндөр хүчдэл, зочин Э.Жавхлан

102: Үер ба Өндөр хүчдэл, зочин Э.Жавхлан

9 сар гарснаас хойш дэлхийн 10 улс үерийн аюулын нөхцөл байдалтай нүүр тулгараад байгааг мэдсэн үү 🤯

Харин Монголд Улаанбаатар хот гэлтгүй 7 аймгийн 57 сум тог цахилгаангүй болж, дэд бүтэц болон хүний амь нас, эд хөрөнгөөрөө бид энэ зуны үерээр хохироод үлдсэн билээ. Бид энэ удаа үерийн аюулыг урьдчилан мэдээлэгч бот хөгжүүлсэн Tesla компанийн дата инженер Э.Жавхлантай ярилцлаа.

Sep 19, 202336:36
101: Хөгжмийн боловсрол, Сити Поп - “Cipy Top Festival”

101: Хөгжмийн боловсрол, Сити Поп - “Cipy Top Festival”

"Cipy Top Festival"-н голлох хөгжмийн төрөл болох City Pop хөгжмийн урсгалын гарал үүсэл, гол төлөөллүүдийг танилцуулсан тусгай дугаарыг хүргэж байна.
Танд таалагдвал 8 сарын 5-ны өдөр Zaisan hill-ийн Z’TERRA-д болох City Top festival-д хүрэлцэн ирэхийг урьж байна.

Initiated by: Cipy Top Festival Organisers
Producers:Sanchir Enkhmend, Tenuun Nuunee, Aagie Dulzenrav
Illustration Art: Misheereh
Aug 03, 202323:29
100: Хөгжмийг хүн бүрд, зочин Б.Өнөрзул (Jojo)

100: Хөгжмийг хүн бүрд, зочин Б.Өнөрзул (Jojo)

Улаанбаатар хотын орчин цагийн жазз хөгжмийн өнгө, дүр төрхийг тодорхойлогч Fat Cat жазз клубээс хөгжмийг хүн бүрт хүргэж, залуу уран бүтээлчдээ олон нийтэд таниулах зорилготой зохион байгуулж буй "Тоглолт" төслийн талаар уран бүтээлч Б.Өнөрзул (Jojo)-той ярилцлаа.

Apr 25, 202329:07
99: Эх дэлхийн цаг, зочин Б.Бүжинлхам, Б.Цэлмэг

99: Эх дэлхийн цаг, зочин Б.Бүжинлхам, Б.Цэлмэг

Жил бүрийн 3 сарын сүүлийн Бямба гаригт дэлхий нийтээрээ 60 минут гэрлээ унтрааж эх дэлхийдээ амс хийх цагийг олгодог билээ. Хүрээлэн буй орчныг хамгаалах дэлхийн хамгийн том хөдөлгөөн Эх Дэлхийн цагийн талаар Б.Бүжинлхам, Б.Цэлмэг нартай ярилцлаа.

Mar 22, 202327:59
98: Монгол бөхөн, зочин Б.Батсайхан

98: Монгол бөхөн, зочин Б.Батсайхан

Мөстлөгийн үеэс өдийг хүртэл тэсэж үлдсэн, эртний эрмэл амьтан хэмээгддэг дүр төрхөө хадгалан Монголд нутагшин амьдарч буй нэн ховор амьтан Бөхөнг бид онцолж байна. Зочиноор Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн Бөхөн хамгаалах сүлжээ багийн ахлагч Б.Батсайхантай ярилцлаа.
Feb 08, 202324:04
97: Өндөр уулын эзэн буюу миний цоохор найз, зочин Д.Гэрэлмаа

97: Өндөр уулын эзэн буюу миний цоохор найз, зочин Д.Гэрэлмаа

Ээлжит байгаль хамгааллын дугаартаа бид цоохор ирвэсийг яагаад хамгаалах шаардлагатай талаар болон хүүхэд залуусын мэдлэгийг нэмэгдүүлэхэд ямар ямар нөлөөллийн ажлууд хийдэг талаар Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн ажилтан Д.Гэрэлмаатай  ярилцлаа.



Jan 25, 202332:03
96: Тогтвортой эдийн засаг, зочин Д.Ачит-Эрдэнэ

96: Тогтвортой эдийн засаг, зочин Д.Ачит-Эрдэнэ

Ээлжит дугаартаа бид Тогтвортой эдийн засгийн талаар ярилцлаа. Зочиноор Монгол улсын хөрөнгө оруулалтын салбарт 100 гаруй хэлцлийг амжилттай хийсэн Д.Ачит-Эрдэнэ захиралтай ярилцлаа.

Dec 16, 202242:10
95: Винтэж соёл, зочин Г.Цэлмэн

95: Винтэж соёл, зочин Г.Цэлмэн

Сайн байцгаана уу, ээлжит дугаартаа бид Винтэж соёлыг дэлгэрүүлж буй залуусын төлөөлөл Г.Цэлмэнтэй ярилцлаа. Дэлхий нийтээрээ хуучин хувцасны талаарх үзэл бодлоо өөрчилж, өөр өөрсдийн гэсэн ялгарах байдал, амьдралын хэв маяг, үзэл бодлоо өмсөж буй хувцсаараа дамжуулж  хэрхэн байгальд ээлтэй амьдарч болох талаар энэ дугаартаа онцлон ярилцлаа. 

Nov 20, 202239:29
94: Хүртээмжтэй хөдөлмөр эрхлэлт, зочин Г.Сарангэрэл

94: Хүртээмжтэй хөдөлмөр эрхлэлт, зочин Г.Сарангэрэл

Ээлжит дугаартаа Европын Холбооны санхүүжилттэй “Монгол Улсад тогтвортой хөгжлийн зорилгуудтай уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн хүрээнд нийгмийн бүхий л бүлгийн хүмүүст хүртээмжтэй хөдөлмөр эрхлэх боломжийг бий болгож буй ажил олгогчийн төлөөллийг онцолж байна. Үйлчилгээний соёлын стандартыг ая тухтай дэлгүүрээр дамжуулан хэрэглэгчдэд хүргэж, өсөн хөгжиж буй CU компанийн захиргаа, хүний нөөцийн бодлого, чиглэл, ашигладаг арга барил зэргийн талаар Г.Сарангэрэлтэй бид ярилцлаа.

Jul 05, 202239:17
93: Soft Skill яагаад чухал вэ? зочин, О.Энхзул

93: Soft Skill яагаад чухал вэ? зочин, О.Энхзул

Ээлжит дугаартаа Европын Холбооны санхүүжилттэй “Монгол Улсад тогтвортой хөгжлийн зорилгуудтай уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн хүрээнд бид ажил, амьдралд зайлшгүй шаардлагатай өсөн нэмэгдэж буй ур чадваруудын нэг болох Soft Skill буюу зөөлөн ур чадварын талаар ярилцлаа. Тэгвэл зөөлөн ур чадвар гэж юу болох, үүнийг хэрхэн яаж үнэлж, хөгжүүлэх боломжууд байдаг талаар Эдүкэйтид энтерпрайзын үүсгэн байгуулагч О.Энхзултай ярилцлаа. 

May 20, 202236:16
92: Залуучууд ба хөдөлмөр эрхлэлт, зочин Б.Тамир

92: Залуучууд ба хөдөлмөр эрхлэлт, зочин Б.Тамир

Ээлжит дугаартаа бид Европын Холбооны санхүүжилттэй “Монгол Улсад тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн хүрээнд "Залуучууд ба хөдөлмөр эрхлэлт"-ийн талаар Лоринет сангийн Монгол дах үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Тамиртай ярилцлаа.  Тус дугаараас хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдалд залуустай холбоотой олон талт асуудлуудад гарч буй хүндрэл бэрхшээлүүд, тэдгээрийн онцлог, шаардагдах ур чадваруудын талаар хийсэн судалгааны голлох үр дүнг энэ дугаарыг сонссоноор мэдэж авах болно.

Та бүхэн подкастын бүхий л платформоор хүлээн авч сонсоорой.

Mar 23, 202255:56
91: Цахим шилжилт ба дижитал ур чадвар, зочин З.Гантогоо

91: Цахим шилжилт ба дижитал ур чадвар, зочин З.Гантогоо

Ээлжит дугаартаа бид Европын Холбооны санхүүжилттэй “Монгол Улсад тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн хүрээнд "Цахим шилжилт ба дижитал ур чадвар"-ын талаар Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Бодлого төлөвлөлт хариуцсан газрын дарга З.Гантогоотой ярилцлаа.

Feb 25, 202237:28
90: COP26 юу болоод өнгөрөв? зочин А.Энхбат

90: COP26 юу болоод өнгөрөв? зочин А.Энхбат

Сайн байцгаана уу, 2022 оны эхний дугаартаа бид өнгөрсөн оны 11 сард Шотландын Глазго хотноо болсон COP26 хуралд Монгол улсаа төлөөлөн яваад ирсэн БОАЖЯамны Уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга А.Энхбаттай ярилцлаа. Тус дугаартаа COP26 бага хурлын эргэн тойронд яригдсан UNFCCC, NDC, хүлэмжийн хийн шингээлт, нет зеро, хүлэмжийн хийг бууруулах санхүүжилтийн асуудал гэж юу болох түүнчлэн Монгол улсын ерөнхийлөгчийн 1 тэрбум мод хөдөлгөөнөөр дамжуулан хэрхэн уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийг бууруулах зорилго тавьж буй талаар энэ удаагийн дугаараас хүлээж авч сонсоорой.
Jan 03, 202239:52
89: The New Map: Energy, Climate, and the Clash of Nations

89: The New Map: Energy, Climate, and the Clash of Nations

“Wall Street Journal”-ын 2020 оны шилдэг номын зохиогч, Пулицерын шагналт, эдийн засгийн түүхч, эрчим хүчний шинжээч Даниел Йергины “Шинэ газрын зураг” номыг онцолж байна. Энэхүү номонд эрчим хүчний шинэ технологиуд, уур амьсгалтай холбоотой асуудлууд улс орнуудын геополитик гадаад харилцаанд хэрхэн нөлөөлж, эрчим хүчний зах зээл яаж хувьсан өөрчлөгдөж буйг бүх талаар тайлбарласан. Зочдоор О.Баттулга, П.Баасан, З. Хишигсайхан, Б.Базаррагчаа нар тус номыг тоймлон та бүхэнд хүргэж байна.

Dec 13, 202101:18:14
88: Хариуцлагатай бизнес, зочин В.Уянга

88: Хариуцлагатай бизнес, зочин В.Уянга

Ээлжит дугаартаа Шведийн алдарт аяны хувцас хэрэглэлийн Fjällräven брэндийн алсын хараа, үнэт зүйлс болон бүтээгдэхүүнүүд хэрхэн байгальд ээлтэй байдлаар хийгдэж хэрэглэгчдэд хүрдэг тухай онцоллоо. Зочноор Fjällräven брэндийн Монгол дах албан ёсны дистрибьютер ТАЙК компаний төлөөлөл В.Уянгатай ярилцлаа. 

Dec 01, 202148:20
87: Circular Economy буюу Тойргон эдийн засаг, зочин Э.Өнөрбат

87: Circular Economy буюу Тойргон эдийн засаг, зочин Э.Өнөрбат

Ээлжит дугаартаа бид "Circular Economy" буюу Тойргон эдийн засгийн талаар ярилцлаа. Зочноор Бельги улсын "KU Leuven"-ын их сургуульд тойргийн эдийн засгийг хэмжих сэдвээр магистрын зэрэг хамгаалсан, Climate Tech - уур амьсгалын технологийн компанид хиймэл оюун ухаан хариуцан ажиллаж буй Э.Өнөрбаттай ярилцлаа.

Nov 27, 202137:06
86: Хот төлөвлөлт ба иргэдийн оролцоо, зочин Г.Лувсанжамц

86: Хот төлөвлөлт ба иргэдийн оролцоо, зочин Г.Лувсанжамц

Өглөөний мэнд, ээлжит дугаартаа Хот төлөвлөлт ба иргэдийн оролцооны талаар ярилцлаа. Зочиноор Токиогийн их сургуульд хот төлөвлөлтөөр магистр, докторын зэрэг хамгаалсан Г.Лувсанжамц (Лука) оролцлоо. Тус дугаараас пост-социалист улс орнуудын хот төлөвлөлтийн төстэй болон ялгаатай талууд, иргэдийн оролцоотой хот төлөвлөлтийн сайн жишээнүүдийг онцоллоо.

Nov 10, 202139:30
85: Бэрх биш ээлтэй аяны талаар, зочин Э.Тамир

85: Бэрх биш ээлтэй аяны талаар, зочин Э.Тамир

Нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаарх ойлголт, хандлага харилцааг сайжруулах үүднээс олон нийтэд хүртээмжтэй, зөв мэдээлэл түгээх зорилготой Бэрх биш ээлтэй аяныг онцолж байна. Энэ удаагийн зочноор тус аяныг санаачлагч Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Тамиртай ярилцлаа. “Бэрх биш ээлтэй” нийгмийг хамтдаа бий болгоё. 

Oct 18, 202132:27
84: Одны аялал жуулчлал, зочин Б.Энхтүвшин

84: Одны аялал жуулчлал, зочин Б.Энхтүвшин

Яагаад Улаанбаатар хотод хөдөө харагддаг шиг од харагддаггүй вэ? Их хотын гэрэлтүүлгээс үүдэж бидний дээгүүр гэрлэн манан үүсэж өөрсдийн мэдэлгүй байгалиасаа алсарч буй энэ орон зайг танин мэдэхүй, оддын аяллаар ойртуулж өгч буй Б.Энхтүвшинтэй энэ удаагийн дугаараар ярилцлаа.

Та бүхэн подкастын бүхий л платформоор хүлээн авч сонсоорой.

Aug 31, 202142:53
83: Хүн ба Байгалийн харилцан хамаарал, зочин PhD Ч.Чинзориг, Ө.Мөнхзаяа

83: Хүн ба Байгалийн харилцан хамаарал, зочин PhD Ч.Чинзориг, Ө.Мөнхзаяа

Та байгалиас юу мэдэрдэг вэ? УУЛ, УС, УРГАМАЛ, АМЬТДЫН гоо үзэсгэлэн таны тархи оюун санаанд хэрхэн нөлөөлдөг юм бол? Эдгээр асуултад хариулт олох зорилгоор Япон улсын Тояама их сургуульд нейросайнс-тархи судлалын шинжлэх ухаанаар докторын зэрэг хамгаалсан залуу хосууд Ч.Чинзориг, Ө.Мөнхзаяа нартай бид энэ удаагийн дугаартаа ярилцлаа.  

Aug 09, 202146:11
82: Хүнсний Тогтвортой Тогтолцоо, НҮБ-ын Хүнс Хөдөө Аж Ахуйн Байгууллага

82: Хүнсний Тогтвортой Тогтолцоо, НҮБ-ын Хүнс Хөдөө Аж Ахуйн Байгууллага

НҮБ-ын Хүнсний тогтолцооны Дээд хэмжээний уулзалтыг угтаад “Монгол Улсын хүнсний тогтвортой тогтолцоо” сэдэвт үндэсний хэлэлцүүлгийн үеэр яригдсан хүнсний салбарын голлох оролцогчид хүнсний тогтолцоог хэрхэн хөгжүүлэх арга зам, гарц, шийдлээ ярилцаж, гаргасан шийдвэр, үр дүнгийн талаар энэ удаагийн дугаартаа онцлон та бүхэнд хүргэж байна.

#FoodSystems #SummitDialogues #UNFSS2021 @UNFoodSystems​

Jul 10, 202139:34
81: Дугуйчдын дуу хоолой, зочин О.Удвал
Jul 08, 202142:29
80: Хариуцлагатай хөрөнгө оруулалт, зочин Б.Хулан

80: Хариуцлагатай хөрөнгө оруулалт, зочин Б.Хулан

Энэ удаагийн дугаараар 170 гаруй жилийн түүхтэй HSBC банкны хөрөнгө оруулалтын сангийн ахлах шинжээч Б.Хулантай хариуцлагатай хөрөнгө оруулалт гэж юу болох, хөрөнгө оруулалт хийсний дараа ямар үйл явц өрнөдөг болон дэлхий нийтийн хөрөнгө оруулалтын чиг хандлага хааш явж буй талаар ярилцлаа. 

Та бүхэн подкастын бүхий л платформоор хүлээн авч сонсоорой. 

Jun 28, 202139:34
79: Текстилийн салбарын ногоон зээл, зочин Э.Нандин-Эрдэнэ

79: Текстилийн салбарын ногоон зээл, зочин Э.Нандин-Эрдэнэ

Та бүхэнд Европын холбооны санхүүжилтээр "AVSF Монгол" байгууллагаас хэрэгжүүлж буй Текстилийн тогтвортой үйлдвэрлэл төслийн хүрээнд тогтвортой ноос, ноолуурын үйлдвэрүүдийг ногоон зээлийн боломжуудтай холбож өгөх чиглэлд ТoС холбоотой хамтран хэрэгжүүлж буй ажлуудын талаарх мэдээллүүдийг бэлтгэн хүргэж байна. Зочиноор ТоС холбооны төсөл хамтын ажиллагаа хариуцсан менежер Э.Нандин-Эрдэнэ оролцлоо. 

Jun 02, 202131:49
78: Агаарын бохирдол ба аз жаргал, зочин С.Чимэдрэгзэн

78: Агаарын бохирдол ба аз жаргал, зочин С.Чимэдрэгзэн

Агаарын бохирдлын сөрөг нөлөөлөл Улаанбаатар хотод амьдарч буй иргэдийн амьдралын сэтгэл ханамж, аз жаргалд хэрхэн нөлөөлдөг вэ, агаарын бохирдол нэмэгдэх тутамд иргэн бүрт гарч буй эдийн засгийн хохирол, зардал гэж юу болох талаар бид энэ удаагийн дугаартаа онцолж байна. Зочиноор "PlanetGOLD Mongolia" төслийн ажилтан С.Чимэдрэгзэнтэй ярилцлаа.
Та подкастын бүхий л платформуудаар хүлээн авч сонсоорой.

May 31, 202132:52
77: Уур амьсгалын өөрчлөлт ба 1.5 хэмийн зорилт, зочин Ц.Гэрэлт-Од

77: Уур амьсгалын өөрчлөлт ба 1.5 хэмийн зорилт, зочин Ц.Гэрэлт-Од

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас зохион байгуулж буй "Уур амьсгалын долоо хоног" цахим арга хэмжээний хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах замаар дэлхийн дулаарлыг 1.5 хэмд барих зорилтыг  бид онцолж ярилцлаа. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлуудад олон улсын засгийн газар хооронд хэрхэн яаж зохицуулалт хийгдэж үр дүнд хүрдэг талаар Германы хамтын ажиллагааны нийгэмлэг "GIZ"-ын Парисын хэлэлцээрийн "NDC" үндэсний төлөвлөгөө боловсруулах ажлын Үндэсний зөвлөх Ц.Гэрэлт-Одтой ярилцсан дугаарыг хүлээн авна уу. 

May 20, 202145:57
76: Уур амьсгалын өөрчлөлт ба веганизм, зочин Ц.Ананд

76: Уур амьсгалын өөрчлөлт ба веганизм, зочин Ц.Ананд

Сайн байцгаана уу, ээлжит дугаараараа бид Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас зохион байгуулж буй Уур амьсгалын долоо хоног (Climate week) цахим арга хэмжээний хүрээнд "Уур амьсгалын өөрчлөлт ба Веганизм"-ын талаарх сэдвийг хөндөж байна. Залуус бидний ирээдүй уур амьсгалын өөрчлөлттэй зэрэгцээд амьтны гаралтай хүнснээс ургамлын гаралтай хүнсрүү хэрхэн шилжин өөрчлөгдөж буй талаар БОАЖЯамны, Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, бодлого хариуцсан ахлах мэргэжилтэн Ц.Анандтай ярилцсан дугаарыг хүлээн авна уу.

May 19, 202141:54
75: Малчид тогтвортой үйлдвэрлэлд

75: Малчид тогтвортой үйлдвэрлэлд

Монголоос байгальд ээлтэй, тогтвортой ноолуурыг дэлхийн зах зээл рүү нийлүүлэхэд малчид хэрхэн хувь нэмрээ оруулж буй талаар бид ярилцлаа. Зочдоор малчдын хоршоо, олон улсын байгууллага, төсөл хөтөлбөр, мэргэжлийн холбоодын төлөөлөл болох "Тогтвортой ноолуур" холбооны гүйцэтгэх захирал Д.Оюунгэрэл, Швейцарын Хөгжлийн Агентлаг "Ногоон алт" малын эрүүл мэнд төслийн менежер, доктор Ц.Энх-Амгалан, Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгийн "Байгальд ээлтэй ноолуур" төслийн менежер Ж.Чанцаллхам, Баянхонгор аймгийн Өгөөж, Баян өлзийт гол хоршооны дарга Г.Энхтайван нар оролцлоо.
Та бүхэн подкастын бүхий л платформуудаар хүлээн авч сонсоорой.

Apr 16, 202101:12:14
74: Ногоон барилга, зочин Ж.Номиндарь

74: Ногоон барилга, зочин Ж.Номиндарь

Өглөөний мэнд, ээлжит дугаараараа бид дэлхий даяар 700 гаруй төслүүдэд ногоон барилгын зөвлөх үйлчилгээг үзүүлсэн "BEE incorporation" буюу Ногоон барилгын зөвлөх үйлчилгээний компанийн Монгол дахь салбарын тогтвортой хөгжлийн төслийн менежер Ж.Номиндарьтай ярилцлаа. Тус дугаараас та бүхэн ногоон барилга гэж юу болох түүний шалгуур үзүүлэлт, олон улсын сертификат, гэрчилгээ, стандартууд болон баталгаажуулалтын үе шат, ногоон барилгын ирээдүйн чиг хандлага, сайн жишээнүүдийн талаарх сонирхолтой мэдээллүүдийг мэдэж авах болно.
Mar 15, 202147:49
73: Сэргээгдэх эрчим хүч ба эмэгтэйчүүд

73: Сэргээгдэх эрчим хүч ба эмэгтэйчүүд

Дэлхий нийтийн дунд хүйсийн тэгш байдал өдрөөс өдөрт тэнцвэржиж буй энэ цаг үед сэргээгдэх эрчим хүчний салбарт ажиллаж буй эмэгтэйчүүдийн төлөөлөлтэй бид ярилцлаа. Нийгэмд хэвшсэн хэвшмэл ойлголтоос хамааран эмэгтэйчүүд STEM буюу (Science, technology, engineering, and mathematics)-ийн салбарын мэргэжлийг сонгон суралцаж, ажиллах нь бага байдаг билээ. Энэ удаагийн дугаарт сэргээгдэх эрчим хүчний салбартаа манлайлж буй төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагын төлөөлөл болох Азийн Хөгжлийн Банкны Зүүн Өмнөд Азийн Эрчим Хүчний хэлтэсийн мэргэжилтэн А.Баярмаа, Ультрасоник ХХК-ний ерөнхий захирал Б.Чимэгцэцэг, Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төслийн инженер Г.Үемаа, СЭХҮХолбооны хөтөлбөр хариуцсан захирал Л.Баярмаа нарын ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна. 

Mar 08, 202137:53
72: Текстилийн тогтвортой үйлдвэрлэлийн эрх зүйн орчин, зочин Н.Эрдэнэсайхан

72: Текстилийн тогтвортой үйлдвэрлэлийн эрх зүйн орчин, зочин Н.Эрдэнэсайхан

Хөл хорионы үеийн ээлжит дугаартаа Текстилийн буюу ноос ноолуур, нэхмэлийн салбарын тогтвортой үйлдвэрлэлийн эрх зүйн орчны зохицуулалтын талаар Монголын Байгаль орчин, аюулгүй байдлын төвийн тэргүүн Н.Эрдэнэсайхантай ярилцлаа.
Түүнчлэн салбарын оролцогч талуудын хамтын ажиллагааны цар хүрээг цаашид хэрхэн уялдаа холбоотойгоор сайжруулах боломж, шийдлийн талаар тус дугаараас сонсоорой.
Dec 08, 202033:13
71: COVID-19 Хавьтал тогтоож мэдэгдэх цогц системийн шийдэл, зочин A.Aмарбаяр

71: COVID-19 Хавьтал тогтоож мэдэгдэх цогц системийн шийдэл, зочин A.Aмарбаяр

Хөл хорионы үеийн ээлжит дугаараараа бид COVID Tracing Mongolia буюу Хавьтал тогтоож мэдэгдэх цогц системийн шийдлийг сайн дурын залуусын хамт хөгжүүлж буй мэдээлэл технологийн мэргэжилтэн А.Амарбаяртай ярилцлаа. Энэхүү нээлттэй эхийн төслийн суурийг Google, Apple компаниуд өнгөрөгч хавар хамтарч гаргасан бөгөөд Exposure Notification технологи дээр суурилж, хувь хүний мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг чухалчилсан хөгжүүлэлтийг хэрхэн хийж буй талаар та энэ дугаараас сонсоорой.
Dec 06, 202034:41
70: Тогтмол дасгал хөдөлгөөн яагаад бидэнд хэрэгтэй вэ? зочин З.Энхмөнх (Күш)

70: Тогтмол дасгал хөдөлгөөн яагаад бидэнд хэрэгтэй вэ? зочин З.Энхмөнх (Күш)

Хөл хорионы үеийн дугаараараа бид "Тогтмол дасгал хөдөлгөөн яагаад бидэнд хэрэгтэй вэ" талаар АНУ-ын "Дасгал хөдөлгөөний зөвлөл"-ийн оюутан, дасгалжуулагч З.Энхмөнхтэй (Күш) ярилцлаа.

Энэ дугаараар, зочин маань сүүлийн арав гаруй жил тогтмол дасгал хийхдээ юу ойлгож мэдсэн, цаашлаад "Хүмүүс яагаад тогтмол дасгал хийж чаддаггүй" "Ямар төрлийн дасгал бидэнд хэрэгтэй" болон "Өөрийгөө таньж мэдэх нь тогтмол дасгал хийхэд яагаад хэрэгтэй" зэрэг олон сонирхолтой сэдвээр ярилцлаа.

01:15-05:09 Сүүлийн арван жил дасгал хийхдээ Күш юу ойлгов?

05:10-13:17 Дотоод, гадаад үнэ цэн гэж юу вэ?

13:18-19:49 Биеийн онцлогоосоо хамаараад ямар дасгал хийх хэрэгтэй вэ?

19:50-25:52 Дасгалын үндсэн дөрвөн шат, өдөр оройн дасгалын ялгаа онцлог

25:53-34:39 Амралт, нойрын талаар

34:40-38:59 Хүний биеийн жин ба бусад хэмжүүрийн талаар

38:58-39:15 Зулаагийн арьс хэрхэн толийсон нууц

43:28- 46:45 Дасгал хөдөлгөөн хиймээр байгаа хүн юунаас эхлэх вэ?

46:46-54:33 Спортын төв, фитнессийн хүрэлцээний талаар

54:34-1:01:30 Дасгал хийх хувцас, орчин бас бус зүйлсийн талаар

Nov 28, 202001:02:34
69: Солонгон бүрхүүл: Нийгмийн асуудалд бүтээлчээр хандах нь

69: Солонгон бүрхүүл: Нийгмийн асуудалд бүтээлчээр хандах нь

Солонгон Бүрхүүл бол нийгмийн асуудалд бүтээлчээр хандаж өнгө нэмэхээр нэгдсэн стрийт артистууд, дизайнерууд, архитекторууд, тайпо артистуудаас бүрдсэн сайн дурын залуус билээ.

Эдгээр залуус өсвөр насны хүүхдүүдэд зориулж НҮБ-ын Хүүхдийн Сангийн зөвлөгөө чиглүүлэг дээр үндэслэн орон нутгийн сургуулиудын ханан дээр утга агууламж бүхий зураг зурцгаасан бол архитекторууд нь Хөвсгөл нутгийн онцлогийг харуулсан агуулга бүхий хээний загвар гаргаж Мөрөн хотын хашааны загварыг жигдрүүлэх ажлын эхлэлийг тавиад ирцгээсэн уран бүтээлчидтэй энэ удаагийн дугаараар ярилцлаа.


Oct 12, 202046:25
68: Жорлонгоо өөрчилье, зочин Ц.Оюунгэрэл

68: Жорлонгоо өөрчилье, зочин Ц.Оюунгэрэл

Ариун цэврийн байгууламжид оруулсан 1 ам.долларын хөрөнгө оруулалт эргүүлээд 5.5 ам.долларын үр өгөөжийг авчирдаг. Модон жорлонгийн тухай монгол хүн бүр мэддэг ч үүнийг хэрхэн шийдэж өөрчлөх тухай энэ удаагийн дугаартаа "Жорлонгоо өөрчилье" хөдөлгөөний санаачлагч Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа.  

Sep 28, 202030:28
67: Тогтвортой Ноос, Ноолуур Хэрэгчлэгчдийн Судалгааны Үр Дүн

67: Тогтвортой Ноос, Ноолуур Хэрэгчлэгчдийн Судалгааны Үр Дүн

Ээлжит дугаартаа бид Монголын тогтвортой ноос, ноолууран бүтээгдэхүүний талаарх хэрэглэгчдийн ойлголт, чадавхыг тодорхойлох судалгааны үр дүнгийн талаар ярилцлаа. Зочноор Европын холбооны санхүүжилтээр AVSF Монгол байгууллагаас хэрэгжүүлж буй Текстилийн тогтвортой үйлдвэрлэл ба эко тэмдэг төслийн мэргэжилтэн Б.Дөлгөөн болон VMLY&R судалгааны компанийн судлаач Ж.Халиун нар оролцлоо.

Sep 24, 202042:12
66: Ногоон Санхүүжилт, зочин УАНС-ийн гадаад харилцаа хариуцсан захирал С.Оюун

66: Ногоон Санхүүжилт, зочин УАНС-ийн гадаад харилцаа хариуцсан захирал С.Оюун

Ээлжит дугаартаа бид Уур амьсгалын ногоон сангийн гадаад харилцаа хариуцсан захирал С.Оюунтай ярилцлаа. Ногоон санхүүжилт нь хүрээлэн буй орчноо хамгаалах цаашлаад тогтвортой хөгжлийг бүрдүүлэхэд хэрхэн чухал хөшүүрэг болж буй талаар сонирхолтой яриа өрнүүллээ.

Aug 23, 202051:53
65: Тогтвортой ноолуур бэлтгэлийн сайн туршлагууд

65: Тогтвортой ноолуур бэлтгэлийн сайн туршлагууд

Энэ удаагийн дугаараар бид тогтвортой ноолуур бэлтгэлийн сайн туршлагын талаар ярилцлаа. Зочноор AVSF байгууллагын “Тогтвортой ноолуур” төслийн Баянхонгор аймгийн зохицуулагч Д. Эрдэнэбилэг, Монголын Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны зөвлөх Л.Ганцогт, ”Тогтвортой ноолуур Холбоо”-ны Баянхонгор аймаг дах хоршоодын төлөөлөл буюу Баацагаан сумын Цанхир хайрхан хоршооны дарга С.Бадраа, Жинст сумын Түйн хишиг хоршооны тэргүүлэгч гишүүн Т.Гүндоо нар оролцлоо.

Jul 08, 202021:02
64: Хэт холын зайн гүйлт: зочин Б.Буджаргал (дэлхийн 4 удаагийн аварга)

64: Хэт холын зайн гүйлт: зочин Б.Буджаргал (дэлхийн 4 удаагийн аварга)

Урин цаг ирж гадаа гүйхэд тун тохиромжтой цаг үе иржээ. Энэ удаагийн дугаараар хэт холын зайн гүйлт буюу олон өдрийн гүйлтийн дэлхийн 4 удаагийн аварга Буджаатай ярилцлаа. Тэрээр 2008 оноос эхлэн гүйлтийн спортоор тогтмол хичээллэж, хамгийн их тэсвэр тэвчээр шаардсан 6 хоног, 10 хоног тасралтгүй үргэлжилдэг тэмцээнүүдэд түрүүлж АНУ-ийн Wall Street Journal дээр онцлогдож байжээ. Дэлхийн хэт холын зайн гүйлтийн 40 жилийн турш эвдэгдээгүй рекордыг эвдэхээр зорьж буй тамирчин хэрхэн бэлтгэл сургуулилтаа хийж, амарч, нөхөн сэргэдэг талаар бид хөөрөлдлөө. 

Jul 04, 202039:44
63: Монголын Ногоон нам, зочин О.Бум-Ялагч

63: Монголын Ногоон нам, зочин О.Бум-Ялагч

Энэ удаагийн дугаарт ногоон намын байгаль орчны чиглэлээрх баримталдаг бодлого болон биофизик, аялал жуулчлалаар суралцсан түүхийнх нь талаар Монголын анхны ногоон намын даргаар өдгөө ажиллаж буй О.Бум-Ялагчтай ярилцлаа. Тэрбээр Герман улсад кибернетикийн мэргэжлээр, мөн аялал жуулчлалын чиглэлээр суралцаж, хожим НҮБ-н ЮНЕСКО-ийн хөтөлбөрийн төлөөлөгчөөр ажиллаж Богдхан уулыг ЮНЕСКО-ийн Хүн ба шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгүүлэх, Хархорин хотыг Дэлхийн өвд оруулах ажлыг тус тус удирдан ажиллаж байсан юм.

Jun 19, 202033:23
62: Sustainable Sport - зочин, Х.Номинзул, Э.Гуамарал

62: Sustainable Sport - зочин, Х.Номинзул, Э.Гуамарал

Ээлжит дугаараараа бид "Олон улсын олимпын хороо" олимпын наадам болон спортоор дамжуулан хүрээлэн буй орчинд ээлтэй байдлаар тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг олон нийтэд хэрхэн, яаж хүргэж буй зорилго, зорилтууд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хөдөлгөөнүүдийн талаар Behind The Sports podcast-ын Х.Номинзул (Master of Sport Management from SNU), Э.Гуамарал (Pursuing master’s degree in Sports management from University of Tsukuba) нартай ярилцлаа.
Та бүхэн өөрт тохирох бүхий л подкастын платформуудаар хүлээн авч сонсоорой.
May 31, 202055:31
61: COVID-19 нийгэмд үзүүлж буй нөлөөллүүд

61: COVID-19 нийгэмд үзүүлж буй нөлөөллүүд

Дэлхий нийтийн хэмжээнд нүүрлээд буй COVID-19 цар тахал нь эдийн засгийн нөхцөл байдал болон байгаль орчин, амьдралын хэв маягт хэрхэн нөлөөлж буй талаар хөгжлийн эдийн засагч Б.Дөлгөөнтэй бид энэ удаагийн дугаартаа ярилцлаа. 

  • 1:15 Зочны танилцуулга
  • 1:16- 21:00 Коронавирусын МУ-ын эдийн засаг дахь нөлөө, авч буй арга хэмжээнүүд зөв эсэх талаар
  • 21:12-34:10 Эдийн засаг цаашид хэрхэх талаар
  • 34:11-40:46 Амьдралын хэв маягт гарсан өөрчлөлт, байгаль орчин дахь нөлөө
Apr 18, 202040:47
60: Мэдээлэл технологийн хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх нь, зочин Хараагүй хүмүүсийн инноваци технологийн төв М.Цэнгэл, Бидний Дэм ТББ

60: Мэдээлэл технологийн хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх нь, зочин Хараагүй хүмүүсийн инноваци технологийн төв М.Цэнгэл, Бидний Дэм ТББ

IT-н салбарын хүч бидэнд маш олон боломжуудыг бий болгосон гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Тэгвэл харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан мэдээлэл технологийн салбар манайд хэр хүртээмжтэй байдаг бол? эдгээр асуудлыг хэрхэн шийдэх вэ? зэрэг асуултад хариулт, шийдэл олохыг зорьсон Дэм-Брайль төсөл амжилттай хэрэгжээд дууслаа. Төслийн үр дүнд харааны бэрхшээлтэй иргэд бидний адил компьютерын үйлдэл, дэлгэцийг Монгол хэл дээр болон брайль үсэг рүү хөрвүүлэх програмын хөгжүүлэлтийн ажлыг М.Цэнгэл ахтай хамтран хэрхэн яаж хийсэн талаарх сонин содон мэдээллийг та энэ дугаараас мэдэх болно. 

Mar 29, 202044:60
59: Ой ба биологийн олон янз байдал: Алдаж боломгүй үнэ цэнэ

59: Ой ба биологийн олон янз байдал: Алдаж боломгүй үнэ цэнэ

Олон улсын ойн өдөрт зориулсан ээлжит дугаараа та бүхэнд хүргэж байна. Дэлхий нийтээрээ энэ өдрийг "Ой ба Биологийн олон янз байдал: Алдаж боломгүй үнэ цэнэтэй" гэсэн уриатайгаар тэмдэглэж байна. Энэ удаагийн дугаарт НҮБ-ХХААБ-ын үйл ажиллагааны цар хүрээ болон хэрэгжүүлж буй ойн төслийн талаар болон Монгол улсын ойн салбарын бодлого, зохицуулалт түүнд шаардлагатай санхүүжилт, ой хээрийн түймрээс хэрхэн яаж сэргийлэх талаар ярилцлаа. Зочноор БОАЖЯамны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа, НҮБ ХХААБ-ын ойн төсөл хариуцсан зохицуулагч Ц.Солонго, олон нийттэй харилцах ажилтан Ч.Цэлмэг нартай ярилцлаа.

Mar 20, 202038:23