Unsick podcast

Unsick podcast #2: Хүн амын боловсролын түвшин зүрх судасны эмгэгийн өвчлөл, нас баралтанд хэрхэн нөлөөлдөг вэ?

An episode of Unsick podcast

By Unsick podcast
Та unsick подкастыг сонсож эрүүл амьдралыг хэв маягийг өөртөө урласан бол бусдад сонсгоорой. Бидэнтэй хамт байсанд баярлалаа.
#unsickpodcast #unsickme
More places to listen

More places to listen

Unsick podcast #10: Томуугийн вакцин ханиаднаас урьдчилан сэргийлэх төдийгүй, хүндрэлийг бууруулдаг.
Улаанбаатар төдийгүй Монгол оронд намрын налгар өдрүүд үргэлжилж байна. Гадаад орчны температур буурч эрс тэс уур амьсгалтай болж ханиад томууны улирал эхэлжээ. Энэ удаагийн дугаараар ханиад томуу намар, өвлийн улиралд яагаад ихэсдэг, томуугийн вакцины ач холбогдол хэр байдаг талаар ярилцсан юм. Подкастын хэ сурвалж болгон Харвардын анагаах ухааны сургуулийн дэргэдэх вакцин дархлаа эмчилгээний төвийн эрхлэгч, профессор Марк Познанскийн нийтлэлийг ашигласан юм. Unsick podcast: https://www.unsick.me/?p=558 Apple podcast: https://podcasts.apple.com/mn/podcast/unsick/id1462157447
11:58
September 16, 2019
Unsick podcast #9. Харвардын профессор жин хасахад туслах 6 дадлыг зөвлөж байна.
Орчин үеийн тренд өвчний нэг бол яах аргагүй таргалалт буюу биеийн жингийн илүүдэл юм. Биеийн жингээ бууруулах олон янзын арга байдгаас эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсөн, тодорхой эрсдэл дагуулсан, ашиг сонирхол агуулсан арга манай улсад цөөнгүй ажиглагдаж байна. Иймд, Та бид эрүүл мэнддээ ам дамжсан яриа, эх сурвалж хангалтгүй, нотлогдоогүй аргыг хэрхэвч хэрэглэж болохгүй. Тэгвэл жин хасахад туслах эрүүл шинжлэх ухаанч дадлыг та бүхэнд хүргэе. Харвардын Анагаах Ухааны Сургуулийн Хоол хүнс шим тэжээлийн тэнхимийн доктор, профессор Жорж Л. Блэкбөрны жингээ хасахад туслах сонирхолтой 6 дадлын талаар өгүүлье. #unsickpodcast #unsickme #obesity #lifestyle #harvardhealthpublishing #healthylife #lifestyle #prevention #mongolianpodcast Unsick podcast: https://www.unsick.me/?p=555 Apple podcast: https://podcasts.apple.com/mn/podcast/unsick/id1462157447
11:08
September 12, 2019
UNSICK PODCAST #8: ЭНЕРЖИ ДРИНКИЙН ХЭРЭГЛЭЭ ЗҮРХ СУДАСНЫ ЭРХТЭН ТОГТОЛЦООНД ХОРТОЙ НӨЛӨӨТЭЙ.
Сүүлийн жилүүдэд хоол хүнсний зөв зохистой хэрэглээ, зөв эрүүл хооллолт чухал байр суурь эзлэх болжээ. Энэ удаагийн дугаараар та бидний өдөр тутмын хэрэглээ болсон ногоон цай, кофе, өөх тос, мөөг, энержи дринк гэх мэт бүтээгдэхүүн нь зүрх судасны эрхтэн тогтолцоонд хэрхэн нөлөөлдөг талаар сүүлийн үеийн судалгааг нэгтгэсэн нийтлэлийг хүргэх болно. Тус судалгаа Америкийн Зүрхний Коллежийн (ACC) сэтгүүлийн 2018 оны хамгийн эрэлттэй өгүүллээр шалгарсан. Тухайлбал, судалгаанд энержи дринкийн хэрэглээ зүрх судасны эрхтэн тогтолцоонд хортой нөлөө үзүүлдэг болохыг чухалчлан тэмдэглэсэн байдаг. Unsick podcast: https://www.unsick.me/?p=548 Apple podcast: https://podcasts.apple.com/mn/podcast/unsick/id1462157447
22:53
September 4, 2019
Unsick podcast #7: Тэмбүү өвчний үүсгэгч ихэвчлэн бэлгийн замаар дамжин халдварладаг.
1950 оны үед Монгол оронд тэмбүү өвчний тархалт маш их байлаа. Тэмбүү өвчний тархалтыг дагаад үргүйдэл, зулбалт, нярайн хүндрэл нилээдгүй тохиолдож манай улсын хүн ам өсөхөд саад болж байсан. Энэ үеэс Орос-Монголын хамтарсан хөтөлбөрт ажлын хүрээнд нийт хүмүүсийн 90%-ээс хувийг тэмбүү өвчний урьдчилан сэргийлэх үзлэгт амжилттай хамруулав. Орон даяар тэмбүү өвчний эрт илрүүлэг, эмчилгээ гайхамшигтай хийгдэж энэхүү халдварт өвчнөөс салаад удаагүй билээ. Сүүлийн үеийн ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны дүнд тэмбүү өвчний халдвар жил бүр нэмэгдэж, нийт халдварт өвчний 35-40% хувийг эзэлж байна. Тэмбүү өвчин тархалт өндөртэй, халдвар өвчин боловч бүрэн эмчлэгддэг өвчин. Иймд, эрт илрүүлэх шинжилгээнд хамрагдаж тэмбүүгийн халдвартай эсэхээ оношлуулж эмчлүүлэх нь маш чухал юм. Энэ удаагийн подкастын дугаараар 19 зууны үеийн Монгол улсад тэмбүү өвчин хэрхэн тархсан, өвчний хүндрэл ямар хор уршиг дагуулсан, эрт илрүүлэх болон эмчилгээний тусламжтайгаар хэрхэн эрүүлжсэн талаар түүхэн баримтыг та бүхэнд толилуулах болно.  Unsick подкаст: https://link.chtbl.com/XjJAhmQ- Эх сурвалж: https://www.unsick.me/?p=541
25:33
August 22, 2019
Unsick podcast #06. Кофег зөв зохистой хэрэглэвэл элэгний хавдар, хатуурал зэрэг эмгэгээс урьдчилан сэргийлэх төдийгүй сайнаар нөлөөлдөг
Нийслэлчүүд бидний өдөр тутмын хэрэглээний нэг бол яах аргагүй кофе болжээ. Кофе бол кафейн, антиоксидант, дитерпене зэрэг 1000 гаруй биологийн идэвхтэй бодис агуулсан нэгэн төрлийн бүтээгдэхүүн юм. Тэгэхээр кофе нь хүний биеийн эрүүл мэндэд зарим талаараа ашигтай, зарим талаараа сөрөг нөлөөтэй байдаг. Эрүүл мэндэд ашигтай тал нь цөсний чулуу үүсэлтийг бууруулах, чихрийн шижин өвчинд сайн нөлөөлөх, сэтгэл гутралыг багасгах зэрэг үйлчилгээ үзүүлдэг боловч хамгийн сайн нөлөөг элгэнд үзүүлдэг. Тухайлбал, элэгний хавдар, хатуурал үүсэхээс урьдчилан сэргийлэх, элэгний өөхлөлтийг бууруулах үйлдэл нь олон төрлийн судалгаагаар баттай нотлогдсон байна. Яагаад гэвэл хүчирхэг антиоксидант, эс хамгаалах бодисыг агуулах учраас элэгний эсийн задралыг багасгах, эсийг хамгаалах үйлдэл үзүүлсэнээр элэгний хавдар, хатуурлаас урьдчилан сэргийлдэг байна. Энэ удаагийн дугаараар бид томоохон судалгааг нэгтгэсэн кофены хэрэглээ ба эрүүл мэнд сэдэвтэй мета-анализ судалгааг сонгон авч ярилцлаа. Кофе эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөхийг бидний подкастаар дэлгэрүүлж сонсоорой. Unsick podcast: https://podcasts.apple.com/mn/podcast/unsick/id1462157447 Unsic.me: https://www.unsick.me/?p=533
23:37
August 11, 2019
Unsick podcast #5: Элэгний В вирусын вакцин хийлгэх нь элэгний эмгэг, хатуурал, хавдараас урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой
Монгол орон элэгний хавдарын шалтгаант нас баралтаар дэлхийд тэргүүлдэг болоод удаж байна. Элэгний эмгэг, хатуурал, хавдарын гол шалтгааны нэг бол элэгний В, С вирус (HBV, HCV) юм. Аз болж манай улсад элэгний В вирусын эсрэг вакцин, элэгний С вирусыг устгах эм орж ирээд багагүй үр дүн авч ирж байна. HBV вакцин хийлгэх нь элэгний эмгэг, хатуурал, хавдар, хүндрэлээс урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой болохыг дэлхий дахин хүлээн зөвшөөрч байна. Unsick podcast: https://podcasts.apple.com/mn/podcast/unsick/id1462157447 Unsick.me: https://www.unsick.me/?p=527
19:57
July 24, 2019
Unsick podcast #4: Витамин Д–ын ач холбогдол ба хүүхдийн сүрьеэгийн халдварт үзүүлэх нөлөө
Unsick подкастын энэ удаагийн дугаартаа Витамин Д-тэй холбоотой судалгааны өгүүллийг сонгон авч ярилцсан. Бид витамин Д-ийн дутагдлыг зөвхөн рахит, сульдаа өвчнөөр хязгаарлагдахгүй, дархлаа тогтолцоо, харшил, ясны сийрэгжилт зэрэг олон эмгэгт чухал үүрэгтэй болохыг мэдэх хэрэгтэй. Халдварын үед дархлааны залгигч эс болон макрофаг эсийг идэвхжүүлэхэд витамин Д чухал үүрэгтэй. Нэн ялангуяа, дархлааны системийг идэвхжүүлснээр сүрьеэгийн микобактерийг устгах, зайлуулахад чухал үүрэгтэй оролцдог. Витамин Д, сүрьеэгийн микобактеритай холбоотой мэдээллийг дэлгэрүүлж сонсоорой. Unsick podcast: https://podcasts.apple.com/mn/podcast/unsick/id1462157447 Unsick.me: https://www.unsick.me/?p=521
23:00
July 2, 2019
Unsick podcast #3: Шүдний эмнэлэг элэгний В, С вирусын халдварыг тараах боломжтой юу?
Монгол улсад “Эрүүл хүүхэд, Эрүүл шүд” үндэсний хөтөлбөр хэрэгжээд багагүй хугацаа өнгөрчээ. Энэ хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнээр 0-12 насны хүүхэд 200 гаруй шүдний эмнэлэгт үнэ төлбөргүй эмчилгээ үйлчилгээ авах боломж нээгдэж байгаа юм. Энэ хөтөлбөрын ач холбогдол их боловч элэгний В, С вирусын халдварын тархалтыг нэмэгдүүлэх магадлалтай гэдгийг тал бүрээс сайн анхаарах хэрэгтэй.  Unsick podcast: https://podcasts.apple.com/mn/podcast/unsick/id1462157447 Unsick.me: https://www.unsick.me/?p=514
20:49
June 11, 2019
Unsick podcast #2: Хүн амын боловсролын түвшин зүрх судасны эмгэгийн өвчлөл, нас баралтанд хэрхэн нөлөөлдөг вэ?
Бид подкастын 2 дахь дугаартаа дэлхий нийтийн нас баралтын тэргүүлэх шалтгаан болж буй зүрх судасны өвчний шинэ эрсдэлт хүчин зүйлийн талаар өгүүлэх юм. Саяхан хүн амын боловсролын түвшин нь зүрх судасны өвчний өвчлөл, нас баралтыг нэмэгдүүлэх томоохон хүчин зүйл болж байгааг шинээр нотолсон байна. Тус дугаараас хүн амын боловсролын түвшин зүрх судасны эмгэгийн өвчлөл, нас баралтанд хэрхэн нөлөөлж буй талаар дэлгэрэнгүй сонсоорой. Unsick podcast Unsick.me
28:27
May 13, 2019
Unsick podcast #1. Жирэмсэн үедээ тамхи татахад урагт хэрхэн нөлөөлдөг вэ?
Эхний дугаартаа жирэмсэн эхчүүд тамхи татахад гэдсэнд бойжиж буй урагт хэрхэн нөлөөлөх талаар өгүүлсэн. Жирэмсэн үед тамхи татах нь урагт маш аюултайгаар нөлөөлдөг. Тамхи татдаг жирэмсэн эхэд ургийн жин багасч, толгойн тойргийн хэмжээ буурдаг болохыг олон судалгаагаар тогтоожээ. Иймд, жирэмсэн эх та хэзээ ч битгий тамхи татаарай. Яагаад гэвэл энэ болчимгүй үйлдлээс болж гэдсэнд бойжиж буй хүүхдийн хэвийн өсөлт бойжилт удаашрах аюултай. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энэ дугаараас сонсоорой. Unsick podcast Эх сурвалж
27:48
May 1, 2019
Make your own podcast for free with Anchor!