Skip to main content
Хайрыг түгээе-Give love

Хайрыг түгээе-Give love

By Give love

Хайрыг түгээе-Give love podcast
Available on
Google Podcasts Logo
Pocket Casts Logo
RadioPublic Logo
Spotify Logo
Currently playing episode

Give love-Хайрыг түгээе подкаст #2 Бясалгалыг тогтмол хийх хэрэгтэй юу?

Хайрыг түгээе-Give loveJan 25, 2020

00:00
14:53
Give love-Хайрыг түгээе подкаст #2 Бясалгалыг тогтмол хийх хэрэгтэй юу?

Give love-Хайрыг түгээе подкаст #2 Бясалгалыг тогтмол хийх хэрэгтэй юу?

 алхам алхамаар зогсолтгүйгээр...

Jan 25, 202014:53
Give love-Хайрыг түгээе подкаст #1 Өөрийгөө танихад багш хэрэгтэй юу?

Give love-Хайрыг түгээе подкаст #1 Өөрийгөө танихад багш хэрэгтэй юу?

Багш дор мөргөмү 🙏🙏🙏

Jan 20, 202014:57
Агнистын гэгээ цувралаас #4 Agnistiin gegee

Агнистын гэгээ цувралаас #4 Agnistiin gegee

Амьсгалаа ухамсарлахуй

Jan 13, 202004:15
Агнистын гэгээ цувралаас #3 Agnistiin gegee

Агнистын гэгээ цувралаас #3 Agnistiin gegee

Дэлхийн хоёрдугаар дайны үеийн явдал:

Хоёр цэрэг анд байжээ. Нэг нь орой нуувчиндаа иртэл нөгөө нь харьж ирсэнгүй. Олон хүн тулааны талбарт үрэгдсэн болохоор нөхрөө эрсэдсэн байх вий гэж айжээ. Хүмүүсээс асууж сураглахад “Лав хүнд шархадсан байсан. Тэгээд л ирж чадсангүй дээ. Одоо өнгөрсөн байх” гэлцэв. Түүнийг сонсоод цэрэг эрийн дотор харанхуйлж, дайснууд ширүүн галлаж байсан ч андыгаа олохоор сэтгэл шулуудав. Дарга нь түүнийг хориглосон ч үгэнд нь орсонгүй. Эргэн тойрон түмэн цогцос дунд харанхуй дундаас эрэх үнэхээр хэцүү байв. Шөнө дөл болтол таарсан бүх цогцсыг эргүүлж үзсээр андынхаа цогцсыг олоод үүрч дүүрсээр ирэв. Өөрөө мөн хүнд шарх олсон тул нуувчиндаа хүрэнгүүт хөсөр унажээ.

Дарга нь ирээд:

- Утгагүй юм битгий хий гэж хэлсэн биз дээ. Ямар болсноо хараач. Найз чинь үхсэн, чи өөрөө бас үхэж байна гэхэд цэрэг эр нүдээ нээгээд:

- Үгүй ээ, энэ утгатай. Намайг очиход тэр өөдөөс минь хараад “Жим, чамайг ирэхийг мэдэж байсан юм” гэж хэлсэн гэжээ.

Амьдрахын төлөө, амьд үлдэхийн тулд бүгдийг золиосло гэж та ухуулдаг. Харин эсрэгээр нь : Хайрын төлөө бүгдийг золь.Хайр байхад амьдрал сайхан. Хайр бол амьдралаас илүү үнэтэй. Хайрын төлөө амьдралыг зольж болно. Харин амьдралын төлөө хайрыг зольж болохгүй...

Jan 08, 202002:54
Зүрхийг тань дайлъя💚#3

Зүрхийг тань дайлъя💚#3

Амжилт гэж юуг хэлэх вэ?

Нэг дэлгүүртэй хүнээс хоёр дэлгүүртэй хүн илүү асуудалтай байдаг.Яамны сайдаас энгийн иргэн бага асуудалтай байдаг.Таны нуруун дээрх ачааны овор ихсэх тусам сүүдэр нь ч бас томорч байдаг.Ажил албан тушаал ахих тусам асуудал ч бас ахиж байдаг.Хотын даргаас хөдөөний малчин илүү нойртой хонодог.Асуудлаас айгаад амжилт руу бүү тэмүүл гэж хэлээгүй.Амжилт гэж юуг хэлэх вэ гэдэг тодорхойлолтоо нэг анхаараач гэсэн санаа.Хүн бүрийн амжилтын ойлголт өөр байх л даа.Өнөөгийн ойлголтоор бол амжилтын оргилд хүрэхэд асуудлын оргилд ч бас давхар хүрэх юм шиг.Бүх зүйлээ орхиод, гэр бариад ууланд амьдрах хүсэлтэй дарга, баячууд, алдартнууд хичнээн их байдаг гээч.Сэтгэл хангалуун, санаа амар, амгалан тайван байх амжилт биш гэж үү.

Dec 11, 201902:04
Агнистын гэгээ цувралаас подкаст #2

Агнистын гэгээ цувралаас подкаст #2

Хэн нэгнийг дайсан гэж бүү хар
Энэ бол зөвхөн чиний сэтгэлийн тусгал

Dec 09, 201902:30
Зүрхийг тань дайлъя #2

Зүрхийг тань дайлъя #2

Аз жаргалыг одооноос мэдэр

Ямар нэгэн том зүйл тохиолдож байж юмуу, эсвэл ид шидийн нэг зүйл болж байж аз жаргалтай болно гэж бүү найд.Энэ чинь бүтэхгүй.Яагаад гэвэл бүх аз жаргал ирээдүйд биш яг одоо цагт л болдог юм.Өнгөрсөнд болсон аз жаргал чинь өнгөрснийхөө одоод л болсон.Ирээдүйн аз жаргал чинь ирээдүйнхээ одоод л болно.Бүх дайны талбар яг одоо л өнгөрдөг.ТА зүгээр л өдийг хүртэл би зүгээр амьдраагүй гэж өнгөрсөн гунигт амьдралаа аврахын тухайд хонгилын үзүүрт гэрэл байгаа гэж өөртөө итгүүлсэн хэрэг.Мэдээж хонгилын үзүүрт гэрэл байхгүй бол таны бүх амьдрал утгагүй болчихно.Яагаад гэвэл өнгөрсөн амьдрал чинь баргар байсан болохоор тэр.Аз жаргалтай хүн хэзээ ч ирээдүйг хүлээдэггүй.Аз жаргалгүй хүн л ирээдүйд найддаг.Ирээдүйд биш одоод жаргалтай бай.Хонгилын үзүүрт биш хонгил дотор гэрэл байгааг олж хар.Тэнд харанхуй гэж байхгүй.Ихэнх амьдралаа юу нь мэдэгдэхгүй, хэзээ нь тодорхойгүй ямар нэг зүйл хүлээж өнгөрөөхөө боль.Өдийг хүртэл хүлээгээд залхахгүй байна гэж үү? Энэ агшинд жаргалтай байж гэмээ нь л дараагийн агшинд жаргалтай байх боломжтой.Энэ агшинд чи зовж байж дараагийн агшинд жаргал хүсэх чинь бариагүй загасаараа хоол хийж идэх гэж байгаа шиг хоосон мөрөөдөл.Яг энэ агшнаас л өөрт байгаа зүйлсээс аз жаргалыг нь олж хар, мэдэр.Тэгж байж л ТА аз жаргалтай байж чадна.

Dec 07, 201902:36
Зэн түүхүүд подкаст #1

Зэн түүхүүд подкаст #1

Шаргуу хөдөлмөр

Зодооны урлагаар хичээллэгч шавь багш дээрээ очоод “Таны эрдмийг эзэмшихийг би маш их хүсч байна, үүнийг бүрэн эзэмшихэд хэр удах вэ” гэж асуужээ.

Багш хэнэг ч үгүй “10 жил” гэж хариулав. Тэвчээргүй шавь нь “Гэхдээ би үүнээс бага хугацаанд эзэмшихийг хүсч байна. Би шаргуу хичээллэх болно. Би өдөр бүр давтана, шаардлагатай бол өдөрт 10 цаг, түүнээс ч удаан хичээллэсэн ,чадна. Ингэвэл хэр удах вэ” гэжээ.

Багш хэсэг бодолхийлсэнээ хэнэг ч үгүй “20 жил ” гэжээ.

Nov 30, 201902:21
Агнистын гэгээ цувралаас подкаст #1

Агнистын гэгээ цувралаас подкаст #1

Буддын сургааль ёсоор сансрын хүрдэнд оршиж байгаа бүхэн эрт, орой нэгэн цагт гэгээрэх хувьтай гэж үздэг.

Учир нь, гэгээн бодь чанар хаашаа ч алга болдоггүй.

Тэрнийг хаанаас ч олж авдаггүй. Бид бурханлаг дунд, үнэн дотор байсаар атлаа мунхгийн зүүдэндээ автаж, зовлонг эдэлдэг. Зүүднээс сэрэх арга замыг л бясалгал гэдэг.

Бясалгалын замд юу эс тохиолдох вэ. Гэгээрэлд тэмүүлж, гэр лүүгээ яарч буй хүн замын цэцэг хөөж явсаар төөрөх явдал бий. Билиг ухааны гэрэлгүй бол жамаараа яваа ертөнцийг сандаачсан солиорол болж хувирна. Тиймээс л богд багш нар хамгийн энгүүн байж, хамгийн эрхэм шимийг хүрт гэж сургадаг.

Энэ бие минь илбийн цогцос билээ. Өвдсөн ч би жаргалтай. 

Өмнө хураасан муу үйлийн үр шавхарч цэвэршинэ. 

Өвчингүй бол бүр жаргалтай, бие сэтгэл амгалан аваас үйлс бүтээл өрнүүн.

Эд мөнгөгүй бол би жаргалтай. Гадна дотны шунал хомголзлоос ангид чөлөөтэй амьдрах болно. 

Элбэг дэлбэг бол бас л жаргалтай. Өглөгийн үр тариалж өнийн хүнсээ базаана.

Үхэл ирсэн ч би жаргалтай. Энэ гэгээн ухаанаа өвөрлөн явахад бодь мөрийн урсгал хаанаас тасрах вэ. 

Өнө удаан насалсан ч би жаргалтай. Ариун бясалгал минь улам цэцэглэж анхилам үнэрээ түгээх болно.

 Шантидэва гэгээн

Nov 30, 201903:55
Зүрхийг тань дайлъя #1

Зүрхийг тань дайлъя #1

Утсан хүүхэлдэй

Хэн нэгний хэлсэн хэдхэн үг чамайг зовлонд унагадаг уу.Хэн нэгний хэлсэн цөөхөн үгс чамайг жаргалд аваачдаг уу.Хэрэв тийм бол хэн дуртай нь чамайг зовоож, хэн дуртай нь чамайг жаргаадаг байх нь ээ.Тэгвэл чи өөрөө яг хэн юм бэ? Чи бусдын аясаар бөмбөрч байдаг утсан хүүхэлдэй юм биш үү.Чамд өөрийн гэсэн эзэн байна уу.Чи өөрийгөө мэдэхгүй бусад хүмүүс л чамайг мэдэж яахыг чинь шийдэж байдаг юм биш үү.Өөртөө эзэн нь байж сур л даа.Хэдий болтол тоглоом шиг амьдрах гэсэн юм.Бусад хүмүүс чам руу дайрч давшилж байгаа чинь тэр хүний л араншин шүү дээ.Чамд ямар хамаатай юм.Уурлаж бухимдалгүй тэр хүн өөрөө яаж зовж байгааг хараад харин өрөвд л дөө.Өөр нэгэн хүн чамайг магтвал онгирч дэвхцэлгүй бусдыг дандаа сайнаар хардаг буянтан юм байна гэж түүнийг бишир л дээ.Магтууллаа гээд чи юу хожих юм, муулууллаа гээд чи юу алдах юм.Өөртөө эзэн нь байцгаахсан.Хүсвэл уурлаж, хүсэхгүй бол уурлахгүй байж, хүсвэл нисэн дүүлж, хүсэхгүй бол тайван амгалан байж сурцгаахсан.

Nov 30, 201902:25
Хайрыг түгээе подкаст-Дугаар #0 Мял богдын тухай

Хайрыг түгээе подкаст-Дугаар #0 Мял богдын тухай

Give love podcast #0

Мял богд багадаа баян айлын эрх танхи хүү байлаа. Эцэг нь зуурдын өвчнөөр талийсны дараа авга нар нь хүний мөсгүй зан гаргасан юм. “Аман дээрээ эх, хүүхдийг асарна гээд ачир дээрээ юу ч үгүй дээрэмдэж билээ. Амь зуухын эрхээр ээж, дүү бид гурав зун авга ахын боол болж тариалан дээр ажиллана. Өвөл авга эгчийн зарц болж унгас ноосон дээр өнжинө. Тэглээ гээд биднийг нохой шиг хооллож, илжиг шиг дарладаг байв. Онгорхой цоорхой тэрлэг олс дээсээр бүсэлчихээд амсхийх завгүй ажилладаг тул гар хөл яр дайраас салахгүй. Зовлон зовлогодоо дээрэлхүү хойно царай цонхийж, бие чөрийж, өмнө нь алт оюу асгарч байдаг гил үс хожим өнгөө алдан хогжруутаж, бөөс хуурс л бурзайх болсон юм” гэж дурсан өгүүлжээ. Эрийн цээнд хүрч өв хөрөнгөө авах гэхэд нь, “Танай өмч гэж хөгцтэй тос, хөөтэй алчуур ч үзээгүй. Газар тамгалах ганц мал ч хараагүй. Цэнгийн чинээ алт, атгын чинээ арвай ч байхгүй. Байсан ч та нарт өгөхгүй. Өнчин бэлбэсэн амьтдыг өлбөрүүлж үхүүлээгүй нь бидний сайхан сэтгэл. Олуулаа бол цэрэглэж ирээд аваарай. Цөөхүүлээ бол хараал хийгээд аваарай” гэж авга нар нь доромж тохуу хийсний улмаас ээжийнхээ захиас даалгавраар хар хүчний эрдэмд суралцахаар орон гэрээ орхин оддог. Догшин хараалын хүчээр олон хүний амийг бусниулсан өшөө авалтаасаа жаргал амсалгүй, өдөр хоол орохгүй, шөнө нойр хүрэхгүй гэмшиж зовох болсон. Тэгээд хар дарсан зүүд шиг энэ амьдралаас сэрж, гэгээн хутгийг олохоор сэтгэл шулуудан явсаар аугаа их бодьсадва Марва багштайгаа учирч, энэрэл билгийн мөн чанарт их хөлгөний гэгээрэлд хүрсэн юм. Олон жилийн дараа нутагтаа ирэхэд нь ахиад л бирдийн хомхой сэтгэлээр хожиж ховсрох гэсэн авга эгчээ хараад: “... Гэгээрлийн замд хамгийн чухал нь хүлцэл өршөөл гэдэг. Хүлцэл өршөөлд дасгалжуулагч нь авга эгч мөнөөс мөн. Ариун номтой учирсан минь ч цаанаа авга нарын маань ач байсан. Ийм их ачтандаа ачийн хариу болгож, энэ насны эд хөрөнгө байтугай эцэс чанадын бодь хутгийг ерөөн зориуляа” гэж боддог. Нээрээ л авга нар нь тийм зан гаргаагүй бол Мял хүү баян эцгийн өв завгамжлагч болж, арилжаа наймааг нь үргэлжлүүлэн нэг насаараа өнгө мөнгө хөөсөөр дуусах ч байсан бил үү. Тийм нэг наймаачин амьдарч байсныг өнөөдөр хэн дурсах билээ. Хаадын хаанаас илүү үнэний хаан болон мөнхөрсөн богд багшийг дагаж өдий хүртэл хичнээн олон хүн авралын замд орсон бол? Хожим хичнээн ч хүн тийнхүү гэгээрэхийг тооцох аргагүй. Тэр бүх хүмүүс албин чөтгөр шиг авир гаргасан авга нарт Мял богдын адил талархалтай биш үү.

Амьдрал тийм л гүн нарийн шүтэн барилдлага. Учрал бүрт нь бурхдын илгээмж, хором бүрт нь оршихуйн бэлэг агуулаастай. Гаднаа борогшуухан харагдах дугтуйг ад үзэн түлхэхгүй, талархан хүлээн авч, задалж үзвэл ямар их аз завшааныг алдах гэж байснаа ойлгох шиг. Хуурамч зүүдэнд мансуурч явахад нь жаргалаас илүү шүүмжлэл хүнийг хурцалж, саднаас илүү дайсан нь үнэний замд ташуур буулган шавдуулдаг ажээ. Үнэнийг таньсан мэргэдийн хувьд үхэл, амьдрал, жаргал, зовлон буян, нүгэл, амраг, дайсан гэсэн бүхий л хоёрдмол арилж, гагцхүү нэгэн бүхэл оршихуйн баяр цэнгүүн халгилнам.

Nov 22, 201911:36